Үзсэн тоо: 1681
1
Цэцэрлэгийн тоглоом наадгай
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 10 дугаар сарын 16 asdf

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэл дэх төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын тоглоом наадгайн хүрэлцээ хангамж болон  тоглоом худалдаалж, нийлүүлж буй иргэд, аж ахуйн нэгжийн тоглоом наадгайн чанар, аюулгүй байдалд 2009 оны 4 дүгээр улиралд  хяналт шалгалт хийжээ.

Тоглоомын сурган хүмүүжүүлэх онцлог болон эрүүл ахуй, аюулгүй байдал

Тоглоом нь хүүхдэд ертөнцийг танин мэдүүлж, тэдний оюун сэтгэцийг хөгжүүлэх хэрэглүүр хэмээн сэтгэл судлаачид үздэг байна.

Тоглоомоор дамжуулан шинэ мэдлэг олгох ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ хүүхдийн уураг тархины ядаргааг багасгадаг, сурган хүмүүжүүлэх увидастай бөгөөд тоглоомын явцад хүүхэд сэргэлэн цовоо, авхаалж самбаа, санаачилгатай болохоос гадна үүрэг даалгавар, хөдөлмөр, ёс заншил, нийгмийн үзэгдэлд хандах хандлага нь төлөвшиж байдаг байна. Тоглоомын төрөл ангилал:

Дүрэмтэй тоглоом (хөдөлгөөнт, сургах)         Бүтээлч тоглоом (өрж байгуулах, сэдэвт, найруулан тоглох, сургах)

Багш болон эцэг эхчүүд энэхүү төрөл ангилалаас бага насны хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулан сонгож хүүхдээ тоглуулах боломжтой. Бага насны хүүхэд аливаа хортой зүйлд илүү өртөмтгий байдаг бөгөөд бага хэмжээний хортой зүйл нь хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшил өгөх, насан туршдаа эрүүл мэндээр хохирох явдал байдаг. Иймд хүүхдийн  тоглоомонд  тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

Хүүхдийн тоглоомын чанарын баталгаажилт түүнд тавих хяналтын талаар

Дотоодын хяналтанд хамрагдсан байдал

Сүүлийн 3 жилд хүүхдийн цэцэрлэг, худалдааны төв, зах дэлгүүрүүдэд  худалдаалж буй тоглоом нь аль улсаас импортлодог, сертификат, шинжилгээний бичигтэй эсэх, тоглоом нь зориулалтын сав баглаа, боодол, хаяг шошготой эсэх, тоглоомыг худалдаалах, хадгалах байрны эрүүл ахуйн нөхцөл ямар байгаад хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтанд хамрагдсан тоглоомын дээж, тоо хэмжээг харьцуулвал:

Хил гүний хяналтанд хамрагдсан байдал

Экспорт Импортын Хяналтын хэлтсээс  2008, 2009 онд 6 аж ахуйн нэгжийн нийт 43.05 тн, 8900 ширхэг тоглоомыг хяналт шалгалтанд хамруулж улсын байцаагчийн дүгнэлт гарсан байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээ

Гаалийн ерөнхий газрын тоон мэдээгээр нийт 160537 ширхэг, 108,9 кг тоглоом импортлогдсон байна. Эдгээр тоглоомын 30% нь БНХАУ, 23% нь АНУ, 11% Хонконг, үлдэх хувь нь бусад улсын бүтээгдэхүүн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил

1. Шалгалтанд хамрагдсан байгууллагуудын худалдаалж байгаа тоглоомын 60 хувь нь хаяг шошгогүй, сав баглаа боодолгүй, тоглоомын хадгалалт хангалтгүй, тоглоомоо хүүхдийн нас насанд нь ангилж худалдан борлуулдаггүй, худалдагч нь уг тоглоомын талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байгаа нь “Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлт ба худалдаанд тавигдах эрүүл ахуй ариун цэврийн дүрэм”-ийн 1.5 дэх “Тоглоомын баглаа боодол, хайрцаг, савны гадна талын шошгон дээр барааны нэр төрөл, ашигласан түүхий эд, үйлдвэрлэсэн байгууллагын нэр хаяг, хэдэн насны хүүхдэд зориулсан болон уг тоглоомыг угсрах, угаах, ариутгах зааврийг 12 кегелийн шрифтээр тод том үсгээр бичсэн байна” гэсэн заалтыг,  
2. Цэцэрлэгүүдийн  гадна талбайд  хаягдал төмөр, дугуйгаар тоглоом хийж ашиглаж  байгаа нь “Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлт ба худалдаанд тавигдах эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм”-ийн 2.2-ын “хаягдал бүтээгдэхүүн болон ариутгаагүй, шинжлэгдээгүй хоёрдогч түүхий эд ашиглахыг хориглоно”  гэсэн заалтыг,
3. Хүүхдийн байгууллагын гадна талбайн тоглоом эвдэрхий, хүүхэд тоглох боломжгүй байгаа нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т буй “цэцэрлэгийн гадна талбайн зохион байгуулалт, тоглоом, бусад тоног төхөөрөмж нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна” гэсэн заалтыг,
4. Анги бүлгүүдийн тоглоом наадгайн 60-аас доошгүй хувь нь эвдэрхий байгаа нь  Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.2.-ын “Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр ирмэгтэй тоног төхөөрөмж  ашиглахыг хориглоно”  гэсэн заалтыг,
5. Цэцэрлэгүүд эцэг эх, иргэдийн хандив, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр бага хэмжээний тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн авч ашиглаж байгаа боловч шинжилгээний дүгнэлтгүй байгаа нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.3-т буй “тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглахаас өмнө эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээнд оруулж, хүүхдийн эрүүл мэнд, бие махбодид  хоргүй болох нь тогтоогдсон тохиолдолд ашиглана” гэсэн заалтыг,     
6. Төрийн өмчийн цэцэрлэгүүдэд бага насны хүүхдийн үндсэн үйл ажиллагаа болох тоглоомын зардлыг төсөвт тусгаагүй, олгодоггүй байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-ийн “төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал, ном гарын авлага болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомоор хангах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн заалтыг,   
7, Цэцэрлэгүүдэд байгаа тоглоомын тоог судалгаагаар авч үзэхэд төрийн өмчийн цэцэрлэгийн нэг хүүхдэд 1 тоглоомын төрөл, 2 тоглоом ногдож байгаа нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42,4-ийн “сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаатай явууллахад хүрэлцэхүйц ...сургалтын хэрэгслэл, сурах бичгээр хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцана” гэсэн заалтыг  тус тус зөрчиж байна.

Дүгнэлт

1.  Хил гүний хяналтанд хамрагдсан хүүхдийн тоглоом 2008 онд 9.8 тн байсан бол  2009 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар 43.05 тн болж өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь хил, гүний хяналт шалгалт болон гааль, мэргэжлийн хяналтын  байгууллагын хоорондын ажлын уялдаа сайжирсаныг харуулж байгаа боловч хяналтанд хамрагдсан аж ахуйн нэгжийн тоо нэмэгдээгүй байна. Импортоор оруулж ирсэн тоглоомын 70% нь “Номин трейдинг” ХХК-ний импортлосон тоглоом байгаа бөгөөд 30% нь бусад иргэд байгууллагын нийлүүлж буй тоглоом байгаагаас үзэхэд хил гүний хяналтанд хамруулалгүй импортлож худалдаанд гаргадаг байна.
2. Судалгаанаас үзэхэд цэцэрлэгийн нэг бүлэгт нэг хүүхдэд 1-2 тоглоом ногдож байгаа, бүтээлч тоглоом буюу хөдөлгөөнт, сургах тоглоом дутагдалтай байгаа нь  бага насны хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжилд сөргөөр нөлөөлж  болзошгүй  байна.
3. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн 35.3%, төрийн бус өмчийн 48.5% нь гадна тоглоомын талбайгүй, төрийн өмчийн цэцэрлэгийн 60% нь, төрийн бус өмчийн цэцэрлэгийн  90% нь туршлагын талбайгүй байгаа нь өдрийн дэглэмийн нэг хэсэг болох зугаалгын үйл ажиллагаа явагдахгүй, туршлагын талбайгүйгээс хүүхэд ажиглалт хийх, хөдөлмөрлөх нөхцөл бүрдээгүй зэрэг нь хүүхдийн өсөлт хөгжил, бие бялдар, хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж улмаар сургуулийн өмнөх боловсролын стандарыг хэрэгжүүлэн  ажиллах боломжгүй байна.
4. Цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом хүрэлцдэггүй, дутагдалтай байдаг, амархан эвдэрдэг, хэрэглэгдэх хугацаа дууссан тоглоомыг ашигладаг мөн тухайн бүлгийн багшид төлбөр ноогдуулдаг эрх зүйн акт үйлчилж байгаагаас цэцэрлэгүүдэд зарим тоглоомыг үзмэрийн байдалтай ашиглаж  байна.

Цаашид авах  арга хэмжээний санал

БСШУЯ, орон нутгийн Засаг захиргаанд

1. Төрийн өмчийн цэцэрлэгүүдэд ном, гарын авлага болон хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомоор хангах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх, цэцэрлэгүүдийн төсөвт үндсэн үйл ажиллагааны гол хэрэгслэл болсон тоглоом худалдаж авах зардлыг нэр төрлөөр нь тусгах
2. 2010 онд цэцэрлэгүүдийн гадна тоглоомын талбайг тохижуулах ажилд онцгой анхаарч, шаардлага хангасан сургалтын орчин бүрдүүлэхэд бодлогоор зохицуулалт хийх
3. Одоо мөрдөгдөж байгаа “Шахмал тоглоомонд тавигдах шаардлага” MNS 0973:1969, “Модон тоглоомонд тавигдах шаардлага” MNS 0884:1978 стандарт, ЭАХСХ-ын улсын ерөнхий байцаагчийн 1999 оны 02 тоот тушаалаар батлагдсан “Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлт ба худалдаалалтанд тавигдах эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм” зэргийг шинэчлэх, олон улсын стандартад нийцсэн шинэ стандарттай болох.

Цэцэрлэгийн удирдлага, багш нарт

1. Сургуулийн өмнөх боловсролын стандартад тусгагдсан монгол ардын наадам, дүрэмтэй тоглоом (хөдөлгөөнт тоглоом, сургах тоглоом)-ыг сургалтын хөтөлбөр, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулж хэрэгжүүлэн ажиллах  
2, Бага үнэтэй түргэн элэгдэх зүйл буюу эргэлтийн хөрөнгө (тоглоом наадгай)-ийг хуульд заасан журмын дагуу актлах, устгах ажлыг цаг тухай бүрд нь зохион байгуулж байх


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын
Эрүүл мэнд, боловсролын хяналтын хэлтэс


Архиваас, 2010.01.12

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
зочин
2014 оны 10 дугаар сарын 3
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
багшийн үнэт зүйл
2014 оны 8 дугаар сарын 23
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 16
Өнөөдөр 1722
Өчигдөр 4244
Энэ 7 хоногт 17445
Энэ сард 90234
Өнгөрсөн сард 110773
Нийт зочилсон 2192634

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    зочин
    ажилаа хийж чадахгүй бол суудлаа тавьж өгдөө Насанбаяр гуай.
    сайхан
    баярлалаа бидэнд ийм сайн жишээ их хэрэгтэй шүү
    хандаа
    сайн байна уу оюуны зурагглал гэдэг ном худалдаж авна 99793259
    эцэг эх
    ер нь хүүхдээ юунд бэлтгэгдээд байгаагаа мэдэхгүй цаг ирэхээс айдастай...
    зочин
    в дургүй хүрч явдаг нэгэн бай