Үзсэн тоо: 1283
0
0
Сурагчдыг уншлагад сургах нь
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 11 дүгээр сарын 2 asdf
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Бүрэн дунд сургуулийн бага боловсролын багш, 2005 оны Улсын тэргүүний багш Ш.Ганчимэгийн “Сурагчдыг уншлагад амжилттай сургаж байгаа нь” туршлагаас танилцуулж байна.

Сүхбаатар аймгийн Бүрэн дунд сургуулийн бага ангийн багш Ш.Ганчимэг нь 1980 онд Улаанбаатар хотын БаБС-ийг төгссөнөөс хойш бага ангийн багшаар 31 дэх жилдээ ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа 1-5 ангийг 7 удаа дааж сурлагын 100%-ийн амжилттай, чанарын 65-70%-тай төгсгөсөн.

Багшийн үйл ажиллагааны арга барилаас:
а\ Цагаан толгойн сургалтыг сайн зохион байгуулах явцдаа зөв уншилт, бичлэг, ярианы чадварыг нь хөгжүүлэх талыг нь их анхаарч  ажилладаг.

Цагаан толгойн сургалтаар гол баримтладаг зарчим нь:
-    Сурагчдын хувийн бэлтгэлийг материаллаг талаас хангуулах
-    Багш өөрийн заах сэдвүүдийнхээ арга зүйг сайн боловсруулж, түүндээ тохирсон сургалтын хэрэглэгдхүүнийг бүрэн бэлддэг.
-    Эцэг эх, хамт олныг өөрийн туслагч болгон өдөр бүр тэдэнтэйгээ хамтарч ажилладаг.
Цагаан толгойн хичээлийн бэлтгэл үеийн явцад сургалтын шинэ арга технологийг бүтээлчээр эзэмшиж сурагчдынхаа хувийн онцлогийг нарийвчлан судалж  тэдний хэрэгцээ сонирхол авъяас чадвар дээр нь тулгуурлаж бие даасан бүтээлч үйл ажиллагааг нь хөгжүүлж ажилласны үр дүнд хариуцсан анги нь сургалтын стандартыг бүрэн эзэмшиж сургууль, аймаг бүсийн хэмжээнд сурлагаараа тэргүүлдэг.
Ш.Ганчимэг нь бага ангид нь зөв шударга уншуулж сургах нь цааш суралцах эхлэл нь болдгийг сайтар мэдэрч хариуцсан I ангийнхаа сурагчдыг хугацаанд нь хоцрогдолгүй уншуулж сургахад хүүхэд нэг бүрийн хувийн бэлтгэл чухал гэж үзээд сурагчдынхаа онцлогийг судалж эцэг, эхтэй нь хамтран хувийн бэлтгэлийг нь иж бүрэн хийлгэж тэдэнтэй хамт тоглох, ярилцах, үгийг нь сонсох, чаддаг зүйлийг нь хийлгэх замаар судалгаа хийж, яаж ажиллах арга зүйгээ сонгодог. Хичээлийн үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сурагчдыг багаар зохион байгуулж, уншлагыг жигд сайн эзэмшүүлэхийн тулд зохиолын ном уншуулах ажлыг байнга хийж номын тэмдэглэл, зураглал, товч бичлэгийг байнга хийлгэж сургасны дүнд сурагчдын унших болон сэтгэн бодох чадвар, урлаг уран сайхны сэтгэлгээ хөгжиж ирдэг. Багш ангидаа “хуруун хүүхэдэй хамтлаг”, “Дүрээр сэтгээж суръя” “Зохиолчтой танилцах төв” төвүүүдийг тогтмол ажиллуулж, хүүхдийн зохиолчдын намтар түүхээс уншиж суралцах, номын баатруудын дүрийн тоглолт хийх, номын үйл явдлуудыг зургаар дүрслүүлж, зурсан бүтээлүүдийг нь бүтээлийн санд хийж баяжуулдаг.Эдгээр ажлын үр дүнд сурагчид өөрийн гэсэн бүтээлтэй болж бие даасан бүтээлч үйл ажиллагаа нь  хөгжиж ач тусаа өгдөг. Энэ ажлын үр дүнд ангийн сурагч Э.Намуун-Эрдэнэ нь бага ангийн тэргүүний уншигчаар шалгарсан.
Багш Ш.Ганчимэг нь даасан ангийнхаа сурагчдын хэл ярианы чадварыг хөгжүүлэх чиглэлээр шүлэг, үлгэр, дүрээр биечлэн тоглуулах ардын аман зохиолоос ерөөл, магтаал, зүйр цэцэн үгс, дайралцаа, түргэн хэллэг зэргийг цээжлүүлж, сурагчдын ой тогтоолтыг хөгжүүлж утга санааг яриулах зэргээр олон хэлбэрийн ажлыг хичээлдээ байнга ашигласны дүнд сурагчдын хэл ярианы болон бичгийн чадвар нь сайн хөгжиж байдаг бөгөөд  улс, аймаг бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан , тэмцээнүүдэд тэргүүлдэг юм. Үүнээс дурдвал:

    2005 онд сургуулийн “Уран илтгэгч” тэмцээнд ангиараа I байр
    Сурагч О.Оргилмаа нь “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадамд I байр
    Сурагч Ө.Орхонтунгалаг нь улсын “Уран жиргээ” наадмын алтан медаль, уран уншигчаар шалгарч байсан.
Сургалтын шинэ технологийг бүтээлчээр хэрэгжүүлэх чиглэлээр сургалтын хэрэглэгдэхүүн үзүүлэн, тараах материал, тэдний сэтгэхүйн онцлогт тохируулан хүүхдийн тоогоор олшруулан бэлгэж ажиллахын зэрэгцээ сургалтын орчинг бүрдүүлэх чиглэлээр “Бага анги” нэгдмэл кабинетыг 5 төвүүдээр байгуулан ажиллуулж байгаа нь сурагчдын сэтгэн бодох бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлж бусад багш нартаа үлгэр дууриал болж байгаа нь сайшаалтай юм.
Багш Ш. Ганчимэг нь сурагчдын сурлага, хүмүүжил сайн байх нь эцэг эх багш сурагчдын хамтын үйл ажиллагаа гэж үзээд эцэг эхтэйгээ тогтмол харилцаатай ажилладаг. Энэ нь эцэг эхчүүдийн идэвхийг өрнүүлж сургалтын ажилд оролцох оролцоог нэмэгдүүлж хүүхдүүдтэйгээ тогтмол ажиллах боломжийг өгдөг байна.


Агуулга эзэмшилтийн явцыг эцэг эхчүүдэд мэдээлэх чиглэлээр
“ Бидний үзэж буй сэдэв” нээлттэй журналыг гарган өдөр бүрийн үзсэн сэдвүүдийг сурталчилдаг.
1.“ Бүгдээрээ сайн хүн болцгооё” тусгай самбар
2. Эцэг эхэд зориулсан зөвлөмж хичээл
3. Эцэг эхийн хамтарсан бүтээлийн өдөр / улиралд/
4. Нээлттэй нэг өдөр / Санал бодлоо солилцох/
5. “Эцэг эхийн нэг өдөр” нэрэмжит ажлыг 14 хоногт 1 удаа
Ингэж эцэг эхтэйгээ хамтран ажилласнаар тэдний хичээлдээ оролцох идэвх нэмэгдэж улмаар хичээлдээ дуртай сонирхолтой болдог нь хичээлийн явцад  байнга харагдаж байдаг. Сар бүр тайлант өдөрлөг зохион байгуулж эцэг эхтэйгээ саналаа солилцдог байна. Эцэг эхчүүдтэй хамтран төрөл бүрийн уралдаан зарлаж тэдний хүч туслалцааг байнга авдаг нь сургалт хүмүүжлийн үр нөлөөг дээшлүүлж өгдөг Эцэг эхтэйгээ хамтран хөндлөнгийн шалгалт авч хүүхдүүдийн мэдлэгийн түвшинг тогтоон ажилладаг нь өөрт нь дүгнэлт болохоос гадна эцэг эхчүүд хүүхдээ ямар түвшинд байгаа ямар сэдвээр хоцорч буйг мэдрүүлж өгдөг сайн талтай. Багш Ш. Ганчимэг нь эцэг эхчүүдтэй тогтмол ажилладгаас түүний үйл ажиллагаа нь эцэг эх хамт олонд мэдрэгдэж өөрийг нь үнэлэх үнэлгээ болж өгдөг. Иймээс эцэг эхчүүд Ш.Ганчимэг багшийн ангид нь хүүхдээ оруулах хүсэл эрмэлзлэл дүүрэн байдаг. Ингэж уйгагүй ажилласны үр дүнд багш Ш.Ганчимэг нь 2005 онд улсын тэргүүний багшаар шалгарч байсан.

Уралдаан тэмцээнд багшийн үзүүлсэн амжилтаас:
•    2004 онд Аймгийн Ур чадварын тэмцээнд 2-р байр
•    2006 онд зэрэгтэй багш нарын тайлан үзэсгэлэнд  10-н үндсэн үзүүлэлтээр 1-р байр
•    2005 онд БСГ-аас зарласан сэдвийн иж бүрэн боловсруулалт хийх уралдаанд 3-р байр
•    2006 онд Баруун-Урт сумын 3–р ангиудын дунд зарласан Агуулга стандартын тэмцээнд хариуцсан ангиа амжилттай бэлтгэж 2-р байр “Математикийн аварга анги”ар
•    2007 онд Сургуулиас зохиосон “Сурлага сайжруулах аян” уралдаанд           2-р байр
•    2007 онд Д. Сүхбаатарын 115-н жилийн ойг тохиолдуулан
“Д. Сүхбаатарын түүхэн замнал” сургалтын хөтөлбөр 4-р байр
•    2008 онд сургуулийн ур чадварын тэмцээнд 3–р байр
•    2008 онд Сургуулиас зарласан “Шилдэг менежменттэй” анги удирдсан багш уралдаанд 1-р байр
•    2008 онд бага ангийн багш нарын сургуулийн монгол хэлний  олимпиадад 2-р байр
•    2009 онд МУ-ын оюуны чадварын IQ төвөөс сурагчидын амжилтыг нь  үнэлж “Оюун ухааныг эрхэмлэгч”  өргөмжлөл


Өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр боловсруулсан
гарын авлага материалууд:

•    2004 онд хөдөөгийн багш нарт гарын авлага бичих уралдаанд “Өнцөг ба олон өнцөгтийг” заах аргачилал сэдвээр бичиж сурталчилсан.
•    2004 онд Багшийн хөгжил сэдвээр сургалт семинарыг багш нартаа явуулж тайланг гаргасан байна.
•    2005 онд Аймгийн багш нарын семинараар үзүүлэх хичээл зааж бүтээлийн үзэсгэлэн гаргаж тухайн нэгж хичээлийн хөтөлбөрийг бичиж бусдад хүргүүлсэн.
•    2005 онд Сүхбаатар аймаг сургалтын хөтөлбөр
•    2005 онд БСТ-өөс зарласан сэдвийн иж бүрэн боловсруулалт хийх уралдаанд “Эрхэм баян Эрдэм ном” сэдвээр
•    2006 онд Зэрэгтэй багш нарын тайлан үзэсгэлэнд 10-н үндсэн үзүүлэлтээр шалгарч багш нарт үзэсгэлэнгээ гаргасан байна.
•    2006 онд сурагчдын дэвтрийн ажиллагааг сайжруулж цэвэр сайхан бичүүлж сургах нь гарын авлага
•    2007 онд Д. Сүхбаатарын түүхэн замнал сургалтын хөтөлбөр
•    2007 онд Сэтгэхүйн дасгал тоглоом 1-2 анги
•    Бодлого бодох аргачлал 3–р анги
•    2005-2006 оны 11-н жилийн сургалттай сурах бичихэд анализ дүн шинжилгээ хийж хэрэгжүүлсэн.
•    2008 онд Боловсролын шинэчлэл сургалтын орчин илтгэл бичиж хэлэлцүүлсэн байна.
•    Баруун –урт сумын сургуулиудын 3-р ангиудын дунд зохиосон тэмцээнүүдэд хариуцсан ангиа амжилттай бэлтгэж 2-р байр


Танд улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
davlagaa.mn

Архиваас. 2011.05.16

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Санта өвөөгийн сахал урлан бүтээх аргачлал
2014 оны 12 дугаар сарын 15
гэр бүл
2014 оны 12 дугаар сарын 12
гэр бүл
2014 оны 12 дугаар сарын 12
Бага насны хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх нь
2014 оны 12 дугаар сарын 10
Бага насны хүүхдийн авьяасуг хөгжүүлэх
2014 оны 12 дугаар сарын 10
4-r angiin Matematikiin Dasgal ajliin nom
2014 оны 12 дугаар сарын 10
БНСУлсын хувийн цэцэрлэг 4
2014 оны 12 дугаар сарын 8
Шүрэн хэлхээ тоглоом - Орхон аймаг Улсын тэргүүний 9-р цэцэрлэгийн багш Ж.Лхагвасүрэн
2014 оны 11 дүгээр сарын 29

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 16
Өнөөдөр 32
Өчигдөр 4003
Энэ 7 хоногт 7983
Энэ сард 86078
Өнгөрсөн сард 114157
Нийт зочилсон 2424315

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Уншигч
    Гантөмөр сайд, хэдхэн жилийн дараа (хэзээ юм бүү мэд) монголын боловср...
    Зочин
    nice mash goy bvteel bna
    nyamka
    Mash ih tlagdsan shvv amjilt hvsii
    Зочин
    Ямар нэг хөтөлбөр гаргаж мөнгө угаах хэрэгтэй биз ээ
    дэлгэрсайхан
    баярлалаа