Үзсэн тоо: 4578
3
Фүертийн Эвангелишийн цэцэрлэг
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 3 дугаар сарын 15 asdf
Фүерт бол ХБНГУ-ын Нүернберг хотын хажууд оршдог жижиг хот. Бид тоглоомын үзэсгэлэн үзэх явцдаа тус хотын Эвангелиш (Evangelischer Kindergarten)-ийн цэцэрлэгтэй танилцсан юм. Цэцэрлэгийн эрхлэгч бидэнд анги, танхимын зохион байгуулалт, тохижилт, бүлэг дүүргэлт, ажиллагсад, санхүүжилт, өдрийн дэглэм, хүмүүжил сургалтын ажил, цэцэрлэгийн хүүхдийн төлбөр, хүүхдийн хөгжлийг хэрхэн үнэлдэг тухай зэрэг олон чухал мэдээллийг өгсөн. Үзэж харсан, сонссон дуулснаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалъя.

Ангийн зохион байгуулалт, тохижилт

ХБНГУ-д цэцэрлэгт хүүхдүүд ямагт модон ширээ, сандал, тавиур хэрэглэгдэг. Энэ цэцэрлэгийн бүх тавилга хэрэгсэл мөн л модоор хийгдсэн байв. Бас нэгэн онцлог нь ангийн өрөөний шал манайхны адил дан нэг түвшинд бус, ангийн зарим хэсэгт хүүхдүүд шатаар дээшээ гараад тэндээ тоглох, мөн дээшээ гараад гулсан буух зэрэг тоглох явцдаа янз бүрийн хөдөлгөөн хийх боломжтой. Энэ нь хүүхэд хөдөлгөөнтэй байх, тэдний хөдөлгөөний чадвар сайжрахад багагүй тустайн дээр тэдэнд сонирхолтой байдаг байна. Дээд талын тавцан дээр хүүхэд голдуу өрж байгуулах тоглоомоор тоглодог бол тэдний доод талд нь хүүхдүүд голдуу сэдэвт тоглоомоор тоглоно.


 
Ангиуд гал тогооны булантай. Тэнд хүүхдийн өндөрт тохирсон жинхэнэ цахилгаан зуух байна. Түүнийг хүүхдүүд ангидаа цай чанах, боов, салат хийхэд ашиглана.


Яслийн насныхнаас бусад хүүхэд цэцэрлэг дээрээ унтдаггүй, үд дундаас эхлэн боломжтой эцэг эх хүүхдээ цэцэрлэгээс авдаг.

Ариун цэврийн өрөө. Хүүхдүүд гар нүүрийн алчуурын оронд зориулалтын цаасан сальфетка хэрэглэдэг. Гараа шингэн савангаар угаана.


Багачуулын “памперс”-ыг солиход хүүхэд өөрөө хажуугийн шатаар нь дээшээ гардаг. Хүмүүжүүлэгч багш хүүхэд бүрийг дээш нь өргөөд байх шаардлагагүй, мөн хүүхэд шат өөд өгсөж, уруудаж сурдаг.


Хүүхэд бүр өөрийн аягаа гэрээсээ авч ирдэг. Энэ нь тэд “миний юм”, “нийтийн юм” гэдгийг ялгаж сурахад тустай. Хүүхэд мөн сард нэг удаа гэрээсээ өөрийнхөө дуртай тоглоомоо авч ирээд тарахдаа буцаагаад авч явж болдог.


Ангийн үүдний өрөөнд тухайн ангийн хүүхдүүдийн танилцуулгыг хүүхдийн болон гэрийнхнийх нь фото зургаар хийдэг. Энэ нь хичээлийн жилийн туршид байна.


Яслийн ангийн хүүхдийн таних тэмдгийг өөрийнх нь фото зургаар хийдэг. Цэцэрлэгийн ангийн хүүхдийн таних тэмдгийг манайхан шиг янз бүрийн дүрсээр хийсэн байв.

 Бүлэг дүүргэлт

Цэцэрлэгийн нэг ангид 25 хүүхэд байна, тэдэнтэй 1 хүмүүжүүлэгч багш, 1 хүүхэд асрагч ажиллана. Яслийн бүлэг буюу 3-аас доош насныхны нэг ангид 12 хүүхэд байх ба тэдэнтэй 2 хүүхэд асрагч, 1 хүмүүжүүлэгч багш  ажилладаг. Цэцэрлэгийн нэг ангид 25 хүүхэд байх ёстой боловч харгалзаж үзэх зүйлс бас байдаг байна. Цэцэрлэгийн  эрхлэгч: “Манай нэг анги 20 хүүхэдтэй, яагаад гэвэл тэнд 2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ажиллагаа ихээр шаарддаг учраас энэ ангид 2 багш, 1 хүүхэд асрагч ажилладаг” гэж байв.

Цэцэрлэгийн эрхлэгч нь манайхан шиг дагнасан орон тоон дээр байдаггүй, эрхлэгч аль нэг бүлэгт ажилладаг бөгөөд долоо хоногийн 2 дахь өдөр л захиргааныхаа ажлыг хийдэг.

Цэцэрлэгийн эрхлэгчийн өрөө. Хананд буй зураг бол өнгөрсөн жил сургуульд элсэн орсон хүүхдүүдийн дурсгал.


Цэцэрлэгийн ангиуд холимог насны хүүхдүүдтэй. Ийнхүү янз бүрийн насны хүүхэд нэг ангид байхад томчууд багыгаа асардаг, анхаарал тавьдаг, өөртөө итгэлтэй болоход тустай. Багачуул нь болохоор томчуудаасаа сурдаг.
Мөн хүүхдүүд ангидаа тоглохоос гадна сонирхсон хүүхдүүд нь очиж, бусад ангийн хүүхдүүдтэй тоглох “чөлөөт тоглоомын талбай” цэцэрлэгийн төв хэсэгт бий.

Санхүүжилт

Хүүхэд 3 нас хүрсэн бол цэцэрлэгт явах эрхтэй, мөн цэцэрлэгийн суудлаар хангагдсан байх хуультай.
Үүсгэн байгуулагч нь ямар ч байгууллага байсан ялгаагүй улсаас цэцэрлэг бүрт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Нэг хүүхдэд ногдох зардлаар тооцож санхүүжилт олгодог. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхдэд 4 хүүхэд, 3-аас доош насны хүүхдэд 1,5, гадаадын хүүхэд (герман хэл бүрэн эзэмшээгүй)-д 1,2 хүүхдээр бодож, улсаас мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Үүнээс багш, ажиллагсдын цалин гардаг.
Өдрийн 12.00 цагаас эхлэн эцэг эх хүүхдээ цэцэрлэгээс авч болно.  Эцэг эх хүүхдээ өдөрт хэдэн цаг цэцэрлэгт байлгахаа шийдэж, цэцэрлэгтэй гэрээ байгуулна. Хүүхэд цэцэрлэгт 1 цаг байхад дунджаар 8 евро төлдөг.

Өдрийн дэглэм

Цаг минутаар заасан өдрийн дэглэм байхгүй ч цэцэрлэг дэх үйл ажиллагаа дараах дарааллаар явагдана. Өдөр тутам тогтсон цагт тодорхой үйл ажиллагаа явагддаг учир хүүхдүүд хэдийд юу хийгддэг талаар баримжаатай байдаг. 

Өглөөний хэсэг
•    Заавал гар барьж мэндчилнэ
•    “Өглөөний тойрог”–Мэндчилгээний дуугаа дуулна, хэн хэн ирсэн, хэдэн хүүхэд байгаа, ямар өдөр эхэлж байгаа, өнөөдөр юу хийх вэ гэх мэтээр ярилцана.


Чөлөөт тоглоом
•    Энэ үеэр хүүхдүүд цайгаа ууна. Өглөөний цайнд идэх зүйлээ хүүхдүүд гэрээсээ авч ирдэг.
•    Хүүхдүүд өөрийн сонголт, санаачилгаар тоглоно. Энэ нь хүүхдийг хүндэтгэж байгаагийн дээд түвшин гэж үздэг. Биеийн тамирын хэрэгслүүд хэрэглэж мөн хөдөлгөөнт тоглоомоор тоглож ч болно.
•    Төгсгөлд нь тоглоомоо хураана.


Өдрийн тойрог
•    Өдрийн хоолны өмнө хүүхдүүд цугларан хуруугаар мөн тойргоор тоглох тоглоом тоглоно.
•    Ингээд төсөлт ажлын хүрээнд юу хийхээ ярилцаж, түүн дээрээ ажиллана.

Бүлэг бүр фото аппараттай. Явагдсан үйл ажиллагаа, хүүхдүүдийн оролцож буй байдлыг баримт болгон фото зургаар аваад эцэг эхэд танилцуулахаар үүдэндээ хадна, тэгээд хүүхэд тус бүрийн хавтсанд хийдэг.

Таралт
Өдрийн 12.00 цагаас тарах хүүхдүүд нь явж, үлдсэн хүүхдүүд өдрийн хоолоо иднэ. Хоолны дараа ямар сэдвээр, яаж тоглохоо хүүхдүүд өөрсдөө сонгож тоглоно.
Өдрийн хоол захиалгын дагуу хоол бэлтгэдэг компаниас ирдэг. Хоолны өрөөнд хоолны хэрэгсэл, аяга, таваг угаагч машин, богино долгионы зуух зэрэг хэрэгцээтэй бүх зүйлс байдаг аж.

Өдрийн хоол ирээд байгаа нь, цэцэрлэгийн эрхлэгч


Төсөлт ажил

Хичээлийн жилийн эхэнд энэ цэцэрлэг тухайн хичээлийн жилийн туршид ямар сэдэв дээр тогтож ажиллахаа  ярилцан сонгож томъёолдог. Өөрөөр хэлбэл тухайн хичээлийн жилд цэцэрлэгийн бүлгүүдэд явагдах сургалтын үйл ажиллагаа тэр сэдэвт зангидагдана гэсэн үг. Харин уламжлалт баяруудын үеэр тэрхүү сэдэв дээрх ажлаа зогсоогоод баярын бэлтгэл, баяртай холбогдох үйл ажиллагаанууд явагдана.

Төсөлт ажил гэдэг нь дээр дурдсан “малгай” сэдвийн хүрээнд хүүхдүүдээс гарсан санал, санаачилгад тулгуурлан аль нэг “жижиг” сэдвээр  анги тус бүрт явагддаг төрөл бүрийн үйл ажиллагаа юм.

Төсөлт ажил ямар сэдэвтэй байх талаар ярилцлага явуулахад хүүхдүүдийн гаргасан санал:

Хердик: - Галт тэргээр тойрон аялах
Лийрд: - Тойрч суугаад тоглох
Эмилиа: - Зурах, урлан бүтээх ажил, юу ч хамаагүй
Паул: - Амьтдын хүрээлэнгээр аялах
Мар...: - Индианчууд сэдвээр
...         : - Хөдөө фермер үзэх
Паул: - Цирк үзэх
Руян: - Музей үзэх гэх мэт. Хүүхдүүдийн гаргасан эдгээр санал дээр ярилцаж байгаад энэ ангийнхан “Индианчууд” гэсэн сэдэвтэй төсөлт ажил хийхээр тохирчээ.

“Индианчууд” төсөлт ажлын явцад хүүхдүүдийн хийсэн бүтээл


“Хаана, юу ургадаг вэ?” төсөлт ажлын явцад хүүхдүүдийн хийсэн бүтээл (Газар дор юу ургадаг, газар дээр юу ургадаг, мод, бутанд юу ургадаг)


Тухайн ангид явагдаж байгаа  аль нэг төсөлт ажил хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь тэрхүү сэдвийн хүрээний ажлууд хүүхдэд хэр сонирхолтой байгаагаас шалтгаална.

Эцэг эхэд хүргэх мэдээлэл

Цэцэрлэгийн үүдний хэсэгт  эцэг эхэд хүргэх ерөнхий мэдээллүүд байна.

Ангиуд эцэг эхэд хүргэх мэдээллээ хаалган дээрээ эсвэл үүдний жижиг самбарт байрлуулна. Ажлаа долоо хоногоор төлөвлөнө. Өдөр тутам хийгдэх ажлын нэрсийг хүснэгтэд бичээд тэнд тогтоосон байна. Тэрхүү төлөвлөлтийн дагуу хүүхдүүдийн оролцсон үйл ажиллагааг фото зургаар авч тавина. Мөн хүүхдүүдийн хийж бүтээсэн зүйлсийг товч тайлбартай нь тавьдаг.

Ангийн хаалган дээрх мэдээлэл


Хүүхдийн үнэлгээ

Хүүхдийн үнэлгээг зөвхөн ажиглалтаар хийнэ. Жишээлбэл, багш хүүхэд тус бүр цэцэрлэгт явагдаж буй үйл ажиллагаануудад хэрхэн оролцож байгаа, бусадтай хэрхэн харилцаж байгаа, юу ярьж байгаа зэргийг ажиглаад, ажиглалтын хуудсанд тэмдэглэнэ.

Ажиглалтын хуудсыг Баварын “Бага насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын институт”-ээс боловсруулан гаргасан байдаг аж. Жишээлбэл, хүүхдийн “Төрөл бүрийн үйл ажиллагааны явцад хэл яриагаар харилцаж буй байдал”-ыг ажиглахдаа Өглөөний цай, Сэдэвт тоглоом, Чөлөөт тоглоом, Багштай хийсэн ганцаарчилсан ярилцлага, Тойргийн ярилцлага, Зурагтай номын талаарх ярилцлага гэсэн үйл ажиллагаануудын явцад хүүхдийг ажиглаад тэмдэглэдэг байна. Үүнээс “Тойргийн ярилцлага” гэсэн хэсэгт хүүхдийн хэл яриаг ямар үзүүлэлтээр ажигладагийг жишээ болгон дор харууллаа.

 
Багш тухайн хүүхэд дээр юу ажигласнаа хүснэгтэд буй тоог дугуйлж тэмдэглэдэг. Ийм байдлаар явагддаг цогц үнэлгээ хүүхэд тус бүр дээр жилд 1 удаа л хийгдэнэ.


Б.Наранцэцэг (Өмнөговь аймгийн Боловсрол, соёлын газрын СӨБ-ын мэргэжилтэн)
Б.Оюунгэрэл (Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газрын СӨБ-ын мэргэжилтэн)

[ 14 ] admin202.170.67.XXX
2012 оны 9 дүгээр сарын 28
Sain bna uu? Kherlen, Ta Norjkhorloo bagshtai kholbogdohyg husvel info@davalgaa.mn hayagaar e-mail bicheerei.
[ 13 ] G.Herlen202.21.106.XXX
2012 оны 9 дүгээр сарын 28
Sain baina uu.Ta nart ajlin amjilt husiy Norjhorloo bagshtai holbogdoh gesen ym. Hundetgesen Suhbaatar aimgin huuhdin 6r tsetserlegin erhlegch
[ 12 ] багш 122.201.22.XXX
2012 оны 5 дугаар сарын 4
аятайхан олон санааг олж харлаа дараагийн хиээлийн жилд оролдоод үзнээ
[ 11 ] bilgee203.91.117.XXX
2012 оны 5 дугаар сарын 3
shan medeelel bna huuhdiin eruul mended ih anhaarch ajilladag yum bna dandaa modon togloom modon edlel manaihan bas iim bolmoor bna huvantsar ed zuilees tatgalzya6 ugluu ireed uursduu uil ajillagaagaa tuluvluj bga ni ene bolovsroliin hamgiin ololttoi tal bna
[ 10 ] Админ202.170.67.XXX
2012 оны 5 дугаар сарын 2
Энэ тоо бол хүүхдийн хөгжлийн түвшинг тогтооход хэрэглэдэг тэдний үнэлгээний аргачлалын нэг жижиг хэсгийн жишээ. Үнэлгээнийх нь ерөнхий зарчмыг бид мэдэхгүй болохоор үүнд ач холбогдол өгч, ашиглах гэсний хэрэггүй. Ер нь үнэлгээнд хэр ач холбогдол өгч, хэзээ, яаж хийдэг гэдгийг л ойлгуулах гэсэн юм.
[ 9 ] Darhan 5202.170.67.XXX
2012 оны 5 дугаар сарын 2
сайхан мэдээ тавьсан байна байрлалаа. Хүүхдийн үнэлгээг сайн ойлгосонгүй 1.3 гэх тоо нь өмнөх тоогоо бичиж үнэлээд байгаа юм уу Үүнийг сайн тодорхой бичиж өгөөч.
[ 8 ] Эрдэнэчимэг202.179.11.XXX
2012 оны 5 дугаар сарын 1
Баярлалаа. Увс аймгийн 5-р цэцэрлэгийн багш. Сайн туршлагыг олон дахин site дээрээ тавьж байгаарай. Амжилт хүсье
[ 7 ] зочин122.201.22.XXX
2012 оны 4 дүгээр сарын 13
аятайхан мэдээлэл байна баярлалаа багагүй санааг авлаа
[ 6 ] badam do202.21.113.XXX
2012 оны 3 дугаар сарын 30
bayarlalaa bagshaa.bi dornodiin bagsh.
[ 5 ] админ202.170.67.XXX
2012 оны 3 дугаар сарын 30
Бадам до танд манай сайтад идэвхтэй хандсанд баярлалаа. Тоглоомын үзэсгэлэнд тавигдсан зарим тоглоомыг та http://www.davlagaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1079 линкээр орж үзээрэй. Та УБ-т байдаг бол мөн манай дээр ирж (сайтын "Танилцуулга" хэсэгт буй хаягаар) үзэсгэлэнд тавигдсан тоглоомуудын каталог үзэж болно.
[ 4 ] badam do202.21.113.XXX
2012 оны 3 дугаар сарын 29
Medeelel hurgesen bagsh nartaa bayarlalaa. togloomiinhoo tyhai bicheerei. huleej baina shuu.
[ 3 ] Б.Оюунгэрэл 202.170.67.XXX
2012 оны 3 дугаар сарын 28
Герман улсад жил бүр олон улсын тоглоомын үзэсгэлэн болдог юм билээ. “Боловсролын давлагаа” ТББ-аас энэ үзэсгэлэнг үзэх үйл ажиллагааг зохион байгуулахад өид хамрагдсан бөгөөд үзэсгэлэн үзэх явцдаа Германы зарим цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тэр үзэсгэлэнг үзэх их зүгээр юм байна лээ шүү.
[ 2 ] baigalmaa202.55.180.XXX
2012 оны 3 дугаар сарын 22
bayalalaa saihan medeelel bn
[ 1 ] Baigalmaa202.179.7.XXX
2012 оны 3 дугаар сарын 21
bayrlalaa saihan sonirholtoi medeelel hurgesend
дуяа
2012 оны 5 дугаар сарын 1
баярлалаа сонирхолтой мэдээлэл хүргэж байгаад баярлалаа

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
багшийн үнэт зүйл
2014 оны 8 дугаар сарын 23
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
хүнсний ногоо
2014 оны 5 дугаар сарын 29
зочин
2014 оны 5 дугаар сарын 20
Solioch eeeeeeeee
2014 оны 5 дугаар сарын 9
зочин
2014 оны 5 дугаар сарын 6

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 21
Өнөөдөр 2003
Өчигдөр 3274
Энэ 7 хоногт 16694
Энэ сард 77359
Өнгөрсөн сард 68603
Нийт зочилсон 1987952

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    zochin
    shan medeelel bna.blaa
    зочин
    Жаргалан цэцэрлэг гэж хүүхдэд юу ч өгдөггүй аймаар цэцэрлэг бнаа яанаа...
    Зочин
    санал нэг байна. дүрэмт хувцас нь чанар муутай, үнэтэй авсан юм чинь д...
    уншигч
    Эхлэл зөв. Алдаагаа засаж цаашид улам боловсронгуй болгох хэрэгтэй. дэ...
    гэрэлээ
    гоё болсон байна