Үзсэн тоо: 2666
1
Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулахад
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 11 дүгээр сарын 8 asdf
Сургалтын хөтөлбөрөө боловсруулан хэрэглэхэд цэцэрлэгийн багш нарт вэбсайтаараа дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилгоор бид Дорнод, Дундговь, Орхон, Ховд аймгаас тус бүр 1 цэцэрлэг, нийслэлээс 42 дугаар цэцэрлэгийн багш нарын 2010-2011 оны хичээлийн жилд боловсруулан хэрэглэсэн Сургалтын хөтөлбөрт анализ хийж, холбогдох дүгнэлтийг гаргаад байна.

Үүн дээрээ тулгуурлан бид энэ хичээлийн жилийн турш сургалтын хөтөлбөрөө бүтээлчээр боловсруулан, үр өгөөжтэйгээр хэрэгжүүлэхэд зориулсан онол, арга зүйн материал, авч ашиглаж болох аргачлал, сургалтын хэрэглэгдэхүүн, багш нарын туршлагаас вэбсайтдаа тогтмол тавьж байх болно.

Энэ удаа багш нарт дараах ерөнхий зөвлөмжийг хүргэж байна.

Сургалтын хөтөлбөрт хийсэн анализын дүн

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрүүдэд хийсэн анализаас үзэхэд  дараах эерэг үзүүлэлтүүд харагдаж байна.

•    Хөтөлбөрийн зорилго, зорилт хүүхдийн бүх талын хөгжлийг хамарсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэнд, зан төлөв, харилцаа, эзэмшвэл зохих хэвшил дадал,  ойр орчных нь талаарх мэдлэг гэх мэт.
•    Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын стандартад баримжаалсан. Гэвч хүүхдийн нас, насанд буулгахад зорилго, агуулгыг хүнддүүлсэн тохиолдол бий.
•    Сургалтын хөтөлбөрийн сэдвийг хүүхдэд өөртэй нь холбоотой, ойр орчноос нь сонгосон.
•    Жилийн хөтөлбөрийн агуулгын задаргааг улирал, бүлэг сэдвээр гаргаж төлөвлөсөн.
•    Сэдвийн сонголт энгийн, хүүхдэд ойлгомжтой.
•    Зарим цэцэрлэг нэг сэдэв дээр тогтож, нэлээд урт хугацаанд ажиллахаар төлөвлөсөн.
•    Бүлэг сэдвийн хүрээнд үнэлгээ хийхээр төлөвлөсөн (Дорнод).
•    Хичээл болон хичээлээс бусад үйл ажиллагааны зорилгын томьёолол ойлгомжтой.
•    Өдөр тутмын  үйл ажиллагааны цагийн хуваарилалт зохистойгоор төлөвлөгдсөн.
•    Хичээл\үйл ажиллагаанд хэрэглэгдэхүүнийг тухайн насны хүүхдийн онцлогт тохируулан ашиглахаар сонгосон.

Сургалтын хөтөлбөрүүдэд дараах сул тал ажиглагдаж байна.

•    Ямар хүн болгохыг зорьж байгаа нь тодорхойгүй, зорилго, зорилтууд ерөнхий. Цэцэрлэгүүд өнөөгийн байдлаар бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн бүлгүүдтэйгээр ажилладаг. Бүлэг тус бүрт 2, 3, 4, 5 гэсэн насны ялгавартай хүүхдүүд байдаг. Тэгэхээр тэдэнд эзэмшүүлэх чадварууд ялгаатай байх нь мэдээж. Тийм учраас бүлэг тус бүрийн хүүхдэд (адаглаад бага, дунд бүлгийн хүүхдэд-2-3 насныханд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдэд 4-5 насныханд гэж ангилан) энэ хичээлийн жилд ийм, ийм чадвар эзэмшүүлнэ гээд зорилтоо тодорхойлбол багш, эцэг эх хэн бүхэнд ойлгомжтой, тодорхой  байх болно. Ялангуяа багш тэрхүү заасан чадварыг хүүхдүүддээ эзэмшүүлэхийн тулд мэрийн ажиллана, хичээлийн жилийн төгсгөлд үнэлэхэд ч амар байна.
•    Хүүхдийн мэдлэг талыг зорилго, зорилтод түлхүү тусгасан. Хүүхдэд ямар чадвар, хэвшил дадал эзмшүүлэх вэ гэдгээ эхэлж харахгүй, ямар сэдвээр ажиллах вэ гэдэгт төвлөрдөг. Сургуулийг даган дуурайсан, тухайн насны хүүхдийн хөгжлийн онцлогийг бага анхаарсан.  
•    Тухайн хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр хэр үр өгөөжтэй боловсруулагдсан байв гэдгээ үнэлдэггүй. Ийм байдал бүх цэцэрлэгийн хөтөлбөрт түгээмэл байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн хичээлийн жилд боловсруулан хэрэглэсэн сургалтын хөтөлбөр хэр өгөөжтэй байв, дараагийн хичээлийн жилд юуг нь сайжруулах ёстой вэ гэж үнэлж дүгнэдэггүй.  Зүй нь  үнэлгээн дээрээ үндэслэн дараагийн хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай.
•    Хүүхдийг үнэлэхдээ заримдаа СӨБ-ын стандарт, цэцэрлэгийн дэвшүүлсэн зорилгоос хүнд дасгал даалгавар өгдөг. Үнэлгээ голдуу дасгал даалгавраар хязгаарлагддаг. Хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг үнэлэх арга, хэлбэр хомс.
•    Бүлэг сэдвийн зорилго, зорилтыг жилийн хөтөлбөрт баримжаалан төлөвлөөгүй. Зорилго, зорилтын томьёоллын алхам\эрэмбэ нь дутмаг төлөвлөгдсөн (жилийн-бүлэг сэдвийн-хичээл\үйл ажиллагааны), томъёолол хангалтгүй.
•    Зарим хичээлийн агуулга хүндэдсэн, тухайн насны хүүхдэд ач холбогдол багатай. Жишээлбэл, нэгэн аймгийн цэцэрлэг ахлах бүлэгт хэл ярианы хичээлээр “Нийслэл хотын үүсэл хөгжлийн тухай”, УБ хотын боловсрол, соёлын байгууллагын тухай” гэх мэт сэдэвтэй хичээл орохоор төлөвлөжээ.
•    Зарим цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тодорхой зорилт бүхий 1 сэдэв 1 удаагийн хичээл болон төлөвлөгдсөн. Хичээл бүрээр өөр өөр сэдэв ороод байвал хүүхдэд эзэмшүүлэх үйлийн цаг хугацаа хангалтгүй, үр дүн муутай.
•    Бүлэг сэдвийн хүрээнд хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлт харагдахгүй байна. Хичээл болон хичээлээс бусад үйл ажиллагааны агуулга энд тэнд, ойлгомж муутай. Сургуультай адил нэгж хичээл гэсэн нэр томъёо хэрэглэж, хэд хэдэн хичээлийг хооронд нь багцалж нэгжилсэн. Гэтэл энэ нь бүлэг сэдэвтэйгээ болон хоорондоо уялдаагүй. Хичээлийг нэгжлэхдээ хүүхдэд эзэмшүүлэх чадварт суурилаагүй, хүчээр жишээлбэл, “5 хичээл нэг нэгж болно” гэж үзсэн. Хичээлийн сэдэв хүүхдэд сонирхолгүй, ойлгомжгүй томьёологдсон.
•    Тухайн хичээл\үйл ажиллагааг ямар аргаар, яаж гүйцэтгэх нь төлөвлөгдөөгүй эсвэл хэт ерөнхий. Сургалтын бүтээлч арга дутмаг. Аргыг төлөвлөлгүй, зөвхөн үйлийг дурьдаж төлөвлөсөн. Жишээлбэл, ярилцана, зураг үзүүлнэ, тоглуулна гэх мэтээр. Эдгээр үйлийг яаж хийлгэх нь харагдахгүй байна. “Ярилцана”, “харилцан ярилцана” гэсэн санаа нэлээд тааралдаж байна. Багш ухуулаад, яриад байлгүй гол нь хүүхдээр өөрсдөөр нь бодуулах, шийдвэрлүүлэх, хийлгэх болон хэрэв ярилцах юм бол тавих асуултаа тодорхой гаргаж өгөх шаардлагатай.
•    Бүх хичээлд хэрэглэгдэхүүн ашиглахаар төлөвлөсөн боловч төлөвлөлтөд хэрэглэгдэхүүнийг хэдийд, яаж ашиглахыг нарийн зааж өгөөгүй. Зарим хичээлд олон том зураг хавсаргасан боловч яг аль алхмыг хэрэгжүүлэхэд хэрэглэх нь ойлгомжгүй байна. Зарим хичээлийн хэрэглэгдэхүүн хэт олон байна.

Багш нарт өгөх санал, зөвлөлгөө

1.    Сургалтын хөтөлбөрийг яаж боловсруулах нь хүүхдэд өгөөжтэй, багш бидэнд ач тустай, ойлгомжтой, нэг зүйлийг дахин давтан бичиж хийгээд байхгүй ачаалал дарамт багатай байх вэ гэдгийг бодож, нийтээрээ ярилцаж байгаад ирж буй хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр (киррикюлим)-үү боловсруулна уу.  Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт анализ хийхэд ойлгомжгүй зүйл олон тааралдаж байв. Тухайлбал, цэцэрлэгийн жилийн сургалтын хөтөлбөрт юу байх, хичээл тус бүрээр сургалтын хөтөлбөр гэж байх эсэх, байвал тэр нь жилийн сургалтын хөтөлбөрөөс юугаараа ялгаатай байх, бүлэг тус бүрийн сэдвийн боловсруулалтад юу байх, хэрэв аль нэг сэдвийн боловсруулалтаар хичээл болон хичээлээс бусад үйл ажиллагааны агуулга, арга зүйг нарийвчлан боловсруулсан тохиолдолд өдөр тутмын хичээлийн конспект болон бусад үйл ажиллагааны боловсруулалт гэж хийх үү, үгүй юу гэх мэтээр ярилцаж шийдэх зүйл бишгүй байв. Үүнийг цэцэрлэгийнхээ хүрээнд ярилцаж байж, оновчтой хувилбарыг сонгоно уу.

2.  Цэцэрлэгийн үзэл баримтлал гэдэг бол тухайн цэцэрлэгийн бүх багш, ажиллагсдын хүүхэдтэй ажиллахдаа өдөр тутам анхаарч (хичээл болон бусад үйл ажилалагааг явуулах арга, зохион байгуулалт, агуулгын сонголт, хэрэглэх хэрэглэгдэхүүн, үнэлгээ гэх мэтэд тусгалаа олсон) байх чиглүүлэгч шугам. Тэгэхээр цэцэрлэгийнхээ үзэл баримтлалын дагуу бид өдөр тутмын үйл ажиллагаагаа хэрхэн явуулах, хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ гэдгийг багш нар байнга бодож байх шаардлагатай. Ихэнх цэцэрлэг барих тодорхой үзэл баримтлалгүй, байлаа ч үзэл баримтлалынх нь дагуу энэ цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт ямар онцлог зүйл гарч ирэх бол гэхэд анзаарагдах зүйл алга байна. Жишэлбэл, “Хүүхэд бүр дахин давтагдашгүй хувь хүн” гэсэн мөртлөө харин ч тухайн насны бараг нийт хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй, хүнд зорилго, зорилтууд зарим бүлэгт ажиглагдаж байгаагийн зэрэгцээ, мэдүүлэх, чадуулах гэсэн  зүйлс нийтдээ багшийн зүгээс л төлөвлөсөн, шийдсэн өнгө аяс харагдаж байна.


3.    Та бүхэнд сургалтын хөтөлбөр боловсруулах, хүүхэдтэй ажиллахдаа барих тодорхой үзэл баримтлалтай болоход тань туслах зорилгоор бид www.davlagaa.mn вэбсайтад бага нас хүүхдийг хүмүүжүүлж хөгжүүлэхтэй холбогдох онол, үзэл баримтлалуудыг тавьж байгаа.  Жишээлбэл, өнгөрсөн хичээлийн жилд “Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал”, “Фриедрих Фребел”, “Мария Монтессори”, “Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан”,   “Сэлестан Фрэнэ” зэрэг материалуудыг тавьсан. Энэ хичээлийн жилд “Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан”, “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” зэрэг үзэл баримтлалаа боловсруулахад санаа авах материалууд болон үзэл баримтлал ямар ач холбогдолтой, түүнийг хэрхэн боловсруулж бий болгохтой холбогдох цуврал материалыг вэбсайтдаа тавих болно. Эдгээр нь та бүхэн сургалтын хөтөлбөрөө боловсронгуй болгоход зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.


4.    Энэ хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр (киррикюлим)-өө боловсруулахдаа хэрэглэж байгаа нэр томъёогоо цэгцлэх.  Эргэж төөрөхүйц маш олон нэр томъёо хэрэглэж байна. Жишээлбэл, Сургалтын хөтөлбөр, Хичээлийн хөтөлбөр, Үйл ажиллагааны төлөвлөгөө, Хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэх мэт. Цэцэрлэгт явагдаж буй бүхий л үйл ажиллагаа “хүүхдийг хөгжүүлэх”-д чиглэнэ. Тэгэхээр “хичээл” ч гэсэн хөгжүүлэх үйл ажиллагааны нэг төрөл юм. Тоглоом бол бас л хөгжүүлэх үйл ажиллагаа. “Үйл ажиллагаа” гэдэг бол ерөнхий нэр. Мөн “Бүлэг сэдэв”, “Дэд сэдэв” гэж нэрлэсэн нь хоорондоо уялдаа холбоотой зүйл болов уу. Гэтэл дэд сэдвүүд нь бүлэг сэдэвтэйгээ уялдахгүй тохиолдол байна.


5.     “Сургалтын хөтөлбөр” гэсэн ухагдахууныг зөв ойлгох. Цэцэрлэгээс ирүүлсэн  жилийн “Сургалтын хөтөлбөр” болон хичээл тус бүрийн хөтөлбөрүүд нь явуулах үйл ажиллагааны агуулга /маш товч нэг өгүүлбэрээр бичсэн байсан/, арга зүйн алхмууд, хэрэглэгдэхүүн зэргээ тодорхой төлөвлөөгүй“, явуулах үйл ажиллагааны нэр, хүүхдэд эзэмшүүлэх чадвар, зорилтуудыг л голдуу жагсааж, хугацааг тавьсан “Сургалтын төлөвлөгөө” гэмээр байх юм. Ийнхүү сургалтын хөтөлбөр (киррикюлим)” гэсэн утгаар харахад учир дутагдалтай байна. Нэг сэдвийн дор явагдах хичээл, хийгдэх үйл ажиллагаанууд энд тэнд, эрээвэр хураавар байдалтай тааралдаж байв. Багш нарын нийтлэг анхаарах зүйл бол үйл ажиллагаа тус бүрийн аргачлал (арга зүйн боловсруулалт) –ыг сайн боловсруулах, тэр нь хүүхэд сонирхолтой, хөгжилтэй байх нь чухал юм.


6.    Сургуулийн өмнөх насны хүүхдэд өдөр тутмынх нь амьдралд хэрэгтэй чадвар, хэвшил дадал эзэмшүүлж, орчиндоо эерэгээр хандах хандлагыг төлөвшүүлэх нь чухал. Шинээр батлагдан гарсан “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” –д “цогц чадамж” гэсэн үг байхгүй байгааг анхаарах.


“Боловсролын давлагаа” ТББ-ын дэргэдэх судалгааны баг

Архиваас, 2011.09.14

[ 3 ] Зочин202.55.191.XXX
2013 оны 11 дүгээр сарын 13
Баярллаа та бүхэнд ажлын амжилт хүсье.Хичээл тус бүрийн сургалтын хөтөлбөр харуулж болох уу?
[ 2 ] зочин203.91.117.XXX
2013 оны 10 дугаар сарын 29
баярлалаа хэрэгтэй санаа зүйл маш их байна
[ 1 ] САНСКА 202.179.10.XXX
2012 оны 1 дүгээр сарын 15
БАЯРЛАЛАА БИДЭНД ХЭРЭГТЭЙ З?В?ЛГ?? ?ГЧ БАЙГААРАЙ БИДЭНД ШИНЭЛЭГ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ЮМАА
ариунцэцэг сүрэнхорлоо нараас
2012 оны 1 дүгээр сарын 25
та б?хэндээ удахг?й болох гэж байгаа багш нарын баярын мэнд х?ргэе сургалтын х?т?лб?рийн талаар маш их з?йлийг уншиж ойлгож авлаа. та нар хамгийн шилдэг нь ш??? дорнод аймгийн х?л?нбуйр сумын багш нар байна бид байнга ийм мэдээлэл авч чаддагг?й юмаа хааяа л с?лжээтэй байдаг.ажлын амжилт х?сье

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
хүнсний ногоо
2014 оны 5 дугаар сарын 29
зочин
2014 оны 5 дугаар сарын 20
Solioch eeeeeeeee
2014 оны 5 дугаар сарын 9
зочин
2014 оны 5 дугаар сарын 6
зочин
2014 оны 5 дугаар сарын 6

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 24
Өнөөдөр 1322
Өчигдөр 2022
Энэ 7 хоногт 8968
Энэ сард 67976
Өнгөрсөн сард 96177
Нийт зочилсон 1909966

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Багш
    хэрэгжүүлж болох шүлэг бна
    Өлзий
    сайн байна. сайн ажлаарай
    delbee
    uls hezee tsetserleg barij bi ajil hiih ym bol do huleeseer btal nas n...
    oogii
    3 nastai huuhed tsetserlegt oruulaad uguh hun bna u bi zakuuhan 2 huuh...
    зочин
    яг л онож хэлсэн байна. ийм л байгаа шүү дээ бид. үнэн үг хэлсэн нэгни...