Үзсэн тоо: 8150
4
Лейпциг хотын “Хүүхдийн ертөнц” цэцэрлэг
Нийтэлсэн хэрэглэгч:    2012 оны 3 дугаар сарын 12 asdf
Олон улсын тоглоомын үзэсгэлэн үзэх явцдаа бид ХБНГУ-ын “Захсен” холбооны улсын Лейциг хотын “Хүүхдийн ертөнц” цэцэрлэгтэй танилцсан юм. Энэ цэцэрлэгт ямар онцлог зүйлс ажиглагдсаныг уншигчидтайгаа хуваалцъя. Юуны өмнө бидэнд цэцэрлэгийнхээ анги танхим, үйл ажиллагааг сэтгэл харамгүй танилцуулсан цэцэрлэгийн орлогч эрхлэгч Корина Ротткаемпер (Corinna Rottkaemper) мөн цаг зав гарган биднийг тус цэцэрлэгтэй танилцуулсан Гольдшмидт сургуулийн багш хатагтай Харниш (Frau Harnisch) нарт юуны өмнө чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Бид энэ цэцэрлэгт хүүхдийн зураг авах зөвшөөрөлгүй байсан тул анги танхимын тохижилт, зохион байгуулалтыг л зургаар харууллаа.

“Хүүхдийн ертөнц” („Kinderland“) цэцэрлэг, Лейпциг, Штернвартенштразе (in der SternwartenstraЯe)


Үзэл баримтлал, үйл ажиллагааны онцлог 

Тус цэцэрлэг “нээлттэй ажиллах” үзэл баримтлалыг барьж ажилладагаараа онцлог. “Нээлттэй ажиллана” (offene Arbeit) гэж юу вэ гэхээр цэцэрлэгт явагддаг өдөр тутмын үйл ажиллагаа манайх шиг анги ангидаа явагддаггүй. Анги тус бүрийн хүүхдүүд “өглөөний тойрог” (энэ материалын төгсгөлд “өглөөний тойрог” гэж ямар үйл ажиллагаа болохыг товч танилцууллаа)-ийн дараа өөрийн сонирхол, сонголтоор цэцэрлэгийн аль нэг өрөөнд очиж, бусад бүлгийн өөртэйгээ адил сонирхолтой хүүхдүүдтэй хамт тоглож наадаж, хүсэж сонирхсон зүйлсээ хийдэгт оршино.

Цэцэрлэгийн өрөөнүүд дүрслэх урлаг, биеийн тамир-хөдөлгөөн, туршилт-танин мэдэхүй, сэдэвт тоглоом, өрж байгуулах тоглоом, урлангийн гэх мэтээр тус тусдаа тохижуулагдсан байдаг аж. Бүлэг бүрийн хүүхдүүд нийтээрээ гадаа гарч зугаална, тоглоно гэж бас үгүй. Гадаа талбайд тоглох сонирхолтой хүүхдүүд “өглөөний тойрог”-ынхоо дараа гадагшаа гарч, тоглож болно. Тэнд нэг багш байх ба гадаа тоглох хүүхдүүдийг харгалзаж, үйл ажиллагааг нь чиглүүлнэ.

Туршилт, танин мэдэхүйн өрөө


Гадаа тоглохыг хүсэгчид


Харин яслийн хүүхдүүд нь ангидаа байдаг. 3 нас хүрээд тэд цэцэрлэгийн насны хүүхдүүд байдаг хэсэг рүү шилждэг бөгөөд яслийн багш нар нь хүүхдүүдтэйгээ хамтдаа дээшээ дэвшиж очдог. Энэ нь орчин нөхцөл, үйл ажиллагаа өөрчлөгдсөн ч хүүхэд ойр дотны хүнтэйгээ хамт байгаа болохоор сэтгэл санаа нь таатай бөгөөд цэцэрлэгт дасан зохицоход тустай байдаг байна.

Яслийн ангийн зарим хэсэг


Захсений холбооны улсад Цэцэрлэгийн сургалт-хүмүүжлийн хөтөлбөр гэж байдаг бөгөөд түүнд цэцэрлэгийн үйл ажиллагаа “Монтессори, Рижжио, Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалаар явагдана” гэсэн ерөнхий чигийг заасан байдаг. Цэцэрлэгүүд эдгээр үзэл баримтлал дээр тулгуурлан өөр өөрсдийн онцлогтой үйл ажиллагаа явуулдаг аж. Цэцэрлэгт ажиллаж буй томчууд бол үйл ажиллагаандаа “зааж сургагч” бус, харин “хүүхдийн хөгжлийг дагагч, чиглүүлэгч” гэсэн үзэл санааг баримталдаг. Багш бол мэдлэг, чадварыг дамжуулагч биш. Хүүхэд өөрийнхөө дотоод нөөц бололцоонд тулгуурлан өөрөө хөгжих чадавхитай байдаг. Боловсрол бол хүний чанарт нөлөөлдөг хүчин зүйл гэж үздэг.

Цэцэрлэгийн ангиуд, түүний зохион байгуулалт

Лейпциг хотын төвд орших тус цэцэрлэг 151 хүүхэдтэй, 20 сурган хүмүүжүүлэгчид (багш, хүүхэд асрагч)-тэй томоохон цэцэрлэг юм. Хүүхдүүдийн 1/3 нь 3 хүртэлх насны хүүхэд буюу яслийн насныхан, 2/3 нь цэцэрлэгийн насны хүүхдүүд. Багш нарын ажлын цаг харилцан адилгүй, долоо хоногт ажиллах цаг нь 30 цаг, 32 цаг эсвэл 36 цаг гэх мэт янз бүр. Тэд ажилласан цагаараа цалин хөлсөө ялгавартайгаар авдаг.

Яслийн нэг анги залгаа байрлах хоёр өрөөтэй. Хүүхдүүд тэр өрөөнүүдэд хуваагдан тоглож нааддаг. Нэг өрөөнд нь байсан хүүхдүүд хэсэг хугацааны дараа нөгөө өрөөндөө солигдон ордог. Нэг өрөө нь голдуу өрж байгуулах тоглоомтой байхад, нөгөө өрөөнд нь сэдэвт тоглоомын материал элбэг.

Яслийн нэг анги 17 хүүхэдтэй, тэдэнтэй 1 багш, 2 хүүхэд асрагч ажилладаг. Ариун цэврийн өрөө нь туршилт хийх, усаар тоглоход зориулагдсан хэсэгтэй. Яслийн хүүхдүүдийн таних тэмдгийг өөрийнх нь фото зургаар хийсэн байна. Энэ нь хүүхдүүд өөрийгөө таньж сурахад тустай байдаг аж. Мөн хүүхдийн эргэн тойронд гэр бүлийнхний фото зургуудыг байршуулсан байх ба энэ нь хүүхдийг тайвшруулах, ойр дотны хүмүүстэйгээ ойрхон байгаа мэдрэмж авахад тустай байдаг гэнэ.



Яслийн ангийн хүүхдүүд хөтөвч хэрэглэдэггүй, шууд 00-ын суултуур ашиглана. Суултуур нь хөтөвчнөөс ялгаагүй намхан, жижигхэн. Зарим хүүхэд нь “памперс” хэрэглэнэ.


Цэцэрлэгийн хүүхдүүд аль нэг ангид харъяалагдах боловч дээр дурдсанчилан ангидаа байгаад байх нь ховор. Анги тус бүр том, жижиг янз бүрийн насны хүүхэдтэй. Манайхаар холимог бүлэг. Ингэж янз бүрийн насны хүүхэд нэг ангид байхад томчууд нь бага насныхныгаа асрах, анхаарал халамж тавихад сурдаг, хариуцлага хүлээдэг, мөн өөртөө итгэлтэй болоход их нөлөөтэй байдаг ажээ. Харин бага насныхан нь томчуудаасаа ихийг сурдаг.

Цэцэрлэгийн орлогч эрхлэгч Корина Ротткаемпер (Corinna Rottkaemper)-т бидний хооронд дараах яриа явагдав.

-    Бидний үзэж танилцсан Баварын цэцэрлэгүүд хүүхдээс гарсан санал, санаачилгын дагуу тодорхой сэдвийг сонгон (төсөлт ажил) түүн дээрээ нэг хэсэг хугацаанд ажилладаг юм билээ. Танайд тийм “төсөлт ажил” явагддаггүй юм аа даа?

-    Бид хүүхдийн эрэлт, хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурлан ажилладаг. Төсөлт ажил хүүхдийн эрэлт хэрэгцээ, санал санаачилгад тулгуурлан явагддаг боловч тухайн сэдэв бүх хүүхдэд нэгэн адил сонирхолтой байна гэж үгүй.  Ихэнх хүүхдэд тухайн төсөлт ажил сонирхолтой байхад заримд нь сонирхолгүй байж таарна. Багшийн “хий” гэсэн зааварчилгаар хүүхэд ажиллах нь тэдэнд юм авч ирдэггүй. Хүүхэд тус бүрийн өөрийнх нь хүсэл сонирхол, идэвхээр аливааг хийлгэх нь үр дүнтэй. Бид “хүчтэй хүн” бэлдэхийг л зорьдог. Өөрөө өөрийгөө авч явах, амьдрах ухаантай хүн болгох. Тэрнээс бүгд тоть шиг даган дуурайхдаа гол нь биш. Бид ийнхүү “нээлттэй ажилласнаар” хүүхэд бүрийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг  хангах боломжтой. Манайхны хүүхэдтэй ажиллах, өөрөөр хэлбэл, хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа Япон, Хятад зэрэг улсынхаас өөр. Тэнд хүүхэд мэдлэг, чадвар эзэмшсэнээр нийгмийн хөгжлийн хурдацад илүү хувь нэмэр оруулна гэж үздэг бол бид хүүхэд бүрийг өөрийнх нь боломж, хурдац, сонирхлоор нь хөгжүүлж, давуу талыг нь батжуулж, өөрийнхөө хүчинд итгэж, өөрийгөө авч явах чадвартай болоход түлхүү анхаардаг.

Зүүн гар талаас: Гольдшмидт сургуулийн багш хатагтай Харниш (Frau Harnisch), Н.Норжхорлоо, цэцэрлэгийн орлогч эрхлэгч Корина Ротткаемпер (Corinna Rottkaemper), Б.Оюунгэрэл, Б.Наранцэцэг


-    Хүүхдүүд, ялангуяа сургуульд элсэн суралцах насны хүүхдүүд ийнхүү голдуу өөрсдийнхөө дураар, сонирхлоор байж байгаад 1 дүгээр ангид элсэн суралцахад тэдэнд бэрхшээл учирдаггүй юу?

-    Үгүй, харин ч хүүхдүүд таньж мэддэг хэдэн хүүхэдтэй бус, өөр өөр хүүхэдтэй харилцах, хамтрах, зохицох туршлагыг илүү эзэмшсэн байдаг. Тэгээд ч манай 1 ба 2 дугаар ангиуд бол “сурагч болох”-д дасан зохицох үе шат гэж хэлж болно.

Цэцэрлэгийн дотоод байдлаас

Анги бүрийн хаалганы хажууд хүүхдийн өндөрт тохируулан жижиг зурагт байрлуулж, түүгээр өмнөх өдөрт хүүхдүүдийн оролцсон үйл ажиллагааны бичлэгийг харуулна. Үүнийг хүүхдүүд өөрсдөө үзэхээс гадна, эцэг эх сонирхон үзнэ.



 “Хүүхдүүд ямар нэгэн дүрс бүхий таних тэмдэг хэрэглэдэг байсан. Цэцэрлэгт байхад нь манай охиных дандаа “нимбэг” байдаг байсан. Хүүхдийн таних тэмдгийг зургаар нь хийхэд цэцэрлэгийн насныхны хувьд өөрийг нь, нэрийг нь мөн үгээр төлөөлүүлж бичиж болдог гэсэн ойлголт авдаг”


 Дуу хөгжмийн өрөөний хэсэг


Сэдэвт тоглоомын өрөө нь бидний төсөөлдөгөөс их өөр. Өрөөнд дараах зураг дээр буй дугуйтай том тавиур хэд хэд байна. Түүнийг хүүхдүүд цааш нааш нь хөдөлгөн ашиглана. Мөн хүүхэд өмсөөд тоглох төрөл бүрийн хувцас, том том өрж байгуулах материал, сандал гэх мэт хэрэглээний янз бүрийн зүйлс байх бөгөөд хүүхдүүд тоглох орчноо өөрсдөө дүрслэн бүтээдэг аж.
 


Хүүхдүүд карнаваль (хаврын баяр)-д бэлтгэн ангиа чимэглэсэн нь:


Биеийн тамирын өрөөний хэсгээс


Урлангийн өрөө


Хүүхэд бүр өөрийн хавтастай. Хавтсанд хүүхдийн цэцэрлэгтээ оролцсон үйл ажиллагааны фото зураг, хийсэн бүтээлүүд, тухайн хүүхдийн талаар багшийн бичсэн зүйлс гэх янз бүрийн зүйлс байна. “Өөрийнх нь зөвшөөрөлгүй хавтсыг нь авч үзэж болохгүй. Энэ хүүхэд өнөөдөр ирээгүй, байхгүй байгаа. Тэгэхээр хавтсыг нь Та нарт үзүүлчих үү дээ”


Хоолны өрөө. Хийж бэлтгэсэн хоол тусгай сонгогдсон компаниас ирдэг. Хамгийн эхлээд унтдаг хүүхдүүдээс эхлэн ээлж дараагаараа хүүхдүүд энэ өрөөнд ирж хоолоо иддэг.


Өглөөний тойрог


Германы цэцэрлэгүүдэд “өглөөний тойрог” гэсэн үйл ажиллагаа нийтлэг байдлаар явагддаг. Энд хүүхдүүд болон хүмүүжүүлэгч багш тойргоор суугаад дуулах, тоглох, ярилцах гэх мэт янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг.

Зарим сурган хүмүүжүүлэгч “өглөөний тойрог”-ийг хуучинсаг, орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухаанд тохиромжтой бус үйл ажиллагаа гэж үздэг. Герлинде Лилл (Gerlinde Lill) “Өглөөний тойрог” бол ангид буй нийт хүүхдийн уулздаг, оролцдог үйл ажиллагаа. Үүнээс практик дээр ямар байдал үүсэх вэ гэхээр хүүхэд огт хүсээгүй байсан ч тэр үйл ажиллагаанд заавал оролцоно. Иймд “өглөөний тойрог” бол албадлагын шинж чанартай үйл ажиллагаа. Ийм албадлагын үйл ажиллагаанд хүүхэд хэр тааламжтай байх вэ? Гарах үр дүн нь найдвар муутай. Хүүхдийг тухайн үйл ажиллагаанд оролцохыг албадах тохиолдолд тэд тааламжтай байж, таашаал авахгүй, дур сонирхолгүй байна, оролцохгүй ч байж мэднэ, багшдаа дургүйцэж ч магадгүй.  Иймээс би хүмүүжүүлэгч багш нарыг “өглөөний тойрог”-ийг эргэн харах, магадгүй бүр өөр шинэ санаа гарган туршиж үзэхийг хүсч байна (1) гэжээ.

schwerin-news.de/montessori-kinderhaus



Цэцэрлэгүүдийн ихэнх  багш нар “өглөөний тойрог”-ийг ач холбогдолтойд тооцож, “өглөөний тойрог-ийн учир утга, зориулалт,  агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэн ажилладаг аж.

Тэд “өглөөний тойрог” нь цэцэрлэг дэх үйл ажиллагаа, тухайн өглөө сайхан эхлэхэд сайнаар нөлөөлдөг. Хүүхэд бусдын дунд өөрийнхөө оролцоог мэдэрнэ, дандаа өөрийнхөөрөө байхгүй, зайлшгүй оролцох үйл ажиллагаа байдгийг мэдэрнэ. Төрөл бүрийн үйл ажиллагааны явцад хүүхдийн бүхий л мэдрэхүй дадлагажих, хэл яриагаар илэрхийлэх, дуулах чадвар, хөдөлгөөний эвсэл, чадвар, өөртөө итгэх итгэл, бусадтай харилцах эв дүй сайжрах, мэдлэгийн хүрээ өргөжих зэрэг олон талын ач тустай гэж үздэг байна. 

Waldkindergarten Bьdingen "Die Frischlinge"


“Өглөөний тойрог”-ийг явуулахдаа жигд гэрэл гэгээтэй газар явуулах (гэрэл гэгээ янз бүр байх нь хүүхдийн сэтгэл санаанд адил бус нөлөөлдөг), тухайн үйл ажиллагаа хүүхдэд сонирхолтой байх,  баяр хөөр авч ирэх, тэдний сэтгэл санаанд үлдэцтэй нөлөө үзүүлэх,  хүүхэд өөрсдөө сэдвээ сонгох, шаардагдах материалууд нь бэлэн байх зэрэгт анхаардаг ажээ.

Ном зүй:
1.    http://www.kindergartenpaedagogik.de/1058.html

Н.Норжхорлоо
[ 13 ] Oyumaa202.179.11.XXX
2014 оны 9 дүгээр сарын 13
bichig barimt mash ih bagssan .Zuvhun tuluvluguu sudalgaa l bichij bna. Odoo harin huuhed buriig hugjuuleh l heregtei
[ 12 ] Oyumaa202.179.11.XXX
2014 оны 9 дүгээр сарын 13
uzsenee huvaaltssand bayrlalaa bid ch bas oirtoj duhuj l bgaa ym bna SUB-n bodlogo chiglel bidniig oirtuulj l bna Ta nartaa bayrlalaa. Orchin bolon huuhed buriig hugjuuleh arga zuigee hurdatstai saijrulah ni zuitei ym. bid uurchlugduj shinchlegdej bnaa.
[ 11 ] зочин 202.70.46.XXX
2013 оны 9 дүгээр сарын 22
багш нарых нь бичиж боловсруулдаг бичиг баримт хэр их байдаг бол,монголд их байдаг,ялангуяа дадлага хийж байгаа оюутнууд маш их ачаалалтай байдаг. дадлага хийж байгаа оюутнуудыг дадлагын зарим багш нар маш их дарамтанд байлгадаг. гадаад оронд ямар байдаг бол
[ 10 ] Мөнхсаруул 203.91.117.XXX
2013 оны 3 дугаар сарын 8
Үзсэн харсанаасаа хуваалцсанд баяраллаа Орон нутгаасаа багш нараа сайн хамруулж байгаасай гэж хүсэх байна. Манай цэцэрлэгүүдийн орчин эрс сайжирсан гэж бодож байна
[ 9 ] Зочин 999203.194.115.XXX
2012 оны 11 дүгээр сарын 27
сайн байцгаана уу?сэтгэгдэл хүрэх өдрийн мэндийг хүргэе.надад энэ нийтлэл их таалагдлаа. ийм сайхан нийтлэл гэргэсэн та бүхэнд баярласанаа илэрхийлье. энэхүү зочилж очсон цэцэрлэгийн нэг хүүхдэд ноогдох талбай, хэрэглэгдэж байгаа тавилга гээд энд байгаас дэлгэрэнгүй мэдээлэл мөн зураг зэргүүд материалууд хийж байгаа ажилд маань хэрэгтэй байгаа юм лдаа. та бүгдэд боломж байвал дэлгэрэнгүй мэдээлэл өгж болох уу?
[ 8 ] ÷èìýã .202.126.89.XXX
2012 оны 5 дугаар сарын 22
Õ¿¿õäèéí òîîãîî áàðüæ àæèëëàõ þì áîë áîëîõã¿é þì àëãà.Ìîíãîëûí áàãø íàð õ¿¿õä¿¿äèéíõýý äóíä ñàíäàë äýýð òîéðîã áîëæ ñóóäàã .Ýíý õ¿ì¿¿ñ ºâäºã뺺ä ñóóñàí áàéíà. ßëãàà áàéãàà þìóó
[ 7 ] Админ202.170.67.XXX
2012 оны 5 дугаар сарын 4
Зочин 6 Танаа. Баярлалаа. Үзэсгэлэнд оролцсон компаниудаас манай тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнээс авах уу гэсэн санал ирсээр байгаа. Бид хэд хэдэн цэцэрлэг тоглоом авна аа гэвэл зохион байгуулж болох юм. Катологиуд нь бий. Та санаагаа өгвөл бид дуртайяа хүлээн авах болно.
[ 6 ] зочин122.201.22.XXX
2012 оны 5 дугаар сарын 4
танай байгууллага тоглоомын үзэсгэлэн үзэх аялалыг зохион байгуулдаг нь маш сайн хэрэг баярлууштай цөөн хэдэн хүн ч гэсэн нүдээрээ үзэх нь чухал Гэвч түүнээс нийлүүлэх арга замыг хайж байгаа юу төлөвлөсөн зүйл юу байна. санаагаа өгч болох уу
[ 5 ] давалгаа203.169.50.XXX
2012 оны 4 дүгээр сарын 15
БД-аас аялагчдын зардлыг даах боломж муутай. Зардлыг хүмүүс өөрсдөө (ивээн тэтгэгч олбол тэднээсээ дэмжлэг авдаг) гаргадаг. Зардлын хэмжээ УБ-Берлин-УБ онгоцны билетний үнэ 1 сая 400 000 орчим, дээрээс нь тэнд байх зочид буудал, хот хоорондын унаа, үзэсгэлэн үзэх зардал, хоол, орчуулагч гээд 2 сая орчим болдог.
[ 4 ] зочин122.201.22.XXX
2012 оны 4 дүгээр сарын 13
их гоё юмаа бид хэзээ ийм болох бол бидэнд дэмжлэг их хэрэгтэй байна энэ аялалын зардлын хэмжээ хэд байдаг вэ хэрхэн гаргадаг болоо хувиараа юу эсвэл БД-аас уу?
[ 3 ] зочин49.0.166.XXX
2012 оны 3 дугаар сарын 22
хүүхдийн тоо, бичиг цаасны ажилыг багсгавал багш хүүхдтэй ажиллах боломж нэмэгдэнэ дээ.Хөгжмийн хичээлийн онцлог, давуу тал нь ямар байгаа бол.
[ 2 ] Хариулт202.170.67.XXX
2012 оны 3 дугаар сарын 14
Багш нар өдөр тутам хичээлийн конспект, үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан бичээд байдаггүй. Долоо хоногт явуулах ажлынх нь нэрс хүснэгтэд гарсан байна. Харин өдөр тутам явагдаж байгаа үйл ажиллагааны өрнөлтөд их ач холбогдол өгч, орчин нөхцөлийг нь бүрдүүлнэ, тухайн үйл ажиллагааны явцад хүүхдийг ажиглана, хүүхэдтэй ярилцана, чиглүүлнэ, зураг авах, бичлэг хийх зэргээр баримтжуулна.
[ 1 ] ariunaa202.179.10.XXX
2012 оны 3 дугаар сарын 13
bid hezee iim boloh bol. bagsh narin bichig barimt uanar baidag ve

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
зочин
2014 оны 10 дугаар сарын 3
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
багшийн үнэт зүйл
2014 оны 8 дугаар сарын 23
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 14
Өнөөдөр 1882
Өчигдөр 3903
Энэ 7 хоногт 24935
Энэ сард 98894
Өнгөрсөн сард 110773
Нийт зочилсон 2201294

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    saina
    bayrlla
    sainaa
    ha ha ha ha.zaaval ene bagshiin zurgiig taviad bhda yahv de.gehde ch h...
    saina
    togluulj uznee
    зочин
    Насанбаяр гуй монголчууд хэнээр хэлээ заалгахдаа хүрээгүй байхшүү хари...
    saina
    sahilga bat geechid 1gr shiitgeliin ugnees 1kg urmiin ug iluu ur dunt ...