Үзсэн тоо: 4102
2
Хүүхдийн бүтээлч, идэвхтэй үйлийг хөгжүүлэх арга
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 1 дүгээр сарын 3 asdf
Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн багш Бат-Очирын Анягийн тэргүүн туршлагийн сангаас танилцуулж байна.
Хүүхэд бага наснаасаа сониуч, бүхнийг оролдож, өөрөө хийх сонирхолтой байдаг. Хүүхдийн энэ занг хориглоод байвал аяндаа залхуу, би биш бусад нь хийнэ биз, намайг л дуудах вий гэсэн үзэл бодол бүрэлдэн бий болдог. Харин түүний оронд энэ өртөмхий оролдомхой занг нь ажил үйлд хөтлөн дагуулж улмаар зорилго чиглэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, хийх бүтээх сонирхолтой, эсвэл ямар нэгэн үүрэг хүлээдэг, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө чармайдаг, аливаад хариуцлагатай хандах хандлага төлөвшөөлэхэд чиглүүлж, бүтээлчээр сэтгэх, хийх ажил үйлд сургах нь тэдний ирээдүйн төлөвшилд ихээхэн нөлөөтэй байдаг.

Хүүхдийн бүтээлч үйлийг хөгжүүлж ирсэн олон арван туршлага байдаг. Мөн олон арван  сургалт,  хүмүүжлийн ажил байсан, байсаар ч ирсэн.

Багш Б.Аня
Эдгээрийн дунд өөрийн ажилд хэрэглэдэг туршлагуудаасаа нэгэн аргыг авч үзье.


Энэ арга нь анги удирдах ажилд илүү тохиромжтой байж ч болох юм. Хүүхэд бүр аливааг бүтээх хийх сонирхолтой байдаг. Сонирхол нь томчуул шиг байх, тэдэн шиг хийж бүтээх, юмыг хийхдээ илүү гоё хийх гэсэн хүсэл тэмүүллээр илэрч ажиглагдаж байдаг. Яг цаг дээрээ тэдний 30 хувьд нь хийх хандлага, чадвар, бас эцэг эхийн дэмжлэг туслалцаа мөн хэрэглэгдэх материал хангалттай  байдаг. Бусад 70 хувьд нь бодол, хүсэл мөрөөдөл л байна. Чадвар байгаад бүтээх материал байхгүй бол яах билээ. Бүтээх материал, бүх зүйл байгаад чадахгүй, бас сэтгэлгээ нь хүрэхгүй бол яах билээ.

Харин миний хувьд хүүхдийн бүтээлч үйлийг хөтлөн дагуулах маш энгийн, бас чимхлүүр аргууд байдаг. Хүмүүс миний энэ аргыг нэг их хэрэгтэй зүйл гэж үздэггүй ч байж мэднэ. Энэ аргуудыг хэрэглэх тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагааны дүнд хүүхдэд аливаа эерэг хандлага төлөвшдөг. 
          
Тоглоомын арга. Хичээл сургалт болон хичээлээс гадуурх ажилд тоглоомын аргыг хэрэглэдэг олон туршлага бий. Тэр бүр тоглоомын аргыг хэрэглээд байдаггүй багш нар ч бас байдаг.   

Энэ удаа өөрийн хэрэглэдэг нэг жижигхэн аргыг танилцуулъя.

Хүүхэд цаасыг янз бүрээр хэсэглэн хуваах, хэсэг зүйлсийг эвлүүлэх, дүрслэн зурах, будах, наах дуртай. Багш сургалтын явцад хичээлийн 1 буюу 2 цагт л ногдох тэр хайчлах, наах, будах, зурах  сургалтаа явуулаад тэр нь цааш үргэлжлэлгүй  өөр бусад сурах зүйл уруу орж,  өөр зүйлийг бүтээх болдог. Өөрөөр хэлбэл Зураг-урлалын хичээл 7 хоногт 2 цаг орох ба тэр нь хичээлийн төлөвлөгөө ёсоор хайчлах 1 цаг, наах, эсвэл баримлаар урлах, улмаар сэдэвт зураг гээд л дуусна.

Энэ тоглоомыг бүтээхэд  заавал шинэ, зориулалтын цаас гэхгүйгээр зөөлөн чихрийн хайрцаг, хуучин дууссан дэвтэр (үлгэрийн зурагтай байвал сайн) хэрэглэж болно. Мөн хайч, өнгийн хуулга , шугам,  харандаа хэрэг болно. Зураг урлалын хичээлээр эсвэл IQ сургалтаар квадрат дүрсийг 3 хэсэг эсвэл “Долоодой “ хайчлах аргыг заагаад өгчихнө. Харин хайчилсан дүрсээ ашиглан төрөл бүрийн дүрсэн загвар эвлүүлэхийг хүүхэд өөрөө л шийдэж бүтээнэ. Харин энэ ажилд хүүхдийн  хичээлийн бэлтгэл л их чухал. 


4-р шат  “Долоодой” дүрсийг нэг талдаа үлгэрийн зурагтай хайчлах нь квадрат дүрс  эвлүүлэхдээ уг зургийг эвлүүлэх тоглоом болгон ашигладагаараа сайн талтай. Энэ нь  ялангуяа 6 настнуудад илүү сонирхолтой байдаг. Дүрсэн загвараар зохиомж хийх нь 8 ба 9 настнуудад нэлээд хүнд боловч сонирхолтой байдгаараа онцлог. Дээрх “Ээж сайн байна уу” зургийг дүрсэн загвараар  бүтээх нь харин хялбар дөхөм бөгөөд даган дуурайх мөн өөр зохиомжийг бүтээх санаа авахад тустай.


Квадрат дүрсийг 3 хэсэг хуваагаад “гуравхан” дүрсээр  үлгэрийн  номын чимэг зураг хийсэн байдлыг зураг дээр харууллаа. Квадрат дүрсийг 2, 3, 4 тэнцүү хуваагаад түүгээрээ янз  бүрийн амьтан, шувуу, машин зэрэг зүйлийг зохиомжлон зурах, наахад тохиромжтой.




“Уран сэтгэмж” тоглоом.  Энэ тоглоом дотор гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсүүд тэдгээрийг 2, 3, 4, мөн 7 хуваасан, нэг тал нь хуулгаар өнгөлсөн нөгөө тал нь үлгэрийн зурагтай дүрсүүд байна. Өнгөөрөө эвлээд дөрвөлжин, гурвалжин, дугуй дүрс үүсэх ба нөгөө талдаа үлгэрийн зураг эвлүүлнэ. Уг дүрс нь 2, 3, 4, 7 хуваагдсан байх ба тэдгээр нь тус бүртээ өнгөө ашиглан дүрсэн загвар зохион бүтээх боломжтой.  Жишээ нь: 1 ширхэг дүрсүүдээр нь хүн, амьтны нүүр, толгой, 2, 4 хуваасан дүрсүүдээр нь шувуу, хулгана гэх мэт дүрсэн загвар зохион бүтээгээд



Дүрсэн загвараар хийсэн хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнг эцэг эх маш сонирхон үздэг. Дүрсэн загвараар зохиомжлох тэмцээн зохион байгуулж  ч болно.

                                                                                          Эдгээр тоглоомыг ашиглах нь хүүхдэд дараах ач тустай.


1.   Хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжинө.
2.   Хичээлийг нэг хэвийн уйтгартай биш болгоно.
3.   Хүүхэд өөрөө зохион бүтээж, бүтээлээрээ бахархана
4.   Хүүхдийн хэл яриа хөгжихөд дөхөм үзүүлнэ.
5.   Урлан бүтээхдээ урьдчилан төлөвлөх арга сурна.
6.   Юмхнаар юм хийж, энэ явцдаа сууж сурна.
7.   Бусдаас суралцах арга барилд суралцана
8.   Аливаа ажлыг заавал дуусгахад суралцана.
9.   Ажиглалтаас өөртөө дүгнэлт хийж сурна.


Мөн эцэг эх нь хүүхдээрээ бахархах болно. Тухайлбал, уралдаан тэмцээнд 1-3 эцэг эх хүүхдээрээ бахархдаг бол үзэсгэлэнгийн дараа ангийн 30 эцэг эх хүүхдээрээ бахархах ба тэдэнд туслах санаа төрнө.


“Идэш ууш сайтай айлд хүүхэд сөөм өснө
 Эрдэм ажил дунд хүүхэд алд өснө” гэсэн үг санаанд орно.


Орхон аймаг, Эрдэнэт цогцолбор сургууль,
багш Бат-Очирын Аня

[ 7 ] баясаа202.21.113.XXX
2013 оны 10 дугаар сарын 28
долоодойгын загварыг бүрэн эхээр нь гаргаж болохгүй юмуу 16-17 төрлийн загвар байдаг юм байнй лээ
[ 6 ] Зочин202.21.113.XXX
2013 оны 1 дүгээр сарын 4
mash goe ym ta ih uhaantai ym aa
[ 5 ] Зочин182.160.30.XXX
2012 оны 8 дугаар сарын 15
бага ангийн багш ажилд авна. утас:89999089
[ 4 ] Jawhlanbayar202.55.191.XXX
2012 оны 1 дүгээр сарын 30
hi ene odriin mend tanii buteel mash goe bolj ta ene huuhduudiig heddugeer angi hurtel ni hecheel zaasan ym be angiin huuhduud chini bugd buteeltei yu
[ 3 ] Altaa 202.55.191.XXX
2012 оны 1 дүгээр сарын 30
Hi ene oroin mend tanii buteeliig unshuj uzlee mash saihan buteel bna angiinhaa huuhduuded sain zaaj ogno anid amjilt husiy saihan sanaa ogson bagsh tand bayrlalaa
[ 2 ] Big mom203.91.117.XXX
2012 оны 1 дүгээр сарын 27
Нээрээ х??хд??д маань сэтг??лээс элдэв зураг хайчилж альбом хийж байгаа нь энэ гээд цаасан дээр нааж тоглох дуртай байдаг юм, би ??нийг нь т?дийл?н ойшоож ?зээг?й юм. Таны энэ нийтлэлийг уншихнээ х??хд??д ??рсд?? сэтгэлгээгээ х?гж??лж байгаа хэрэг байна ш?? дээ.??нээс хойш энэ тал дээр эерэг сэтгэлгээгээр хандаж х??хд??дээ дэмжинээ. Сайхан санаа ?гс?н багш танд баярлалаа.
[ 1 ] zulaa202.55.191.XXX
2012 оны 1 дүгээр сарын 13
hi tanii hiisen zuil mash saihan bolson bna nadad ih taalaglaa ene durseer olon zuil buteej boloh ym bna

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
хүнсний ногоо
2014 оны 5 дугаар сарын 29
зочин
2014 оны 5 дугаар сарын 20
Solioch eeeeeeeee
2014 оны 5 дугаар сарын 9
зочин
2014 оны 5 дугаар сарын 6
зочин
2014 оны 5 дугаар сарын 6

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 53
Өнөөдөр 2342
Өчигдөр 1651
Энэ 7 хоногт 8352
Энэ сард 51883
Өнгөрсөн сард 96177
Нийт зочилсон 1893873

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    delbee
    uls hezee tsetserleg barij bi ajil hiih ym bol do huleeseer btal nas n...
    oogii
    3 nastai huuhed tsetserlegt oruulaad uguh hun bna u bi zakuuhan 2 huuh...
    зочин
    яг л онож хэлсэн байна. ийм л байгаа шүү дээ бид. үнэн үг хэлсэн нэгни...
    зочин
    харин тиймээ бүр дотор бөглөрөөд байсан яг олоод хэлчихлээ. Одоо яах вэ?
    zochin
    хүүхдүүдээ туршилтын туулай болгож дууслаа . арай дэндэж байна. боловс...