Үзсэн тоо: 1272
0
0
Олон улсын тоглоомын үзэсгэлэн – Аяны богцоо задлахуй
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 2 дугаар сарын 14 asdf
Жил бүрийн 2 дугаар сард ХБНГУ-ын Нүернберг хотод зохион байгуулагддаг олон улсын тоглоомын үзэсгэлэнд манай төлөөлөгчид оролцоод ирлээ. Олон улсын тоглоомын үзэсгэлэн энэ жил 63 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ.  Олон улсын тоглоомын үзэсгэлэнг үзэж сонирхохын зэрэгцээ бид Нүернберг, Лейпциг хотод цэцэрлэг, Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд аялалынхаа талаар цуврал материал бэлтгэн вэбсайтдаа тавьж, үзэж харсан, сонсож дуулсан зүйлсээ уншигчидтайгаа хуваалцах болно.

Үзэсгэлэнг зохион байгуулагчдаас өгсөн мэдээллээс үзэхэд энэ жилийн олон улсын тоглоомын үзэсгэлэнд нийт 63 улсаас тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн үйлдвэрлэгч 2687 байгууллага оролцож, бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж сонирхуулсан. Дэлхийн өнцөг булан бүрээс нийт 114 улсын 79,243 төлөөлөгч үзэсгэлэнг үзэж сонирхсон бөгөөд тэдний дотор бид багтсан болно. үзэсгэлэнд 1 сая нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдсаны 70,000 нь шинэ бүтээгдэхүүн байв. Нийт 2500 сэтгүүлч үзэсгэлэнгийн үйл явцыг сурвалжилсан аж.  Та http://www.spielwarenmesse.de вэбсайтаар орж, 63 дахь олон улсын тоглоомын үзэсгэлэнтэй холбогдох мэдээлэл, үзэсгэлэнгийн эргэн тойронд болсон үйл явдлыг харуулсан видеонуудтай танилцаарай.
Энэ удаа бид аялалынхаа ерөнхий тоймыг танилцуулъя. Бидний дунд өрнөж байсан яриаг сийрүүлж, зарим зурагтай холбон тавилаа.

Улаанбаатараас Нүернберг хүртэл

Бид Москвагийн Шереметьево олон улсын онгоцны буудалд түр саатан цааш Берлин рүү нислээ. 



- Берлинд ирлээ. Ихэнх нь улаан хүрэн дээвэртэй, гоё харагдаж байна шүү. 



- Одоо хурдан галт тэргээр 5 цаг явж байж Нүернберг хотод очно доо. Нүернберг бол Баварын холбооны улсын нэгэн сайхан, барууны хот. (Берлиний төв вокзал)


- Энэ жил хаа сайгүй цас мөстэй, хүйтэн байгаа юм байна даа. (Нүернберг хүрэх замд)


- Урт замыг туулж, байрандаа ирлээ. Дэлхийн талыг бас ч богинохон хугацаанд туулж байна шүү.  


Шинэ өглөө эхэллээ

- Сайн цайлж аваад үзэсгэлэн рүүгээ гарч өгнө дөө.


- “Нүернберг дэх бидний хаус”



“Гэрийн эзэгтэй” хашааныхаа хаалгыг түгжиж буй нь.


-   Нар хаанаас мандаж байна аа?
-   Хойноос л гарч байх шиг байна.
-   Азийн нар урдаас, Европын нар хойноос гардаг ш дээ!
-   Аа-аан...



- Үзэсгэлэн их том талбай эзлэн хэд хэдэн барилгад гардаг юм байна.


Үзэсгэлэнгийн төв хаалганы ойролцоо.


Үзэсгэлэнгийн эргэн тойронд, Лейпциг, Берлин хотод

-   Энд ирсэн хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд юм байна. Манай эрэгтэйчүүд бага насныханд зориулсан ийм арга хэмжээнд оролцох нь ховор доо.
-   Харин тийм.
-   Хүүхдэд хайртай, хүүхдийн төлөө бодит зүйл хийдэг, хойч үеэ анхаардаг улс орнууд өөр юм аа.


- Зам тээвэр нь гайхалтай. Автобус унаа нь минут алдахгүй цагаараа явна, хэн хэндээ амар юм. Түгжрээ бөглөрөл гэж алга. Хол замыг хэдхэн минутад л туулчихна.


- Хүмүүсийн харилцаа эелдэг, бие биесийн төлөө л байх юм. Бүх зүйл ном журмаараа болохоор ямар нэг стресс алга. 







Нүернберг хотын төвд орших Лоренцийн сүмийн гадаад, дотоод байдал


Лейпцигийн төв хэсэг, Карл-Маркс университет


-Өвлийн ногоон модны дэргэд зургаа татуулаадхая. Баруун Берлиний төв хэсэг, Аденаурын талбай



Цэцэрлэг, сургууль

- Хүүхдийг хүндэтгэнэ, хүүхэд бүрийн онцлогийг харгалзана гэж бид ярьдаг. Эдний хүүхдэд хандаж буй хандлага, хүүхэдтэй ажиллаж байгаа арга барил, ажиллагаанаас харахад бидний яриа цаасан дээр л байдаг юм байна даа. (Цэцэрлэг тус бүрийн үйл ажиллагааны  талаарх материалыг бид вэбсайтдаа тавина)

Эвангелишэ хүүхдийн цэцэрлэг, Нүернбергийн дэргэд Фүерт


“Хүүхдийн ертөнц” цэцэрлэг, Лейпциг


Багш бэлтгэхдээ дадлага ажлыг үе шаттай, урт хугацаагаар хийлгэж, онол, практикийг сайн хослуулдаг нь зүгээр юм. (Цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг талаар бид тусгай материал бэлтгэж сайтдаа тавина. Та http://www.goldschmidtschule-leipzig.de/static/Schulchronik/site/jahr_12temp.html линкээр орж, тус сургуулийн вэбсайтаас бидний Гольдшмидт сургуультай танилцсан тухай мэдээлэлтэй танилцаарай)

Гольдшмидт сургууль (цэцэрлэгийн багш бэлтгэх)-ийн захирал Др.Ульм, Лейпциг



Багш бэлтгэхдээ дадлага ажлыг үе шаттай, урт хугацаагаар хийлгэж, онол, практикийг сайн хослуулдаг нь зүгээр юм. (Цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг талаар бид тусгай материал бэлтгэж сайтдаа тавина. Та http://www.goldschmidtschule-leipzig.de/static/Schulchronik/site/jahr_12temp.html линкээр орж бидний Гольдшмидт сургуулиар орж танилцсан тухай мэдээлэлтэй танилцаарай)

 Үзэсгэлэнгийн тоглоом наадмаас


 

-       Биднийг хариуцаж байгаа яам, сургуулийн өмнөх боловсролд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хүмүүс энэ үзэсгэлэнг үзмээр юм байна.


-       Энэ үзэж харсан зүйлсээ хүмүүст яаж ойлгуулмаар юм бэ дээ? Ярихаар сайн ойлгохгүй.

-       Энд байгаа хамгийн сайн, чанартай зүйлсээр болж өгвөл нэг загвар цэцэрлэг, үгүйдээ гэхэд нэг загвар анги байгуулаад олон нийтэд үзүүлбэл илүү ойлгомжтой, өгөөжтэй юм байна.

-       Ингэхийн тулд мөнгө л босгох хэрэгтэй байна.


-      Манай хөрөнгө мөнгөтэй хүмүүс морь, бөх, баяр наадамд их мөнгө цацдаг. Ийм зүйлд мөнгө зарцуулдагсан бол улс орны ирээдүйд хэрэгтэй дээ. Улсаас ч бас анхаармаар юм.

 

Н.Норжхорлоо

 


[ 9 ] админ202.170.67.XXX
2012 оны 5 дугаар сарын 1
8 дугаарт сэтгэгдлээ бичсэн зочин Танаа. Сайн байна уу? Та манай сайтын Лейпциг хотын “Хүүхдийн ертөнц” цэцэрлэг, Фүертийн Эвангелишийн цэцэрлэг, ХБНГУ-д цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг вэ?, Хешке багшийн санаачилсан сургалтын хэрэглэгдэхүүн гарчгуудтай манай сайтын дараах линкээр орж танилцаарай. http://www.davlagaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1094 http://www.davlagaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1091, http://www.davlagaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1087
[ 8 ] zochin27.123.214.XXX
2012 оны 4 дүгээр сарын 30
Hi bagsh naraa. yavsan nohoi yas zuuna gedeg ug baidag daa. olson olznoosoo, harsan uzsen, sedsen sanasnaasaa huvaaltsah yum bish uu. busdaar ariin fon, 3 huviralgui tsarai haraad baimaargui baihiin.
[ 7 ] herlen202.179.10.XXX
2012 оны 3 дугаар сарын 12
saihan um uzed irjee.Bagsh yart sanaa avahuits medeelelig oruulaarai.
[ 6 ] зочин122.201.22.XXX
2012 оны 3 дугаар сарын 9
үзсэн харсан зүйлээ цувралаар тавих бололтой өөрсдийнхөө зургийг өөрсдөө тавиагүй байлгүй дээ юманд учир байх ёстой
[ 5 ] saihna122.201.21.XXX
2012 оны 2 дугаар сарын 29
Hi. Manaihaan sain yabj irsen uu. Saihan haragdaj bna. Bidend heregtei turshlaga sudlaad irsen gej oilgoj bna. Daraagiin medeellee tsag aldalgyi tabiarai. Mergejiliin hunii hudeer harahad torson setgegdel chuhal shuu. Amjilt husie.
[ 4 ] зочин 202.55.191.XXX
2012 оны 2 дугаар сарын 18
??рсдийнх?? зургийг энд тавьдаг нь ?нэхээр тэнэг харагдаж байна. ??нийхээ оронд тухайн цэцэрлэгийн зохион байгуулалт давуу талын тодорхой гаргаж ?г?х байсан юм. Х??рхийд?? ??рсдийг?? ?нэн дажг?й мундаг улсууд гэж бодсон юм байхдаа. нээрээ ?мн??с нь ичиж орхилоо байна. Энэ хоёр б?д??н , тэнэг??д ??рсдийг?? тэнэг гэдгээ ч мэддэгг?й тэнэг??д байна. улсын х??хдийг анги, ангиар нь алж байгаа х?м??с байна даа. Харваас х?д??ний юм ?зээг?й улсууд болох нь тавьсан мэдээлэлээс харагдаж байна. харамсалтай
[ 3 ] зочин 202.55.191.XXX
2012 оны 2 дугаар сарын 18
?зэсгэлэнгийнхээ тухай тун бага мэдээлэл тавьсан байна. Юм ?зээг?й, ??рсд?? х?гж??г?й х?м??сийн шинж, энэ сайхан мэдээ ,мэдээлэл интернетэд з?нд?? л байдаг штээ. аяг?й бол энэ хоёр тэнэг улсын зардлаар явж ?чн??н м?нг? ?рсэн хоёр доо иймэрх?? хоцрогдсон улсуудыг дэмжээд яадаг юм. ичгэвтэр, ??рсдийг?? хэнд рекламдаад байгаа юм бэ?эсвэл улсын м?нгийг яаж ?рснээ харуулаад байгаа юмуу?урлагг?й хоёр б?д??н авгай л байна ??рсд?? ичдэг ч болоосой ийм юмнуудаар хичээл заалгаж буй х??хд??д ?р?вд?лтэй яа
zochin
2014 оны 4 дүгээр сарын 18
pc.nii ard tom tom dugaraad, ooroo chadaaguidee busdad ataarhan ooriin chuhalchildag setgehui boloh gadaad uzemjeer busdiig doromjloh, hen gedgiig mn medehgui yum chn gej end tend ochin burah chi.d ur huuhed zayah awaas ted nar l harin uneheer azgui bna gedegt hangalttai itgeltei bn
[ 2 ] Давлагаа202.170.67.XXX
2012 оны 2 дугаар сарын 18
Танд баярлалаа. Та манай сайтад дахин зочлоорой.
[ 1 ] enkhmaa4202.179.7.XXX
2012 оны 2 дугаар сарын 16
Sain baitsgaana uu SAin yavaad ih yum uzeed sonirholtoi medeelel ogsond bayarlalaa

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Санта өвөөгийн сахал урлан бүтээх аргачлал
2014 оны 12 дугаар сарын 15
гэр бүл
2014 оны 12 дугаар сарын 12
гэр бүл
2014 оны 12 дугаар сарын 12
Бага насны хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх нь
2014 оны 12 дугаар сарын 10
Бага насны хүүхдийн авьяасуг хөгжүүлэх
2014 оны 12 дугаар сарын 10
4-r angiin Matematikiin Dasgal ajliin nom
2014 оны 12 дугаар сарын 10
БНСУлсын хувийн цэцэрлэг 4
2014 оны 12 дугаар сарын 8
Шүрэн хэлхээ тоглоом - Орхон аймаг Улсын тэргүүний 9-р цэцэрлэгийн багш Ж.Лхагвасүрэн
2014 оны 11 дүгээр сарын 29

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 43
Өнөөдөр 3004
Өчигдөр 3447
Энэ 7 хоногт 23075
Энэ сард 77728
Өнгөрсөн сард 114157
Нийт зочилсон 2415965

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    nyamka
    Mash ih tlagdsan shvv amjilt hvsii
    Зочин
    Ямар нэг хөтөлбөр гаргаж мөнгө угаах хэрэгтэй биз ээ
    дэлгэрсайхан
    баярлалаа
    урнаа
    алтан үеийн багш нараа харах сайхан байнаа Та нар агуу бас үнэхээр ба...
    анхаа
    эхчүүдэд жирэмсний 5 сартайгаас төрсний дараа хүүхдээ 7 сартай болтол ...