Үзсэн тоо: 3222
8
2
Хоёрдугаар ангийн монгол хэлний хичээлийн нэгэн нэгж хичээл
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 10 дугаар сарын 17 asdf
12 жилийн хоёрдугаар ангид хичээл заах багш нарын монгол хэлний хичээлийн агуулга, арга зүй, үнэлгээг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх ажилд дэмжлэг болоход зориулж энэхүү нэгж хичээлийн боловсруулалтыг хийлээ. Та санаа авч, хувирган ашиглаж болно. Мөн санал, шүүмж, зөвлөгөөгөө өгөөрэй.
Хоёрдугаар ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийн зорилгыг “Сурагчдын эх хэлээрээ унших, бичих чадварыг хөгжүүлэх замаар эх хэлний зохих мэдлэг, чадвар эзэмшүүлэх, эх хэрэглээний чадамж буй болгоход оршино” гэж тодорхойлжээ.
Бүлэг сэдвийг нэгж хичээлд хувааж, тусгайлан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх бөгөөд энэ нь холбогдох журамд зааснаар багшийн ажлыг хэмжиж үнэлэх нэгж ажил буюу “Нэгж хичээлийн хөтөлбөр” болно.

НЭГЖ 1
Сэдэв:  Өмнөхийг сэргээн бататгах

Зорилго:
Сурагчдын унших, бичих чадварыг хөгжүүлж, 1 дүгээр ангид үзсэн онолын ойлголтыг бататгах

Зорилт:
1.    “Эрдмийн оргил”, “Бид жаргалтай”, “Хүүхдийн нүдний шил”, “Пингвин”, “Саранд ниссэн бамбарууш” эхүүдийг унших, ойлгох, мэдлэгийн хүрээгээ тэлэх
2.    Эхүүдийг хичээнгүй цэвэр бичих
3.    Цагаан толгойн үсэг, том үсэг, өгүүлбэрийн талаарх мэдлэгээ бататгах
4.    Үлгэр зохион бичих




Хичээл 2-т  холбогдох үлгэр бүрэн эхээр  (Эх сурвалж: Нөхөрлөлийн ойн үлгэрүүд, цуврал)

Нөхөрлөлийн ойн царс модны мөчир дээр алтан гургалдайн үүр байдаг байлаа. Тэр үүрийг модны мөчир салаагаар хийсэн байв. Аав, ээж хоёр гургалдай удахгүй төрөх бяцхан ангаахайдаа зориулж, шинэ үүр засахаар шийджээ. Бяцхан ангаахайгаа цэлгэр сайхан үүрэнд төрөөсэй гэж хүсчээ.
Эцэг гургалдай ойгоос өвс түүн авчирч, эх гургалдай авчирсан өвсийг сүлжиж байлаа. Олон өдрийн турш аз жаргалаар дүүрэн ажиллаж гэнэ. Эцэст нь яг хүссэн шигээ цэлгэр сайхан үүр хийжээ. Үүрэн дээрээ томоос том үсгээр “Аз жаргалын ордон” гэж бичжээ. Энэ ордон тэр ойн шувуудын хамгийн сайхан үүрний нэг болжээ.

Гургалдайн гэр бүл шинэ гишүүнээ хүлээж байлаа. Эх гургалдай үрдээ өдөн ор, дэр, хөнжил бэлджээ. Эх гургалдай бяцхан өндгөө дулаацуулахын тулд дээр нь суун дарна. Ингэж сууж байхдаа хамгийн сайхан хоолойгоороо шинэ аялгуу зохион жиргэж байлаа.  
Тэгээд хүлээсэн өдөр ирж, бяцхан өндөг хагарч, дотроос нь хөөрхөн ангаахай гарч иржээ. Нүд нь аниастай тэр ангаахай ямар хөөрхөн харагдаж байсан гээч. Аав ээж хоёр нь түүнд “Гого” гэдэг нэр өгчээ.

Гого бага багаар том болж байлаа. Тэрээр сургуульд орох гэж маш их яарч байв. Хурдхан шиг том болоод сургуульд орж бусад шувууны хэл сурахыг хүсч байлаа. Учир нь сургуульд бүх шувууны хэлийг заадаг юм. Гого бүх шувууны хэлийг сураад дэлхийгээр аялахыг хүсч байлаа. Энэ ойд амьдардаг гургалдайнуудын хувьд солонго руу нисч хүрээд, буцаад нисээд ирж чаддаг болсон үедээ сургуульд ордог байжээ. Алтан гургалдайнууд солонго татахыг тэсэн ядан хүлээж байлаа.

Гого солонго татахыг хүлээхийн хажуугаар нисч сурч байлаа. Олон өдрийн турш нисэх дасгал хийжээ. Одоо өөрийгөө нисэхэд бэлэн болсон гэж бодон байлаа. Тэгээд үүл гарахыг хүлээж эхэллээ. Үүл гарч, бороо орохгүй л байлаа.
Ойн амьтад, шувууд бүгдээрээ бороо ороосой гэж хүсч байлаа. Шувууд нэг дор цуглан хамгийн сайхан хоолойгоор борооны дуу дуулцгаалаа. Шувуудын хүсэл биелэн бороо орлоо. Борооны дараа үүлний цаанаас нар инээмсэглэсээр цухуйлаа. Тэгээд шувууд болон газар дэлхийн бүх амьтдыг мэндчилэн гийлээ.

Аав ээж хоёрынх нь сэтгэл маш их хөдөлсөн байлаа. Дэгдээхийгээ ирэхийг хүлээж байв. Удалгүй Гого баяр хөөр бялхсан дуугаар нисч ирэн, гэрийнхээ тагтан дээр суулаа. Ээж, аав хоёр нь дэгдээхийгээ хайрлан тэвэрч авлаа. Одоо Гого сургуульд явах эрхтэй болжээ. Сургуульдаа онц сурч бүх шувуудын хэлийг сурах гэж байлаа. Дараа нь бусад шувуудын орон руу замд гарна.

“Хичээл 2”-т холбогдох цахим үзүүлэн   (Эх сурвалж : www.read.mn)


















ҮЙЛ АЖИЛЛАГАА 2
Зургийн үйл явдлын дагуу үлгэр зохион бичнэ. /15 мин/

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3
Зохиосон үлгэрээ бусдадаа уншиж өгнө. /10 мин/

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4
Бусдын шинэ санааг үлгэртээ нэмэрлэнэ. Үлгэрт үг, өгүүлбэрээр санаа нэмнэ. /10 мин/

ХИЧЭЭЛИЙН ДАРАА:
“Үлгэр зохиож бичсэн нь” эхийг уншаад загварын дагуу өөрсдөө үлгэр зохиогоорой. /2 мин/


С.Нэргүйцэцэг
(МУБИС – ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль,
Монгол хэл – уран зохиолын тэнхимийн багш, докторант)
[ 4 ] bolortuya202.179.11.XXX
2013 оны 3 дугаар сарын 1
baga 2e angiin bolortuya bymbaragchaa narantsetseg nar bna a. Tand bayrlalaa. bidend tanii hicheel mash ih taalagddag shuu. ajilin amjilt husie
[ 3 ] bagsh202.55.191.XXX
2012 оны 12 дугаар сарын 12
Negj hicheeliin hutulburuu bolovsruulah shine sanaa olj avlaa.Buteelcheer handsan b.na.Bayarlalaa.
[ 2 ] Anar122.201.22.XXX
2012 оны 10 дугаар сарын 25
hicheeliin tuluvlult ni taalaglaa.Surah bichgees halisan erel haiguul hiisen bagsh nart heregtei zuil b.na. Bayarlalaa.
[ 1 ] Naska122.201.22.XXX
2012 оны 10 дугаар сарын 25
Баярлалаа.хоёрдугаар ангийн нэгж хичээлийн хөтөлбөрийн загвар нийтэлсэнд. Шинэлэг санаа бүхий хэрэгтэй зүйл байна.өөрийнхөө хичээлд ашиглана. Шинэ санаа байвал дахиад бичээрэй.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
зочин
2014 оны 10 дугаар сарын 3
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
багшийн үнэт зүйл
2014 оны 8 дугаар сарын 23
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 18
Өнөөдөр 1210
Өчигдөр 3903
Энэ 7 хоногт 25367
Энэ сард 98222
Өнгөрсөн сард 110773
Нийт зочилсон 2200622

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    saina
    bayrlla
    sainaa
    ha ha ha ha.zaaval ene bagshiin zurgiig taviad bhda yahv de.gehde ch h...
    saina
    togluulj uznee
    зочин
    Насанбаяр гуй монголчууд хэнээр хэлээ заалгахдаа хүрээгүй байхшүү хари...
    saina
    sahilga bat geechid 1gr shiitgeliin ugnees 1kg urmiin ug iluu ur dunt ...