Үзсэн тоо: 13509
9
Цэцэрлэгийн багш нарын сонорт
Нийтэлсэн хэрэглэгч:    2011 оны 10 дугаар сарын 27 asdf

Үүний өмнө Орхон аймгийн цэцэрлэгийн багш нарын дунд оны шилдэг илтгэл шалгаруулах уралдаан явагдаж эхэлсэн тухай мэдээлсэн билээ. Саяхан цэцэрлэг тус бүрээс шалгарсан 20 гаруй багш уралдандаанд оролцон аймгийн хэмжээний шилдэг илтгэлүүд тодорсон байна.  Эхний байруудад 9 дүгээр цэцэрлэгийн багш
Б.Энхцэцэгийн “5 настай хүүхдийн төрсөн ордны эерэг ба сөрөг боломжийг ашиглах нь”, 16 дугаар цэцэрлэгийн багш Н.Сэвжид-осорын “Цэцэрлэгийн тоглоом наадгайн хангамжийг сайжруулж, хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхэд сургалтын байгууллагын үүргийг нэмэгдүүлэх арга зам”, 10 дугаар цэцэрлэгийн багш Ө.Болормаагийн “Байгальтай танилцуулах явц дахь багшийн үүрэг оролцоо”, 4 дүгээр цэцэрлэгийн багш Б.Наранхүүгийн “Дуу хөгжмийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож, бага насны хүүхдийн хөгжилд нөлөөлөх боломж” сэдэвт илтгэлүүд эхний байруудад шалгарчээ.
Ингээд та бүхэнд Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш Б.Наранхүүгийн илтгэлийг толилуулж байна. Түүний илтгэл нь цэцэрлэгийн дуу хөгжмийн хичээлийн үр өгөөжийг сайжруулах асуудлыг судлан тодорхой саналуудыг дэвшүүлснээрээ онцлог бөгөөд энэхүү илтгэлтэй холбогдуулан багш нар, ялангуяа манай цэцэрлэгийн хөгжмийн багш нар санал, шүүмжлэлээ илэрхийлэн идэвхтэй уншигч байна гэдэгт итгэж байна.                                                                                                                                                                                          Администратор

Б.Наранхүү
Дуу хөгжмийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож,

бага насны хүүхдийн хөгжилд нөлөөлөх боломж

ГАРЧИГ
ҮНДЭСЛЭЛ
НЭГ.ОНОЛ
1.1. Бага насны хүүхдийн хөгжил төлөвшил
1.2. Бага насны хүүхдийн хөгжилд хөгжмийн хичээлийн ач холбогдол
1.3 Сургалтын хөтөлбөрийг боловсруулахад багшийн үүрэг оролцоо
ХОЁР.СУДАЛГАА
2.1.СӨБ-ын байгууллагад хөгжмийн боловсрол олгож буй үйл явц (хичээлийн бүтэц, зохион байгуулалт, хөтөлбөр)
2.2. Хөгжмийн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгож, үр дүнг сайжруулахад  хөгжмийн багшийн оролцоог нэмэгдүүлэх боломж
ДҮГНЭЛТ
НОМ ЗҮЙ

ҮНДЭСЛЭЛ

Сургалтын чанар, үр дүн нь хичээлийн бүтэц, зохион байгуулалт, систем дэс дараалалтай төлөвлөлтөөс шууд хамаарна. Хичээлийг зорилгоос нь хамааралтайгаар  олон дидактик шийдэлтэй төлөвлөж болно.
Бидний явуулж ирсэн хөгжмийн хичээлийн уламжлалт бүтэц нь тус бүрдээ тодорхой мэдлэг, чадвар эзэмшүүлэх үйлд хөтөлсөн агуулгатай байсан бөгөөд энэ нь тухайн үедээ (3-8 нас) зохицон нийцэж байсан боловч цэцэрлэгт 2-5 настай хүүхэд хүмүүждэг болсон өнөөгийн нөхцөлд хүүхдэд хэтэрхий их ачаалал өгсөн, хичээл нь цагтаа багтдаггүй, цэцэрлэгийн нэгдсэн  сэдэвт баригдан агуулгын хувьд хөнгөнөөс хүндрүүлэх зарчим алдагдсан зэрэг дутагдалтай талууд ажиглагдаж байна.
Иймд хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн сургалтын бодит байдлыг судалж, дүн шинжилгээ хийх,  цаашид юун дээр анхаарч, ямар арга замыг сонгон ажиллах нь зохистой болохыг тодруулах зорилгоор энэхүү сэдвийг сонгон авлаа.

СУДАЛГАА

Судалгааны ажлын зорилго
1.СӨБ-ын байгууллагад хөгжмийн боловсрол олгож буй үйл явц (бүтэц, зохион байгуулалт, хөтөлбөр)-ийг судална
2.Хөгжмийн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгож, үр дүнг сайжруулахад  хөгжмийн багшийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг судалж тогтооно.

Судалгааны  объект
Орхон аймгийн 1,15,9,8,7,17,21,16,18,5-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нар

Судалгааны арга
1.    Анкетийн арга – цэцэрлэгийн хөгжмийн багш нараас анкетийн судалгаа авах
2.    Баримт бичиг судлах – СӨБ-д хэрэгжиж байсан хөтөлбөрүүд болон цэцэрлэгүүдийн сургалтын хөтөлбөрүүдийг судлах
3.    Экспертийн сурвалжлага - нэгж байгууллага дээр ажиллаж буй багш нартай уулзан ярилцлага авах

Судлагдсан байдал
Энэ сэдвээр одоогийн байдлаар судлагдсан зүйл байхгүй

Шинэлэг тал
Хүүхдийн хөгжил нь багшийн зөв, оновчтой төлөвлөсөн сургалтын хөтөлбөртэй салшгүй холбоотой. Иймд СӨБ-ын байгууллагын хөгжмийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа уламжлалт арга барилдаа авах гээхийн ухаанаар хандаж, шинэлэг технологи, зөв бүтэц, зохион байгуулалтай болгох нь хөгжмийн багшийн үүрэг гэж үзэж байгаа тул үүнийг асуудал болгон дэвшүүлж байгаагаараа шинэлэг юм.

Ач холбогдол
Энэхүү дэвшүүлсэн санааны хүрээнд цэцэрлэгийн хөгжмийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн боловсруулалтын чанар сайжирч, улмаар багш хүүхдийн хөгжил цаг үеийн шаардлагыг хангахад чиглэгдэх ач холбогдолтой.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛ

Хүүхдийн хөгжил: Сургалт хүмүүжлийн тодорхой чиглэл зорилготой үйл явц, гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр бие хүн хөгжиж төлөвшдөг. Хүүхдийн хөгжил нь тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн ахиц дэвшлийнг хамарсан, тасралтгүй явагдах цогц үйл явц. Хүүхдийн нийгэмшихүйн хөгжил нь тэдний зан чанар, бусадтай харилцах харилцааг агуулдагаараа тэдний хүмүүжил төлөвшил гэсэн ухагдахуунтай нягт холбогддог. Хүний төрөлхийн шинж чанар, өөрийн хүсэл сонирхол, хичээл зүтгэл нь байгаль нийгмийн орчин, сургалт хүмүүжлээс хамааралтай. Сургуулийн өмнөх нас бол хүүхдийн хөгжил төлөвшилийн шийдвэрлэх үе бөгөөд үүнд багш зохих хэмжээний нөлөө үзүүлэх боломжтой.  
Гоо сайхны хөгжил хүмүүжил: Нийгэм, урлаг, уран зохиол, хүрээлэн буй орчны гоо сайхныг хүртэн мэдэрч, эзэмших баяжуулан бүтээлч чадварыг хөгжүүлэхэд системтэй нөлөөлөл үзүүлэх зорилго чиглэлтэй үйл явц, үр дүнг гоо сайхны хөгжил хүмүүжил гэнэ.
Хүүхдийн хөгжилд хөгжмийн нөлөө:  СӨБ-ын байгууллагад дуу дуулах, хөгжим сонсох, бүжиг хийх, хөгжимт тоглоомоор тоглон наадах зэрэг нь хүүхдийн хөгжмийн зохиолын утга агуулга, түүний гоо сайхныг танин мэдрэхэд тус дөхөм болж урлагт дуртай болгох сэтгэгдлийг төрүүлдэг. Хөгжмийн аянд тоглож бүжиглэх нь тэдний сэтгэл санааг сэргээн баясгана. Хөгжимт тоглоом нь сурган хүмүүжүүлэх зорилготойгоор явагдана.
СӨБ-ын байгууллагад дуу, хөгжим, хөгжимт хөдөлгөөн хэдий чинээ гүнзгий нэвтрэх тусам хүүхдийн амьдрал төдий чинээ хөөр баясалтай болно. Иймээс багш, зөвхөн хичээлээр биш өдөр тутмын бүхий л үйл ажиллагаагаар дамжуулан хөгжмийн хүмүүжил олгох хэрэгтэй.  Хөгжмийн багш хичээлийн үйл явцыг бүлэг тус бүрээр ангилан хөнгөнөөс хүнд рүү дэс дараалалтай төлөвлөнө.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Хөгжмийн  хичээл бол өвөрмөц шинж чанартай хичээл юм. Учир нь түүнийг хийсвэрлэн дүрсэлж, сонсож мэдэрч болдог. Хөгжмийн хичээл бүр өөр хоорондоо харилцан адилгүй давтагдашгүй шинжийг хадгалсан байх ёстой. Ялангуяа орчин үеийн хөгжмийн хичээл нь хөгжмийн үйл ажиллагааны иж бүрэн төрлийг хамарсан, хүүхдийн сэтгэл зүрхэнд гүнзгий ул мөр үлдээхүйц байх хэрэгтэй. Жишээлбэл: Хүүхдийг бүтээлч үйл ажиллагаанд хамруулдаг дуу, найрал дууны хэсэг нь юуны өмнө дуулах аргад сургах, хамт олноороо хөгжмийн утга агуулгыг зөв илэрхийлэхэд сургана. Зэрэг эхлэх, ижил хурдацтай дуулах, багшийн дохиог ойлгох гэх мэт.
Хөгжим сонсох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж, хүүхдийг хөгжим сонсох туршлагад яаж сургаж байгаагаас хөгжмийн сургалтын үр нөлөө ихээхэн хамаарна. Хөгжимт хөдөлгөөн нь хүүхдийн хэмнэл болон сонсгол, хөдөлгөөний эвслийг хөгжүүлж, тэднийг хөгжөөж бүтээлч үйл ажиллагаанд татан оролцуулах ба хичээлийг улам бүр сонирхолтой болгон идэвхижүүлж өгдөг.
Хүүхдүүд хөгжмийн хичээлээр дууг зөвхөн сурах төдийгүй уран сайхнаар амьдруулан дуулах чадвар эзэмшинэ. Байгалийн чимээ авиаг болон хөгжмийн эгшгийн дуугаралтыг ялган таньж, аялгууны шинж төрхийг тодорхойлон, хэмнэлийг мэдэрч, хөгжим сонсоод хөөрөн баярлаж сурдаг.
Хүүхэд аливаа дуу, хөгжмийг анхааран сонсох төдийгүй утга агуулгыг нь сэтгэл санаандаа дүрслэн бодож, амьдрал юмс үзэгдлийн сайхан, муухайг ойлгодог дүрслэгээний дадалтай болно.
Хүүхдүүд шинэ хичээл бүрийн өмнө багшаас их зүйлийг хүлээж, сонирхолтойгоор багшийг ширтэж суудаг. Энэ үеэс л багш, хүүхдийн хооронд уран сайхны харилцаа эхэлж багшийн чадварыг хүүхэд өөрийхөөрөө үнэлж, хүлээн авдаг. Багш хөгжмийн олон талт үйл ажиллагааг явуулахдаа хүүхдийн насны боломж, хувийн өвөрмөц онцлогыг зөвөөр харгалзан үзэх ёстой.   

Дараах хүчин зүйлс, нөхцөл байдлаас цэцэрлэгийн багш бид нарт хүүхэдтэй ажиллах арга ажиллагаандаа шинээр сэтгэх, бүтээлчээр ажиллах шаардлага тулгарч байна. Тухайлбал,

1. Мэдээлэл харилцаа, шинжлэх ухаан, технологийн хөгжил эрчимтэй явагдаж байгаа нийгэм дэх хувь хүний боловсрол, соёлын хэрэгцээ улам боловсронгуй болсооор байна.
2.Хөгжмийн хичээлээр судлах агуулгыг дуулах, сонсохоор  хязгаарлалгүй шинэ зууны иргэнд төлөвшвөл зохих “Мэдэх, бүтээх,бие даан оршин тогтнох, нийгэмшин иргэнших” зэрэг цогц чадамжид тулгуурлан  боловсруулах болсон
3. Тухайн цогц чадамжийг төлөвшүүлхийн тулд багш нар агуулгын хүрээн дэх сэдвийн жишээ, жишиг даалгаврыг чөлөөтөй сонгож, шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэх арга зүйгээ өөрсдөө сонгох өргөн боломжтой болсон   
4. Агуулгын эзэмшилтийг суралцагчдын сурсан дууны ая, үгийг хэрхэн цээжилсэн мэдлэгээр нь ихэнхдээ үнэлдэг байсан бол суралцагчдад төлөвшсөн цогц чадамжуудаар нь үнэлэх хандлагад чиглэсэн
5.Хөгжмийн хэл, уран сайхны дүр, дүрслэлийг ашиглан хүүхдийн дотоод ертөнцийг нээн илрүүлэхийг зорьдог болсон
6.Хүүхдийн бие даан гүйцэтгэх бүтээлч чадвар дээр түшиглэн тэдний төсөөлөл, дүрслэл, уран сэтгэмж, гоо сайхны ташаал авах мэдрэмжийг хөгжүүлэх болсон
7.Хөгжмийн урлагийн түгээмэл төрлүүдээр тухайлбал дуу, хөгжим, бүжгээр дамжуулан урлагын бүтээлийг суртачлан түгээх болсон, ингэснээр хүн төрөлхтний соёл, урлагын өв сан ,үнэт бүтээлүүдтэй танилцан бишрэн хүндэтгэх бахархах хүмүүжил төлөвшүүлэх болсон.

ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙН БҮТЭЦ ТҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ НЬ

Бид дууны багш гэж нэрлээд хүүхдэд дуу л сургах ёстой гэж эндүүрч энэ ойлголтдоо дасчээ. Харин энэ тухай ойлголт хуучирч “Хөгжмийн багш” гэж нэрлэн дуу хөгжмийн хичээл биш хөгжмийн боловсрол олгох зорилготой “Хөгжмийн” хичээл гэж нэрлэн ярих боллоо.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
Аль ч боловсролын түвшинд хүүхдийг  хариуцлагатай, бүтээлч, ухамсартай иргэн болоход бодитой дэмжлэг үзүүлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан сургалтын хөтөлбөр, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвартай багштай байх нь зайлшгүй юм. Боловсролын шинэчлэлийн өнөөгийн үед багшийг тасралтгүй хөгжүүлэх шаардлага нь багш нарын  хэрэгцээ сонирхолд тулгуурлан сургууль, цэцэрлэг дээр тэдний хөгжлийг хангах нөхцөл боломжийг бүрдүүлэх, заах арга ур чадварыг киррикюлим буюу сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийг хэрхэн хөгжүүлж байгаагаар нь онцлон авч үзэхтэй уялдан гарч ирж байна. Өмнө хэрэгжүүлж байсан сургалтын хөтөлбөрүүд нь багш бидэнд бэлэн, дахин боловсруулах, багшаас бүтээлч байдал шаардахгүй хэлбэртэй байсан. 2000 оноос хэрэгжүүлж ирсэн цөм хөтөлбөрөөс үүдэн улмаар СӨБ-ын шинэ стандарт гарсантай холбоотойгоор багш бие даан боловсруулалт хийн түүнийгээ төрөл бүрийн арга хэлбэрээр туршин хэрэгжүүлэх боломжийг нээж өгсөн.
Цэцэрлэг, багш нар бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх буюу бага насны хүүхэдтэй өдөр тутам ажиллахдаа анхаарах нийтлэг хүчин зүйлс байдаг.
Үүнд:
1.Хүүхэд бол идэвхитэй суралцагч
2.Багш хүүхдийн суралцахуйг дэмжин идэвхжүүлнэ
3.Хүүхдийн хөгжилд бүх талаас хандах нь чухал
4.Таатай орчин хүүхдийн хөгжлийг дэмжинэ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХАД БАГШИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО

    Сургалтын хөтөлбөрийг боловсруулан турших, хэрэгжүүлэх ажлыг багш бүр хийх
    Өөрийн сургалтын хөтөлбөрийг бусадтай харьцуулах, санаа бодлоо солилцох
    Багаар ажиллан сургалтын хөтөлбөр боловсруулах
    Сургалтын хөтөлбөртэй холбоотой төрөл бүрийн гарын авлага, зөвлөмж, сургалтын хэрэглэгдэхүүн материалыг бүтээлчээр ашиглах
    Өөрийн сургалтын хөтөлбөртөө үнэлгээ хийх, шинэлэг аргачлал сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах
    Уламжлалт сэдэв, хөтөлбөрийн хүрээнд турших, өмнөх туршлагаас дараагийн санааг дэвшүүлэн гаргах, арга туршлагаа солилцох
    Сургалтын хөтөлбөртөө дүн шинжилгээ хийх, засан сайжруулах гэх мэт.

СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГАД ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ БУЙ ҮЙЛ ЯВЦАД ХИЙСЭН СУДАЛГАА
СУДАЛГАА-1
УЛАМЖЛАЛТ ХИЧЭЭЛИЙН БҮТЭЦ
Давуу тал
•    Олон мэдлэг, чадварыг нэг дор эзэмшүүлдэг

Сул тал
•    Мэдлэгийг замбараагүй бөөнд нь олгодог
•    Хүүхдэд ачаалал их өгдөг
•    Хугацаандаа багтдаггүй
•    Үзүүлэн хэрэглэх боломж олддоггүй
•    Хичээлийн хөтөлбөр хүүхдийн насны онцлогт тэр бүр тохирдоггүй
•    Бүлэг сэдэвт баригдан хүнд сэдвүүд нь улирлын эхэнд ордог
•    Хөгжимт хөдөлгөөн нь насны ангилалгүй

Дэвшүүлсэн санаа –хичээл-1 /Ахлах бүлэг/

Бүлэг сэдэвт баригдахгүй  1 дуун дээр бүх хэсгүүдийг нэгтгэн хичээлийг зохион байгуулах

Дэвшүүлсэн санаа -2 /Бэлтгэл бүлэг/

Давуу тал
    Нэг сэдвийг нэг хичээлээр тал бүрээс судлана.
    Цаг хугацаандаа багтана.
    Цахим үзүүлэн хэрэглэх боломжтой.
    Хүүхэд багшийн хичээл хоорондын харьцаа идэвхжинэ.
Хүүхэд бүртэй ажиллах боломжтой

Сул тал
    Хичээлийн зарим бүрэлдэхүүн хэсэг орхигдох

Амжилт- 94%           чанар -76%
Хүүхдийн мэдлэгийн түвшингийн харьцуулалт

Судалгааны дүгнэлт
Энэхүү судалгаанаас үзэхэд олон төрлийн мэдлэг, чадварыг нэг дор олгох нь гэж зорих нь хүүхдэд хүртээмж муутай, мэдлэг, чадварыг дутуу дулимаг олгодог, хүүхэд олон зүйлд самгардан хичээлийн агуулгыг бүрэн гүйцэд эзэмшиж чаддаггүй зэрэг дутагдалтай тал илэрч байсан. Аль нэг сэдэв дээр тогтож, тухайн сэдэвтэй холбогдох цогц үйл ажиллагаа явуулснаар хүүхэд хичээлийг агуулгыг бүрэн гүйцэд эзэмшиж, тэдэнд хүртээмжтэй, сонирхолтой байсан нь 2 дугаар судалгааны үр дүнгээс харагдаж байлаа. Иймээс дээрх санал болгосон хувилбарууд нь хүүхдийн хичээлд оролцох идэвх сонирхлыг өрнүүлж, багш хичээлийг бүтээлч байдлаар явуулахад үр дүнтэй гэж үзэж байна.

СУДАЛГАА-2
ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ СУДЛАХ, ТҮҮНД ХӨГЖМИЙН БАГШИЙН ОРОЛЦОО ЯМАР ТҮВШИНД БАЙГААГ ТОДОРХОЙЛОХ

Сургалтын хөтөлбөр,хүүхдийн хөгжил 2 хоорондоо холбоотой юу?

Хөгжмийн хичээлийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийх шаардлагатай юу?

Өөрчлөлт хийх шаардлагатай бол юунд нь хийх вэ?

Хүүхэд ямар хугацаанд тухайн чадварыг эзэмшиж чаддаг вэ?

Хөгжмийн хичээлийн хөтөлбөрийг яаж хийдэг вэ?

Хөтөлбөр  боловсруулахад тулгарч буй бэрхшээл

Хүүхдэд бүрэн гүйцэд мэдлэг, чадвар олгоход та юуг анхаардаг вэ?

Сургалтын хөтөлбөрийг оновчтой зөв төлөвлөснөөр хүүхдэд ямар ахиц гарах вэ?

ДҮГНЭЛТ
Сайн боловсруулсан сургалтын хөтөлбөртэй байж улмаар багш, хүүхэд аль аль нь хөгжиж чадна гэсэн үндэслэл дээр цэцэрлэгийн хөгжмийн хичээлийн хөтөлбөр, түүний бүтэц, зохион байгуулалтыг судалж, үзээд дараах дүгнэлтийг хийж байна.

SOWT ШИНЖИЛГЭЭ

Судалгааны явцад СӨББ-н хөгжмийн сургалтад олон төрлийн мэдлэгийг нэг дор олгох нь хүүхдэд хүртээмж муутай мэдлэгийг дутуу олгодог хүүхэд бүрэн гүйцэд сурч чаддаггүй дутагдалтай тал илэрч байсан.

СУДАЛГААНААС ҮҮДЭН ЦААШИД АНХААРАХ ЗҮЙЛС

Хөгжмийн багш нарын түвшинд:
    Сурч хөгжих хүсэл эрмэлзлэлтэй байх
    Мэдээллийн хэрэгслүүд, интернет ашиглах
    Багш хөгжих арга хэлбэрүүдээс сонгон суралцах
    Сургалтын хөтөлбөрийг боловсруулан турших, хэрэгжүүлэх ажлыг багш бүр хийх
    Өөрийн сургалтын хөтөлбөрийг бусадтай харьцуулах, санаа бодлоо солилцох
    Багаар ажиллан сургалтын хөтөлбөр боловсруулах
    Багш нарын дунд ярилцлага, маргаан, сургалт зохион байгуулах
    өөрийн сургалтын хөтөлбөртөө үнэлгээ хийх, шинэлэг аргачлал, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах

Байгууллагын түвшинд:
    Арга зүйч болон багш нартай хамтран хөтөлбөрөө боловсруулах, сургалт зохион байгуулах
    Одоо ашиглаж буй хөтөлбөрөө бага насны хүүхдийн хөгжлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан агуулгаар баяжуулах

Аймгийн түвшинд :
    Хөгжмийн багш нарын үндсэн болон байнгын сургалтыг зохион байгуулах бодлогын зохицуулалт хийх, сургалт, суртчилгаа тасралтгүй хийх
    БСГ болон бусад стандарт, хөтөлбөр боловсруулдаг дээд шатны багууллагууд, хэрэгжүүлэгч байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах

Улсын түвшинд:
    Хөгжмийн багш нарыг бэлтгэх сургуультай болох

Сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр болон аргачилсан зөвлөмжүүдийг боловсруулах, турших, хэрэгжүүлэх зэрэг олон үйл ажиллагаа нь цэцэрлэгийн хөгжмийн хичээлийн бүтэц, агуулгыг өөрчлөн шинэчлэх чухал ач холбогдолтой. Ингэснээр хүүхдийн гоо зүйн төлөвшил, хөгжилд  ахиц гарах боломжтой.

НОМ ЗҮЙ
1.    Бага насны хүүхдийн хөгжил. Норжхорлоо.Н., УБ., 2001он., [хуудас 74-75.]
2.  Бага насны хүүхдийн хөгжил үндэсний сургагч багш бэлтгэх сургалт.  УБ., 2007он
3.  Боловсрол судлал., УБ., 2005/05., [ хуудас 68-73.]
4.  Боловсрол судлал ., УБ., 2003/05.,  [хуудас 72-77.]
5.  Монгол улс дахь бүх нийтийн боловсролын асуудлууд., УБ., 2003., [ хуудас 28-39]
6 . Хөгжмийн багш нарт зөвлөх зөвлөмж гарын авлага., УБ., 2005-2010., [хуудас12-23],
7.  Хүүхэд төвтэй сургалтын орчин, арга зүй.,  УБ., 2008 он., [хуудас 83-87]

Архиваас, 2010.11.09

[ 16 ] хөгжмийн багш180.149.78.XXX
2014 оны 11 дүгээр сарын 30
Баяр хүргэе үнэхээр таалагдлаа хөгжмийн хичээлийн талаар судалгаа үнэхээр ховор байдаг шүү бүх хөгжмийн багш нар дэмжиж санаа авч байна шүү ажлын амжилт
[ 15 ] Зочин112.72.11.XXX
2014 оны 11 дүгээр сарын 28
цэцэрлэгийн ангийн буланд юу байх еостой вэ зөвлөгөө гэх мэт
[ 14 ] багш 203.91.117.XXX
2014 оны 10 дугаар сарын 14
илтгэлийг үзэж судлалаа сайхан илтгэл байнаа амжилт хүсье
[ 13 ] Зочин202.179.20.XXX
2014 оны 9 дүгээр сарын 5
итгэлийг чинь уншиж танилцлаа баяр хүргэе.БН-ын мөнхтуул байна
[ 12 ] туул182.160.40.XXX
2014 оны 8 дугаар сарын 21
уншиж танилцлаа санаа авахаар сайхан илтгэл болжээ таньд ажлын амжилт хүсье
[ 11 ] saraa202.72.245.XXX
2014 оны 1 дүгээр сарын 2
сайн сайхан санаа авахаар илтгэл байна. Та бүхэндээ улам их амжилт хүсье
[ 10 ] Сауле 122.201.23.XXX
2013 оны 11 дүгээр сарын 15
Сайхан итгэл байна.Танарт ажлын амжилт хүсье.
[ 9 ] Баяраа 202.72.245.XXX
2013 оны 11 дүгээр сарын 7
сайхан итгэл байна. Ажлын амжилт хүсье.
[ 8 ] жаргалсайхан202.21.106.XXX
2013 оны 10 дугаар сарын 14
сайхан илтгэл байна. Зөв зүйтэй санаа дэвшүүлсэнд баяр хүргэе санаа авах зүйл маш их байна ажилд тань амжилт амьдралд чинь сайн сайхныг хүсье
[ 7 ] Deegii202.179.10.XXX
2013 оны 10 дугаар сарын 13
сайхан илтгэл байна .их таалагдлаа
[ 6 ] Ganaa202.55.191.XXX
2013 оны 8 дугаар сарын 4
Tiim shv bayr hvrgie
[ 5 ] enhksaruul202.55.191.XXX
2013 оны 3 дугаар сарын 17
мэргэжил нэгт багш танд энэ өдрийн мэнд хүргэе. маш гоё илтгэл болсон байна.цэцэрлэгийн хөгжмийн багш нарын илтгэл ер нь харж байгаагүй.маш зөв асуудлыг хөндөж тавьсан байна. танд амжилт хүсье.
[ 4 ] Зочин202.55.191.XXX
2013 оны 2 дугаар сарын 28
goe ymaa unheer taalagdalaa
[ 3 ] Зочин202.179.11.XXX
2013 оны 2 дугаар сарын 21
баяр хүргэе сайхан илтгэл байна.
[ 2 ] БААСКА122.201.22.XXX
2012 оны 12 дугаар сарын 10
БАЯР ХҮРГЭЕ.САЙХАН ИЛТГЭЛ БАЙНА
[ 1 ] gantuya202.179.10.XXX
2011 оны 12 дугаар сарын 16
hi naranhuu.ehleed chamd bayar hurgeye.namaig tanij bna uu.chamtai tsug hugjmiin angi tugssun and chini bna.bi hentiidee bna.tsaashddii chini ajild amjilt husie
Зочин
2014 оны 9 дүгээр сарын 15
bvlgiin zorilgo zorilt bna uu

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

Санта өвөөгийн сахал урлан бүтээх аргачлал
2014 оны 12 дугаар сарын 15
гэр бүл
2014 оны 12 дугаар сарын 12
гэр бүл
2014 оны 12 дугаар сарын 12
Бага насны хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх нь
2014 оны 12 дугаар сарын 10
Бага насны хүүхдийн авьяасуг хөгжүүлэх
2014 оны 12 дугаар сарын 10
4-r angiin Matematikiin Dasgal ajliin nom
2014 оны 12 дугаар сарын 10
БНСУлсын хувийн цэцэрлэг 4
2014 оны 12 дугаар сарын 8
Шүрэн хэлхээ тоглоом - Орхон аймаг Улсын тэргүүний 9-р цэцэрлэгийн багш Ж.Лхагвасүрэн
2014 оны 11 дүгээр сарын 29

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 4
Өнөөдөр 454
Өчигдөр 4075
Энэ 7 хоногт 21086
Энэ сард 71731
Өнгөрсөн сард 114157
Нийт зочилсон 2409968

Сүүлийн сэтгэгдлүүд

    урнаа
    алтан үеийн багш нараа харах сайхан байнаа Та нар агуу бас үнэхээр ба...
    анхаа
    эхчүүдэд жирэмсний 5 сартайгаас төрсний дараа хүүхдээ 7 сартай болтол ...
    анхаа
    2-5 настай хүүхдүүдийг гэрээр харах үйлчилгээ нэвтрүүлээд болчихдог юм...
    АРИУНЗУЛ
    ГОЁ ХИЙСЭН БАЙНА
    зочин
    баярлалаа, их хэрэгтэй байлаа