Үзсэн тоо: 2104
3
Цэцэрлэгийн үйл ажиллагаанд үзэл баримтлал яагаад хэрэгтэй гэж?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 10 дугаар сарын 2 asdf
Цэцэрлэгийн багш нар, мэргэжилтнүүд, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд бага насны хүүхэд гэгч хэн болох, тэдэнд хэрхэн хандаж, яаж хөгжүүлж хүмүүжүүлэх талаар тулгуур ойлголт өгч, хүүхдээ ойлгож, зохистойгоор харилцаж, ажиллахад нь тус дэм үзүүлэх үүднээс бид ХБНГУ-ын Хердер хэвлэлийн газраас гаргадаг “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлд нийтлэгдсэн Фриедрих Фребел, Мария Монтессори, Сэлестан Фрэнэ, Вальдорф, Рижжио, “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлалуудыг орчуулан вэбсайтдаа цувралаар тавьсан  билээ.

Эдгээр үзэл баримтлалыг яаж амьдралд хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл цэцэрлэгүүд үйл ажиллагааныхаа үзэл баримтлалыг хэрхэн боловсруулах, үзэл баримтлал дотор юу юу багтах, байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнг хэрхэн үнэлэх зэрэг асуудлыг бид цаашдаа цувралаар хүргэх болно. Энэ удаа цэцэрлэгүүд үйл ажиллагаандаа сурган хүмүүжүүлэх тодорхой үзэл баримтлал баримтлан ажиллах нь ямар үр ашигтай болохыг авч үзье.

Үзэл баримтлал

Үзэл баримтлал боловсруулаад түүнийхээ дагуу ажиллана гэхээр манайхан нэг л ойшоодоггүй. Бараг л нийтээрээ “Өдөр тутмынхаа хийдэг ажлаа л хийж байна даг.  Юун дээрээс нь үзэл баримтлал боловсруулах, тийм цаг завтай хүн хаана байна” гэсэн ханддлагатай байдаг. Заримд нь “үзэл баримтлал” гэхээр их хол сонсогдоно, ухаж ойлгохыг ч хүсэхгүй.

Тэгэхээр Та эхлээд манай сайтын http://www.davlagaa.mn/modules/cms/read/article.aspx?id=481 линкээр орж, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал болон сургалтын хөтөлбөр хоорондоо ямар холбоотой, юугаараа ялгаатай, тус бүр нь ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг эргэн нэг хараарай.

Хэрэв бид хүүхдийн дотоод ертөнцийг мэдэрч, онцлогийг нь харгалзан хүүхэд бүрийг зохистойгоор хөгжүүлье гэвэл мөн эцэг эх, хүүхдийн эрэлт хэрэгцээг ханган амжилттай ажиллая, өөрийн гэсэн өнгө төрхтэй байгууллагатай болъё гэвэл яалт ч үгүй аль нэг, эсвэл хэд хэдэн үзэл баримтлалын тодорхой санаанууд дээр тулгуурлан ажиллах шаардлага тулгарна.

Үзэл баримтлал хэнд ямар үр ашигтай вэ?

Цэцэрлэгийн үйл ажиллагааны үзэл баримтлал нь цэцэрлэгийн багш, ажилтнууд түүнчлэн тухайн цэцэрлэгт явж буй хүүхэд, тэдний эцэг эх, үүсгэн байгуулагч аль алинд нь үр ашгаа өгдөг. Хэнд ямар ашиг тустай [1] вэ?

Багш, ажилтнуудад

    Багш, ажилтнууд үйл ажиллагаандаа тодорхой чиг зүг (баримтлах улаан шугам)-тэй болно.
    Нийтээрээ дагаж мөрдөх дүрэм журмаа боловсруулах боломж бүрдэнэ. Түүнийгээ бичгээр үйлдэнэ, ингэснээр биелэгдсэн эсэхийг нь хянах боломжтой болно.
    Хэн ямар үүрэг роль, чадвар, эрх мэдэлтэй байх нь тодорхой болно.  
    Хамт олон бие биеэ илүү сайн таньж мэднэ. Тухайлбал, хүн бүр янз бүрийн  боловсрол, чадавхтай гэдгийг мэдэрнэ, энэ нь өөрсдөд нь хэрэгтэй гэж үзнэ.
    Бие биеийнхээ санаа бодол, нэгнээсээ ирж буй мэдээллийг илүү мэдрэмжтэйгээр хүлээн авна.
    Бүтээлч харилцаа мөн шүүмжлэлтэйгээр ханддаг соёлд суралцана.
    Өөрсдийнхөө ажлын нийгмийн хариуцлага, ач холбогдлыг ойлгож ухамсарлана.     

Хүүхдүүдэд

    Үзэл баримтлалын нөлөөгөөр хүүхэд итгэлтэй тайван байдлыг мэдэрч, цэцэрлэгт ямар хэм хэмжээнд байх баримжаагаа мэднэ.
    Сэдэл тэмүүлэл бүхий багштай байгаагаа мэдэрнэ.
    Хүүхэд янз бүрээр тоглох боломжтой орчинд байна.
    Тэд бүтээлчээр тоглох, ажиллах, аливааг сонирхон оролдох, турших боломжтой байна.
    Цэцэрлэгт янз бүрийн баг, хүүхдүүдийн дотор бусадтай харилцах харилцаанд суралцана.
    Хүүхэд бүр өөрийнх нь онцлогт нийцсэн дэмжлэг, туслалцааг хамгийн дээд хэмжээгээр авна.
    Багш хүүхэд нэг бүрийн тухайн үеийн нөхцөл байдалд зохицон илүү ойр дотно ажиллана.
    Багш өдөр тутмын үйл ажиллагаануудаа хүүхдүүдийн сонирхол, чадварт нийцүүлэн явуулна. Хүүхдийг хэт ачаалалд оруулахгүй мөн зөнд нь орхихгүй.

Эцэг эхчүүдэд

    Мэргэжлийн хүмүүсээс эцэг эхчүүд өөрсдийгөө адилхан үнэ цэнэтэй хамтран ажиллагч гэж үнэлүүлж байгаагаа мэдэрнэ.
    Үзэл баримтлалын агуулгыг боловсруулахад оролцоно, мэдээлэл, чиг баримжаатай болно.
    Цэцэрлэгт явагдаж буй хүмүүжил сургалтын ямар үйл ажиллагаануудад нөлөөлөх боломж олдоно.
    Цэцэрлэгийн багш, ажилтнууд эцэг эхийн эрэлт хэрэгцээнд ажил хэрэгчээр хандана, мөн тэдний чадварыг мэдэрч үнэлнэ.

Үүсгэн байгуулагчид

    Үүсгэн байгуулагч (улс, байгууллага, хувь хүн) сэтгэл ханамжтай, үр дүнтэй ажилладаг, зорилго чиглэлтэй багш, ажитнуудтай байна.
    Өндөр шаардлагатай чанарын стандартыг санал болгож, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
    Өөрийн гэсэн, мөн бусдаас ялгагдах өнгө төрхтэй байгууллагыг бий болгох боломжтой.
    Чанартай, уян хатан үйл ажиллагаа, амжилтынхаа үр дүнд өрсөлдөх чадвартай болно.
    Үйлчлүүлэгчид нь сэтгэл ханамжтай байж, тэдний зүгээс гаргах гомдол багасна.
    Ажлын амжилтын хэлбэлзэл багасна.
    Байгууллага олон асуудлаа өөрсдөө бие даан зохицуулж шийдвэрлэх тул, үүсгэн байгуулагчийн ажлын ачаалал  багасана.


Ашигласан материал:
Ein paedagogisches Konzept–Wozu?, s.5-6, Kindergarten Heute, Konzepte entwickeln-Bildung planen, Herder Verlag, Kundenservice-Center, Hermann-Herder-Strasse 4, 79104 Freiburg

Н.Норжхорлоо
[ 4 ] галхүү 202.179.20.XXX
2013 оны 10 дугаар сарын 16
хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа
[ 3 ] saraa49.0.197.XXX
2012 оны 10 дугаар сарын 20
vntei zobolgoo ogsond bayrlalaa
[ 2 ] oyun122.201.22.XXX
2012 оны 10 дугаар сарын 9
Чухал, үнэ цэнэтэй мэдээлэл.Уншсан хүн бүхэнд нэгийг бодогдуулна. Олон сайхан санааг дэлгэн буй танд баярлалаа.Танд амжилт хүсье
[ 1 ] Зочин202.126.89.XXX
2012 оны 10 дугаар сарын 4
Маш хэрэгтэй мэдээлэл байна. Таны ажилд амжилт хүсье
ulzii
2012 оны 10 дугаар сарын 26
bayrlalaa.manai buh bagsh nar unshaarai.
я. оюун чимэг
2014 оны 10 дугаар сарын 14
хэрэгтэй мэдээлэл өгсөн багш нартаа баярлалаа.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
зочин
2014 оны 10 дугаар сарын 3
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
багшийн үнэт зүйл
2014 оны 8 дугаар сарын 23
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 16
Өнөөдөр 3119
Өчигдөр 4597
Энэ 7 хоногт 21536
Энэ сард 96228
Өнгөрсөн сард 110773
Нийт зочилсон 2198628

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    saina
    bayrlla
    sainaa
    ha ha ha ha.zaaval ene bagshiin zurgiig taviad bhda yahv de.gehde ch h...
    saina
    togluulj uznee
    зочин
    Насанбаяр гуй монголчууд хэнээр хэлээ заалгахдаа хүрээгүй байхшүү хари...
    saina
    sahilga bat geechid 1gr shiitgeliin ugnees 1kg urmiin ug iluu ur dunt ...