Үзсэн тоо: 3741
3
Бүтээлч хамт олон
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 10 дугаар сарын 20 asdf
Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэгийн хамт олон багш нарын баярын 44 дэх өдрийг угтан нийт багш, ажиллагсдынхаа дунд хичээлийн хэрэглэгдэхүүн, үзүүлэн, тараах материал хийх уралдаан зарласан бөгөөд саяхан дүнгээ гаргаж эцэг эх болон мэргэжил нэгт нөхдөдөө толилууллаа.

Тэд хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхэд хэрэгцээтэй бүхий л хэрэглэгдэхүүнийг янз бүрийн хаягдал материал ашиглан маш чадварлаг хийсэн нь үзэж сонирхохоор ирсэн эцэг эх, багш нарын талархлыг хүлээгээд зогсохгүй, ийм авьяаслаг, хөдөлмөрч хамт олны дотор үр хүүхэд нь сурч хүмүүжиж байдагт эцэг эхийн сэтгэл ч өндөр байлаа.

Энэ уралдаанд цэцэрлэгийн манаач, слесарь, тогооч, үйлчлэгч гээд бүхий л хүмүүс гар бие оролцсон бөгөөд тэд ур ухаан, сэтгэл зүрхээ бяцхан хүүхэд багачуудын төлөө зориулж байдаг нь тэр үзэсгэлэнгээс харагдаж байлаа.

Есийн тоогоор овоглосон энэ цэцэрлэгийн хамт олон мөнөөх л төсөв мөнгөний хомсдолтой хүнд хэцүү гэх өнөө үед хэн хаанаас юу өгөх бол гээд гараа тосон суухын оронд гарын доорх материал ашиглан цэцэрлэгийн бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хичээлээр үзэх бүх сэдвээр үзүүлэн, тараах материал, гарын авлага, хэрэглэгдэхүүнийг иж бүрэн, цогц байдлаар хийж нийт 576300 төгрөгийн хөрөнгө оруулалт цэцэрлэгтээ оруулжээ.


 


/Бүлэг бүрт цээжлүүлэх оньсого, шүлэг, зүйр үгийг ном болгож гаргасан байна./


/ Зах зээл дээр 3000 төгрөгийн үнэтэй цагирагийг 500 төгрөгт багтааж хийсэн./


/Хичээлийн хэрэглэгдэхүүнийг чанартай материалаар, өнгө үзэмжтэй, хүүхдийн тоогоор хийсэн байна./

 


/Тоо тооллын хичээлд ашиглахаас гадна өрж байгуулах тоглоом болгон тоглож болно./

/Манайд 3500 – 4000 төгрөгөөр зарагддаг самбарыг хаягдал целлойд ашиглан хийжээ./





/“Эрүүл шүд” хөлөгт тоглоом/





 


Хүүхдүүд шинээр хийсэн тоглоом, хэрэглэгдэхүүнээр сонирхон тоглох дуртай гэнэ.
Тэд гурван баг болон уралдсан бөгөөд “Есийнхөн бид хамтдаа” баг нэгдүгээр байр, “Есөн од” баг хоёрдугаар байр, “Есөн санаа нэг зорилго” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Бүхнийг хамарсан энэ аянд эцэг эхчүүд ч бас чамгүй хувь нэмэр оруулсан байна.

Сэтгэл нь цагаан, үйлс нь ариун, бүтээл нь өндөр энэ хамт олны ирээдүйн хүүхэд, багачуудыг сургаж хүмүүжүүлэх их аяны зам дардан байх болтугай.


Д.Эрдэнэцэцэг

2010 оны 2-р сарын 10, архиваас
[ 2 ] ozul 103.10.22.XXX
2013 оны 2 дугаар сарын 15
yamar goe zyil hiisen yum be sanaa awah zvil ih bna
[ 1 ] zulaa202.55.191.XXX
2012 оны 1 дүгээр сарын 13
suragch
saraa
2012 оны 1 дүгээр сарын 13
shal oor yum hiiwel zugeer ym uu uul ni zugeer bna oshoo olon saihan zuil hiigeeree ok
saraa
2012 оны 1 дүгээр сарын 13
shal oor yum hiiwel zugeer ym uu uul ni zugeer bna oshoo olon saihan zuil hiigeeree ok

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
tsalin hols
2 цаг 57 минутын өмнө
бага насны хүүхэд
2014 оны 10 дугаар сарын 29
ХҮҮХДИЙН ДУУ ШҮЛЭГ
2014 оны 10 дугаар сарын 27
Ажиглалтын аргаар хүүхдийг судлах нь
2014 оны 10 дугаар сарын 27
Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй
2014 оны 10 дугаар сарын 27
Хүүхдэд эрүүл ахуйн дадал хэвшил төлөвшүүлэх
2014 оны 10 дугаар сарын 26
Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоо
2014 оны 10 дугаар сарын 26
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 8
Өнөөдөр 3025
Өчигдөр 3623
Энэ 7 хоногт 18827
Энэ сард 121063
Өнгөрсөн сард 110773
Нийт зочилсон 2223463

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    багш
    Бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн сурах бичгийн мөнгий...
    Зочин
    үнэхээр үнэн, хаа хамаагүй гадны нэвтрүүлэг шууд хуулахаа болих хэрэгтэй
    Админ
    Сайн байна уу, Та манай davalgaaTBB@yahoo.com хаяг руу өөрийн бичс...
    B.Bolortsetseg
    бид бүхэнд зөвлөмж зөвөлгөө өгч өөрийн мэргэжилтэй холбоотой мэдээ мэд...
    tuul
    iltgelvvdiig unshih bolomj bgaa bolowuu