Үзсэн тоо: 6344
0
1
Цэцэрлэгийн сургалтын орчин шаардлага хангаж байна уу?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 11 дүгээр сарын 8 asdf
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2010-2011 оны хичээлийн жилд нийт аймаг, нийслэлийн дүүргүүдийн цэцэрлэгүүдийн 40 гаруй хувийг хамран цэцэрлэгүүд сургалтын орчны шаардлагыг хэрхэн хагаж байгаад шалгалт хийж, өнгөрөгч 5 дугаар сард дүнг авч хэлэлцсэн байна. Та шалгалтын дүн ямар байсантай танилцана уу. 
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ОРЧИН, ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ШАЛГАСАН ТУХАЙ НЭГДСЭН ТАНИЛЦУУЛГА

2011 оны 05-р сарын 23 Улаанбаатар хот

Нэг: Шалгалтын зорилго, хугацаа

МХЕГ-ын 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, дэд даргын баталсан 02/05 тоот удирдамжаар Боловсролын талаарх болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль тогтоомж, БСШУ-ны сайдын тушаалаар батлагдсан зарим журам, дүрмийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, үнэлгээ өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, сурталчилах санал дүгнэлт боловсруулж холбогдох газруудад хүргүүлэхэд шалгалтын зорилго чиглэгдлээ.

Хоёр.Шалгалтын бүрэлдэхүүн

Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсролын 29, эрүүл ахуй халдвар судлалын хяналтын 31 улсын байцаагчдын нийслэл, орон нутагт зохион байгуулсан шалгалтын танилцуулга, үнэлгээ, дүгнэлт, саналыг үндэслэн МХЕГ-ын БСШУХХ-ийн боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Л.Дэлгэрмаа “Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг шалгах” 6.1 кодтой хяналтын хуудасны эрсдэлийн үнэлгээний нэгтгэлийг гаргаж, нэгдсэн танилцуулгыг бэлтгэв.

Гурав: Шалгалтанд хамрагдсан байгууллага

Шалгалтанд 21 аймаг, 112 сум болон нийслэлийн 8 дүүргийн сургуулийн өмнөх боловсролын зарим байгууллагын 343 буюу 40.8 хувийг хамруулав.
Шалгалтыг орон нутаг, нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын зарим байгууллагуудад хяналтын хуудсаар 2011 оны 4-р сарын 11-нээс 5-р сарын 31-ны өдрүүдэд зохион байгуулан явууллаа.

Дөрөв. Шалгалтын явц, шалгалтанд хамрагдсан асуудал

4.1 Орон нутагт шалгалтыг зохион байгуулах удирдамж, шалгалт явуулах аргачлал, 6.0 кодтой хяналтын хуудасыг нэгтгэн гаргах аргачлалыг хүргүүлэн, шалгалтын дүн мэдээг ирүүлэх хэлбэр /бичиг, файл/, хугацаа зэргийг тодорхой зааж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласнаар орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудаас хяналт шалгалтын мэдээллийг авч нэгтгэсэн;

4.2 Боловсролын тухай хуулийн 42.1, 42.4, 42.5, 42.6 заалтууд, Сургуулийн өмнөх байгууллагын тухай хуулийн 5.1, 8.3, 8.4, 8.12, 9.7 10.1, 10.3, 11.2.1, 11.2.10, 11.2.11, 12.1, 12.8.3, 12.8.4 дүгээр заалтууд , БСШУ-ны сайдын 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-д заасан хүүхдийн цэцэрлэгийн гадаад, дотоод сургалтын орчны аюулгүй байдалд тавих шаардлагууд, БСШУ-ны сайдын 405, 41, 354 дүгээр тушаалуудын холбогдох заалт, “Сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм”-ийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг шалгахад чиглэгдсэн болно;

4.3 Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, хүртээмж үр дүнгийн талаар

Монгол улсын хэмжээнд 2010-2011 оны хичээлийн жилд 839 цэцэрлэгт 122105 хүүхэд буюу 62,0 хувь, хувилбарт сургалтанд 35076 хүүхэд буюу 17.8 хувь нь/Эх сурвалж: БСШУ-ны яамнаас гаргасан “Боловсролын салбарын 2010-2011 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэлээс/ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж нийт 157181 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. 

Цэцэрлэг нь сургуульд элсэхийн өмнөх насны 29205 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулж, үндсэн болон хувилбарт сургалтаар сургуулийн өмнөх боловсролын стандартын дагуу сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, сургуульд бэлтгэх сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. /Эх сурвалж: БСШУ-ны яамнаас гаргасан “Боловсролын салбарын 2010-2011 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэлээс”/

Хөгжлийн бэрхшээлтэй 1220 хүүхэд, eрдийн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй тархины саатай хот хөдөөгийн 212 хүүхэд сургуулийн өмнөх болон анхан шатны бага боловсрол олгох сургалт, нийгмийн халамж хамгаалал, сэргээн засах эмчилгээнд хамрагдаж байна.


22010-2011 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 4651 үндсэн багш ажиллаж байгаагаас нийслэлд ажиллаж байгаа багш нараас багшийн мэргэжлийн зэрэгтэй “заах аргач багш” 1516, “тэргүүлэх багш” 309, “зөвлөх багш” 3, боловсролын түвшингээр нь авч үзвэл доктор зэрэгтэй 3, магистрын зэрэгтэй 1552, бакалаврын зэрэгтэй 2587 багш ажиллаж байна.

Боловсролын стандартыг хэрэгжүүлэх нь багшийн үндсэн ажил бөгөөд тодруулбал сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын хөтөлбөрөөр хичээл заах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхэд оршидог. Энэ утгаараа сургалтын хөтөлбөр нь багшлах хөдөлмөрийг тодорхойлох үндсэн баримт бичиг мөн тул энэ чиглэлийн ажлын явц, үр дүнг шалгах явцад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар сайн ажиллаж байна.

Тав. Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан баг бүрийг цэцэрлэгээр хангах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 5 аймгийн 19 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгт тус бүр нэг гэр, тавилга, тоног төхөөрөмж, тоглоом наадгай, түүнчлэн зудад нэрвэгдсэн 19 суманд гэр, тавилга тоног төхөөрөмж, тоглоом наадгай нийлүүлж, “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын төсөл”-ийн шугамаар 459.1 мянган ам.долларын өртөг бүхий 100 гэрийг холбогдох ширээ сандал, тоглоом, заах аргын материалын хамт төвөөс алслагдсан сумдад нийлүүлсэн байна. Ингэснээр сүүлийн жилүүдэд 539 гэр цэцэрлэг байгуулж, багийн 35 орчим хувийг гэр цэцэрлэгээр хангасан тоон судалгаа гарсан байна.

БСШУ-ны яамнаас цэцэрлэгийн барилга, түүний ашиглалтын талаар нэгдсэн зураглал гаргах судалгааг аймаг, нийслэлийн нийт цэцэрлэгүүдээс авч нэгтгэн мэдээллийн бааз үүсгэж, түүнчлэн 50, 75, 100, 150, 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын загвар зураг боловсруулах ажлыг Барилга захиалагчийн алба болон холбогдох байгууллагуудаар хийлгэсэн байна.

Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтад хамрагдаж чадаагүй бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтуудыг цэцэрлэгт түшиглэсэн байдлаар сургалт зохион байгуулсны үр дүнд 33 хувь нь ээлжийн бүлэгт, 14 хувь нь явуулын багшийн сургалтанд, 53 хувь нь нүүдлийн бүлгийн сургалтанд хамрагдахад орон нутгийн засаг захиргааны байгууллагууд дэмжлэг үзүүлэн ажилласан байна.

Засгийн газар, БСШУЯ, холбогдох олон улсын байгууллагуудаас сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлд сүүлийн 10 жилд тодорхой бодлого зорилтууд дэвшүүлэн ажилласан байна.

Эдгээр бодлого, зорилтуудын хэрэгжилт ихэнхдээ төсвийн санхүүжилт, төслийн хөрөнгө оруулалтаас хараат байдлаар хэрэгжиж байсан бөгөөд харин Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль 2008 онд батлагдан гарч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хувилбарт сургалтын хэлбэрүүдийг санхүүжүүлж байх тодорхой заалт оруулснаар бодлогын хувьд томоохон дэвшил болсон байна. Тухайлбал 2009 оны байдлаар 2.458 сая төгрөг зөвхөн хувилбарт сургалтын үйлчилгээнд зарцуулсан ба сүүлийн 3 жилийн тухайд хувилбарт сургалтын санхүүжилт тогтмол өссөн байна.

Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 20-иос доошгүй хувийг зарцуулж байгаагийн зэрэгцээ дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагч байгууллага, иргэдийн дэмжлэг чухал байр суурьтай хэвээр байна. Жишээ нь:

Баянөлгий аймгийн Булган сумын 3, 7 дугаар цэцэрлэгүүд Тогтвортой амжиргаа -2 , Хялганат Канад сан төслийн хөрөнгөөр тоглоом, наадгайгаар хангагдсан, Бугат сум Тогтвортой амжиргаа төслийн хөрөнгөөр тоглоомын талбайг шинэчлэх, Хутаг-Өндөр, Сайхан сумдад цэцэрлэгийн барилгууд баригдаж байгаа нь хамран сургах хүртээмжийг нэмэгдүүлж, Дархан аймгийн 1 дүгээр цэцэрлэг Японы өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтээр 132.0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар дээвэр, сантехник, барилгын их засварын ажлыг эхэлүүлсэн нь цэцэрлэгийн орчны аюулгүй ажиллагааг хангахад анхаарч ажилласан байна.

Сургуульд элсэж орсон сурагчдын судалгаанаас үзвэл цэцэрлэгээр бэлтгэгдэж сургуульд орсон хүүхдийн бие бялдарын хувьд эрүүл чийрэг, ариун цэвэр эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй, хүрээлэн байгаа юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй, хэл ярианы хөгжил нь сайжирсан, хүүхэд өөрийнхөө санаа бодлоо зөв илэрхийлж бусдад өөрийгээ ойлгуулж, сурах арга барилд дасан зогцих чадварууд нь илүү хөгжиж төлөвшсөн байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 –т заасан сургуулийн өмнөх боловсролын стандартын агуулгын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлэн сургуульд амжиллтай бэлтгэж өгч байна.

Нийслэлийн хэмжээнд шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 89.3 хувь нь өөрийн цэцэрлэгийн онцлог байдалд нийцүүлэн “Нэгж хичээлийн боловсруулалт”-ыг бүлэг бүрт 36 нэгжээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, багш нар нэгж хичээлийн боловсруулалт хийхэд ихээхэн анхаарч өөрийн гэсэн бүтээлтэй болж сургалтандаа ашиглаж байгаа нь хийж бүтээсэн ажлын сайн эхлэл, үр дүн олон байна.

Засгийн газар, БСШУЯ, холбогдох олон улсын байгууллагуудаас сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлд сүүлийн 10 жилд тодорхой бодлого зорилтууд дэвшүүлэн ажилласан байна.

Эдгээр бодлого, зорилтуудын хэрэгжилт ихэнхдээ төсвийн санхүүжилт, төслийн хөрөнгө оруулалтаас хараат байдлаар хэрэгжиж байсан бөгөөд харин Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль 2008 онд батлагдан гарч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хувилбарт сургалтын хэлбэрүүдийг санхүүжүүлж байх тодорхой заалт оруулснаар бодлогын хувьд томоохон дэвшил болсон байна. Тухайлбал 2009 оны байдлаар 2.458 сая төгрөг зөвхөн хувилбарт сургалтын үйлчилгээнд зарцуулсан ба сүүлийн 3 жилийн тухайд хувилбарт сургалтын санхүүжилт тогтмол өссөн байна.

Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 20-иос доошгүй хувийг зарцуулж байгаагийн зэрэгцээ дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагч байгууллага, иргэдийн дэмжлэг чухал байр суурьтай хэвээр байна. Жишээ нь:

Баянөлгий аймгийн Булган сумын 3, 7 дугаар цэцэрлэгүүд Тогтвортой амжиргаа -2 , Хялганат Канад сан төслийн хөрөнгөөр тоглоом, наадгайгаар хангагдсан, Бугат сум Тогтвортой амжиргаа төслийн хөрөнгөөр тоглоомын талбайг шинэчлэх, Хутаг-Өндөр, Сайхан сумдад цэцэрлэгийн барилгууд баригдаж байгаа нь хамран сургах хүртээмжийг нэмэгдүүлж, Дархан аймгийн 1 дүгээр цэцэрлэг Японы өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтээр 132.0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар дээвэр, сантехник, барилгын их засварын ажлыг эхэлүүлсэн нь цэцэрлэгийн орчны аюулгүй ажиллагааг хангахад анхаарч ажилласан байна.

Сургуульд элсэж орсон сурагчдын судалгаанаас үзвэл цэцэрлэгээр бэлтгэгдэж сургуульд орсон хүүхдийн бие бялдарын хувьд эрүүл чийрэг, ариун цэвэр эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй, хүрээлэн байгаа юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй, хэл ярианы хөгжил нь сайжирсан, хүүхэд өөрийнхөө санаа бодлоо зөв илэрхийлж бусдад өөрийгээ ойлгуулж, сурах арга барилд дасан зогцих чадварууд нь илүү хөгжиж төлөвшсөн байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 –т заасан сургуулийн өмнөх боловсролын стандартын агуулгын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлэн сургуульд амжиллтай бэлтгэж өгч байна.

Нийслэлийн хэмжээнд шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 89.3 хувь нь өөрийн цэцэрлэгийн онцлог байдалд нийцүүлэн “Нэгж хичээлийн боловсруулалт”-ыг бүлэг бүрт 36 нэгжээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, багш нар нэгж хичээлийн боловсруулалт хийхэд ихээхэн анхаарч өөрийн гэсэн бүтээлтэй болж сургалтандаа ашиглаж байгаа нь хийж бүтээсэн ажлын сайн эхлэл, үр дүн олон байна.

2. Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал сум, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 цэцэрлэг, Дундговь аймгийн Дэрэн, Лус, Дэлгэрхангай зэрэг шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 61 буюу 20.5 хувь нь зориулалтын бус барилга байгууламжид сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь БТХ-ийн 42.4-д заасан “Боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцна” гэсэн заалтыг,

3. Увс, Төв, Хөвсгөл аймгийн цэцэрлэг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 99, Сүхбаатар дүүргийн 24, 16, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэг зэрэг шалгалтанд хамрагдсан нийт цэцэрлэгийн 5.9 хувьд эдэлбэр газарт гадны объект байрласан, 3.4 хувьд эдэлбэр газрын хашаа хамгаалалт хийгдээгүй, эдэлбэр газрын ойр орчим барилга барьсан, контейнер, агуулах байршуулж худалдаа, арилжааны үйл ажиллагаа явуулж байгаа, Сүхбаатар дүүргийн 16 –р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 99-р цэцэрлэг, “Ишигхэн” зэрэг цэцэрлэгийн эдэлбэр газрын асуудал маргаантай шийдвэрлэгдээгүй, шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 19 буюу 6.9 хувь нь цэцэрлэгийн гадна тоглоомын талбай хүрэлцээгүй байгаа зэрэг нь Боловсролын тухай хуулийн 42.5, 42.6 дах заалт, БСШУ-ны сайдын 68 дугаар тушаалааар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2.1.2, “Хүүхэд өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм”-ийн 3.5 дах заалтыг,

Контейнерээс худалдаа хийдэг хашаанд тулгаж барьсан агуулах, барилга...

4. Шалгалтад хамрагдсан нийслэлийн цэцэрлэгүүдийн 33 буюу 56.8 хувь нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлийн хүчинтэй хугацаа нь 2010 онд дууссан болов ч хугацааг сунгуулаагүйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь “Боловсролын тухай” хуулийн 23.3 дах заалт, “Хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө гаргана.”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ын 2 дах заалтыг,

5. Сонгинохайрхан дүүргийн 99, 148, Хан-уул дүүргийн 34, 100, Баянзүрх дүүргийн 10–р цэцэрлэг, “Яргуй” цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 103, 37 дугаар цэцэрлэг зэрэг нийт шалгагдсан цэцэрлэгүүдийн 83 буюу 27.4 хувь нь эдэлбэр газрын тоног төхөөрөмж болох сүүдрэвч, вандан сандал, тоглоомын талбайн гулсуур, авирах шат, дүүжин, савлуур зэрэг тоглоомоор тоглох үеийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, тогтмол засан сэлбэж, хүүхэд бэртэж гэмтэхээс сэргийлэх ажлыг хангалтгүй хийсэн байгаа нь “Сургалт хүмжүүлийн байгууллагын эрүүл ахуйн дүрэм”-ийн 3.11 дах заалтыг,

6. Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн Хужирбулан дахь салбар бүлэг нь тэсэрч, дэлбэрэх аюултай бүсэд байдаг Улсын батлан хамгаалах аюулгүй байдлыг хангадаг Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн эзэмшил газарт байрладаг, цэцэрлэгийн барилга байгууламжийн дээврийн хучилт муудаж, цөмөрсөн, гал тогооны өрөөндөө нам даралтын зуухаа байрлуулсан,бүлгийн өрөөний хана, тааз, шаланд ан цав, цууралт өгч нуралт үүсэх нөхцөл үүссэн байгаа нь Монгол улсын БТХ-ийн 42.4 дэх заалт, “Ариун цэврийн тухай” хуулийн 4 дүгээр зүйл “Барилгын тухай” хуулийн 9 зүйлийн 9.1.1 дэх заалтыг,

Хужирбулан дахь салбар бүлгийн цэцэрлэгийн гадна орчин ......цэцэрлэгийн барилгын дээврийн хучилт

7. Анги танхим доторхи тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх ажлыг Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Баянхогор зэрэг аймгийн зарим цэцэрлэг, нийслэлийн 34, 100, 103, 99, 113 цэцэрлэг буюу шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 41 буюу 13.5 хувьд хангалтгүй зохион байгуулж байгаа нь БСШУ-ны сайдын 68 дугаар тушаалаар баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2.2.1 дүгээр заалтыг,

8. Шалгалтанд хамрагдсан Нийслэл, Дундговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Дорноговь, Дорнод зэрэг аймаг, нийслэлийн шалгагдсан цэцэрлэгүүдийн 22 буюу 66.6 хувь нь хүүхдийг эрүүл, аюулгүй сурч хөгжих нөхцлийг бүрдүүлэх талаар эцэг эх, асран хамгаалагчтай харилцан хүлээх үүргийг оновчтой зөв тодорхойлоогүйгээс тэдний үүрэг хариуцлага сулрах, эзэнгүйдэх боломж нөхцлийг бий болгож байгаа нь СӨБТХ- ийн 8.12 дугаар заалтыг;

9. Цэрлэгийн нэг ангид байх хүүхдийн тоо ихсэж, нягтрал нэмэгдсэнтэй холбоотойгоор \нийслэлд\ 134 буюу 53,6 хувьд ариун цэврийн тоноглол (суултуур, угаалтуур) хүрэлцээгүй, халдваргүйжүүлэлт бүрэн хийгдэхгүй, халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед 171 буюу 64.0 хувь нь тусгаарлах өрөөгүй, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөнөөс халдварт өвчин дамжин тархах болзошгүй нөхцөл бүрдсэн, 0,5 хувьд мэргэжлийн лицензгүй эмч нар ажилласан, 22.5 хувьд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эм, тариа, боолтын материалгүй зэрэг нийтлэг зөрчил байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг;

10. Шалгалтын явцад \нийслэлд\ арчдасны шинжилгээ 420, усны дээж 14, хоолны сорьц 13, бүтээгдэхүүний сорьц 66 авч лабораторид шинжлүүлсэнээс 7.6%-д бохирдолттой гарч, цэцэрлэгүүд нь эдэлбэр газрын хөрсний шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулдаггүй, 1 хүүхдэд хоногт ногдох усны хэмжээ стандартын хэмжээнд хүрэхгүй (зөөврийн усан хангамжтай бол 75 литр) нийтлэг зөрчил илэрч байгаа нь Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дүрмийн 3.15, Ундны ус /MNS 0900:2005/ стандартыг;

11. Шалгалтанд хамрагдсан нийслэлийн цэцэрлэгүүдийн 72 хувь нь боловсролын үйлчилгээний салбарын ажиллах цагийн хувиарийг 8.00-17.00 цаг, зарим нь 8.00-16.00 цаг хүртэл ажиллахаар зохицуулсан нь иргэдийн ажлын цагтай давхардуулж, үйлчилгээ үзүүлэх биш, зөвхөн цэцэрлэгийн ажилтан, ажил олгогчийн хоорондох хөдөлмөрийн цагаар зохицуулагдаж байгаа нь СӨБТ-ийн. 4.1.5, 4.1.6, 9.1, 12.6 дугаар заалтуудад нийцүүлэн ажиллахгүй байгаа зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

12. Шалгалтанд хамрагдсан аймгийн төвийн цэцэрлэгүүдийн 35 хувь, хөдөөгийн цэцэрлэгүүдийн 85 хувь нь гадаа бие засах газартай бөгөөд бие засах газрын олонхи нь стандартын дагуу баригдаагүй, тохижилт муутай, хуучирч эвдэрсэн, бага бүлгийн хүүхдүүдэд хөтөвч хүрэлцээгүй байгаа нь СӨБТХ-ийн 11.2.9 дүгээрт “хүүхдийн сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх” гэсэн заалтыг;

13. Мөн Сонгино Хайрхан дүүргийн 21-р хороолол 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 148-р цэцэрлэгийн барилгын залгаа өргөтгөл барилгад /хуучнаар/ 5 –р ясли үйл ажиллагааг явуулж байсанг 1991 онд татан буулгаж, одоогийн СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст блансаар шилжүүлэн өгснөөр тус цэцэрлэгийн өргөтгөл нь зориулалтын хүнс, аж ахуйн склад болон туслах үйл ажиллагаа явуулах өрөө байхгүйгээс гадна хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 330 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж чадахгүй байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгал нь 1991 оноос тус байранд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2011 онд өөрийн шинэ байртай болсон боловч одоог хүртэл тус цэцэрлэгийн өргөтгөлд байралсаар байгаа нь хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарахгүй байна.

14. Монгол улсад ганцхан байгаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өнчин хүүхдийн 58 дугаар цэцэрлэг \хуучин нэрээр\ -ийн хашаанд байсан тоглоомын талбай, саравч сандал, тоглоомууд, суулгасан мод, цэцгийн мандал, жимсний мод, зүлэгжүүлсэн талбайг юу ч үгүй болгон устгаж барилга барихаар газар ухан нүхэлж орхисон байгаа нь хүүхдийн цэцэрлэгийн орчинд хүүхдийн амь насанд аюултай орчин бий болгож байгаа ноцтой зөрчил гарсаар байгаа нь Боловсролын тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй байна.

Долоо.Авсан арга хэмжээ, мэргэжлийн болон хууль зүйн туслалцаа зөвлөгөө өгсөн байдал

1. Шалгалтгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдээс нийт 320 зөрчил илэрүүлснээс 102 буюу 29.73 хувийг газар дээр нь арилгуулж, улсын байцаагчийн 86 албан шаардлага, 17 дүгнэлт, сургалтын орчны аюулгүй байдлыг хангаагүй, тавигдах шаардлагуудыг зөрчсөн 6 байгууллагад улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоож, хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад 1,630,000 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, 100 хувь барагдуулсан байна.

2. Шалгалтанд хамрагдсан Булган, Завхан, Дорнод, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Төв, Хөвсгөл зэрэг 16 аймаг, нийслэлд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан нарт давхардсан тоогоор 1212 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

3. Мөн шалгалтанд хамргадсан аймгууд Мэргэжлийн хяналтын газрын зөвлөлийн хурлаараа “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин эрүүл, аюулгүй байдал, үйлчилгээний чанар хүртээмжид хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцсэн дүнг ирүүлсэн байна.

Найм. Дүгнэлт

1. Улсын хэмжээнд 2010-2011 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 157181 хүүхэд буюу 77.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, сүүлийн 2 жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 20.7 хувиар өссөн хэдий ч шилжилт хөдөлгөөн их, ялангуяа хүн ам олноор төвлөрсөн төв суурин газруудын цэцэрлэгийн ачаалал хэтэрсэн, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн эрэлт хэрэгцээ бүрэн хангагдахгүй байна.

2. Цэцэрлэгүүдийн барилга байгууламж хүрэлцээгүй, барилгын хүчин чадлын ашиглалт 2 дахин нэмэгдсэн, зориулалтын бус болон барилгын стандартын шаардлага хангаагүй аюултай орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8.12, 11.2.1,11.2.9, 11.2.11, 12.8.4, 12.8.6 дугаар заалтууд, БСШУ-ны сайдын баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй дүрэм”-д заасан цэцэрлэгийн аюулгүй байдалд тавигдах шаардлагын 2.1.2, 2.1.3, 2.2.1, 2.2.3, 3.4 дүгээр заалтуудыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин эрүүл, аюулгүй байдал хангалтгүй байна.

3. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандарт, хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, мэдлэг, чадвар, дадал, хэвшлийг үнэлж, дүгнэх журам, цэцэрлэгийн багшийн ажлын норм норматив, цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг дүгнэх журам, тусгай болон сувиллын, асрамжийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмүүдийг боловсруулж батлан мөрдүүлэх шаардлагатай байна.

4. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд сургалтын орчны эрүүл аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах талаар хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байгаа үүсгэн байгуулагчид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, олгох, эсэх тухай шийдвэр гаргадаг холбогдох байгуллагад хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол болгонд хүүхдийн цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж байхгүй байгаа нь хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулж чадахгүй байна.

6. Цэцэрлэгийн багш өдөрт тасралтгүй 9-10 цагийн турш 35-45 хүүхэдтэй ажиллаж ажлын байранд хүүхдийн дэргэдээс холдох боломжгүй, анхаарал, хараа хяналт сулрах зэрэг зөрчил нийтлэг байна.

7. Боловсролын тухай болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, бага насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг эрчимтэй нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ шаардлагад тохирсон боловсрол, сэргээн засах үйлчилгээ үзүүлэх, эрт оношлон эмчилгээнд хамруулах боломж, аймаг, нийслэлийн дүүргүүдэд асрамжийн цэцэрэлгийг шинээр бий болгох, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн харъяанд байгаа 58 дугаар цэцэрлэгийг БСШУ-ны яамны харъяад эргүүлэн шилжүүлэх асуудлыг судлан үзэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг шалгах 6.1 кодтой хяналтын хуудсаар шалгахад шалгалтанд хамрагдсан 343 цэцэрлэгээс нийслэлд 12 буюу 3.5 хувь нь “их эрcдэлтэй”, аймаг, нийслэлд 177 буюу 51. хувь нь “Дунд эрсдэлтэй”, 154 буюу 44.8 хувь нь “Бага эрсдэлтэй” үнэлэгдлээ.

Шалгалтад хамрагдсан байгуулагуудын хяналтын хуудснаас илэрсэн зөрчлийг нэгтгээд үзэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллага дээр сургалтын орчин ялангуяа цэцэрлэгийн гадаад, дотоод орчинд эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаж чадаагүй зөрчлүүд шалгалтаар илэрсэн зөрчлийн 62 хувийг эзэлж байна. Гэтэл орон нутагт хийгдсэн шалгалтын танилцуулга, хяналтын хуудасны нэгтгэлээс үзэхэд их эрсдэлтэй байгууллагад илэрсэн зөрчилд тохирсон эрсдэлийн үнэлгээ тавиагүй байгаа нь эрсдэлийн үнэлгээний тохирцыг алдагдуулж байна гэж дүгнэлээ.


Ес. Цаашид авах арга хэмжээний санал


БСШУЯ-ны яаманд:

1. Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандарт, хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, мэдлэг, чадвар, дадал, хэвшлийг үнэлж, дүгнэх журам, цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг үнэлж, дүгнэх журам, тусгай болон сувиллын, асрамжийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмүүдийг боловсруулж батлан мөрдүүлэх;

2. Ердийн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ шаардлагад тохирсон сургуулийн өмнөх боловсрол, сэргээн засах үйлчилгээ үзүүлэх, эрт оношлон эмчилгээнд хамруулах зэрэг цогц үйл ажиллагааг явуулах боломжтой “Хүүхдийн сэргээн засах төв” байгуулах саналыг судлан үзэж, холбогдох байгуулагатай хамтран шийдвэрлэх нь зүйтэй. арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3. А.И.Цэдэнбал Филатова 1974 онд өнчин хүүхдийн цэцэрлэгийг анх байгуулснаар өнчин хүүхдийн 58 дугаар цэцэрлэг 1974-1992 он хүртэл Боловсролын яам \хуучин нэрээр\ -ны харъяанд үйл ажиллагаа явуулж байсанг 1992 оноос Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд шилжүүлсэнг судлан үзэж Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан асрамжийн цэцэрлэг гэсэн хэв шинжид нийцүүлэн өөрчлөх асуудлыг шийдвэрлэх.

4. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд сургалтын орчны эрүүл аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах талаар хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байгаа үүсгэн байгуулагчид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, олгох, эсэх тухай шийдвэр гаргадаг холбогдох байгуллагад санал хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

5. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулж, бага насны хүүхдийг эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд сурч, хүмүүжих, хөгжих нөхцөл боломжоор бүрэн хангаж хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайгаар хангах арга хэмжээ авч ажиллах;

6. Цэцэрлэгийн орчинд хүүхдийн амь насанд аюултай орчин бий болсоор байгааг аймаг нийслэлийн Засаг дарга нарт анхааралдаа авч аюулгүй орчингсоор байгааг аймаг нийслэлийн Засаг дарга нарт анхааралдаа авч аюулгүй орчинг бүрдүүлэх;

6. Цэцэрлэгийн эдэлбэр газрыг өөр зориулалтаар ашиглаж байгаа явдлыг таслан зогсоож, хүүхэд сурч хөгжих, эрүүл байх орчин бүрдүүлэх, сургалтад шаардлагатай тоглоомын, биеийн тамирын, туршлагын талбай байгуулах хөрөнгө санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх;

7. 2011-2012 оны хичээлийн жилд нийслэлийн СХД-ийн 99 дүгээр цэцэрлэгийн эзэмшил газрын маргаантай асуудлыг яаралтай шийдвэрлэж, сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг хангах;

8. Сонгинохайрхан дүүргийн 148 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлд байрлаж байгаа тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрыг тус цэцэрлэгт блансаар нь эргүүлэн шилжүүлж өгөх асуудлыг нийслэлийн өмчийн газар болон бусад холбогдох байгууллагатай хамтран санал боловсруулж шийдвэрлэх;

Аймаг,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт:

9. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин эрүүл, аюулгүй байдалд байнгын хчналт тавин ажиллах;

10. Шалгалтад хамрагдсан сургуулийн өмнөх боловсролын зарим байгууллагуудад гүйцэтгэлийн шалгалтыг 2011 оны 10 дугаар сард хийж, биелэлтиийг гаргаж дүнг МХЕГ ирүүлэх.

ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН

УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Л.ДЭЛГЭРМАА

ХЯНАСАН:

БСШУХХ-ИЙН ДАРГА Л.БОЛОРМАА

ТАНИЛЦСАН:

ЭМБСШУХГ-ЫН ДАРГА Д.ОЮУНЧИМЭГ

ДЭД ДАРГА Д.ГҮНЬБАЗАР

Архиваас, 2011 оны 8-р сарын 08

Сэтгэгдлүүд:

 
0 #16 2012-03-03 23:09
Тийм л учраас төр захиргаа харж үзэж ээлжийн багштай болгомоор байгаа юм.маргаашийн хичээл үйл ажиллагаагаа бэлтгэнэ гээд оройжин ангидаа сууна. Ард нь гэр бүл ,хүүхэд нь хоцорч байгаа юм.
 
 
0 #15 2012-03-03 23:05
цэцэрлэгийн багшийн ажлыг ойлгох хэрэгтэй. Зарим нэг нь тийм байдаг л байх . Өөрийнхөө хүүхдийг мартан түмний хүүхдийн төлө байдаг хүмүүс. Өвчин гарлаа гэвэл өөрсдөө авиачиад наачихсан юм шиг арга хэмжээ авахуулна,хүүхд үүддээ хичээл заан тэр балчир хүүхдүүдэд зураг чимэглэлтэй тест хийж хөгжүүлнэ. бичгийн цаас, хувилах гээд ,мөн хичээл бусад ажлбн төлөвлөгөө бичих ,хүүхдээ ажиглан тэмдэглэл хөтлөх, судалгаа хийх ,эцэг эхтэй ажиллах,үзүүлэн тараах материал хийх гээд зөндөө их ажил гэтэл өглөө8.00 цагаас орой тартал хүүхдээсээ холдож болохгүй энэ их ажлыг хэзээ амжуулах вэ бодоод үз дээ.
 
 
0 #14 2012-02-15 22:41
энэ үеийн эрхлэгч нар биш болжээ. Хэдэн багш нарыг үнэхээр үйлийг нь үзэж байж таван цаас өгч байна. Дандаа ардаа татлаа байхгүй нөхөрөөсөө салсан хүүхнүүд байх юм тийм болохоороо л багш нараараа хань хийдэг юм шиг. ажил тараад л хурал хурал Долоо хоногийн орой бүр хурал хийдэг эрхлэгч байна шүү цаана чинь тэгээд л баахан орилж чарлаж загнаж аваад сэтгэл нь онгойсон бололтой зөөлөрнө. зайлуул нэг бодлын өрөвдөлтэй ч юм шиг... ажичиддаа хараалын үгээр доромжилдог дарга нар байна шүү Энхтуяа мэргэжилтэн гуай
 
 
0 #13 2012-02-15 22:28
цэцэрлэгийн багш нарт ямар ч хангалт байхгүй нэг хичээлийн жилд доод тал нь 5-6 бичгийн цаас хэрэглэдэг /энэ нь хүүхдүүдэд ажлуулах тест боловсруулахад, бичиг баримт гэх мэт/ гэтэл цэцэрлэгээс нэг ч цаас өгдөггүй. Мөн ажлын хувцасаа жил болгон өөрсдөө авдаг. заримдаа гэртээ хоёр байдаг зүйлээ ангидаа аваачиж хэрэглэдэг. авсан цалигийнхаа 40%-г буцаагаад ангидаа хэрэглэдэг үүнийгээ за яахав түмний хүүхдийн төлөө гэж бодож явдаг гэтэл ингэсний хариуд цэцэрлэгийн багш нарт сайн нэр алга даа .
 
 
0 #12 2012-02-15 22:12
цэцэрлэгийн багш нар зөвхөн хүүхэдтэй ажлаад зогсохгүй мужаан,слесарь, барилгын засал чимэглэгч, алиблагч, нарийн бичиг, оточ маарамба хүртэл болдог энэ бол мэргэжилдээ хайртай дуртай болохоор л тэгж байгаа юм. Ийм байлаа гээд хэн ч ойлгохгүй тогоонд нь буцалж байгаа эрхлэгч ч ойлгохгүй байнгын дарамт өгнө. Ер нь дуу чимээнээс хүн ямар их ядардагыг мэдэх хүмүүс мэднэ. Өрөөнд суудаг дарга нар мэдэхгүй байх. Миний мэдэх настай багш нар тэтгэвэртээ гараад л тархи толгойны өвчнөөр өөд болдог. ээлжийн багтай болох нь тал бүрийн ашигтай наад зах нь тэр яриад байгаа бичиг цаасаа боловсруулна шүү дээ. одооны эрхлэгч нарын зан авир харилцаа нэг л бишээ өөрт нь шудрага хандсан хүнийг ямар нэгэн шалтаг гаргаад л хална. Ойр ойрхон халагдаад байгаа цэцэрлэгт яаж сайн багш байх юм бэ? Багш нар нь ч гэсэн ажлын баталгаагүй тул ажилдаа өөриймсөг хандахгүй байна. Хүмүүсийн бичээд багаа саналыг томчууд тогтож нэг хараач дээ эд нар чинь жагсах ч эрхгүй хүмүүс ингэж л үзэл бодолоо илэрхийлж бна шүү дээ
 
 
0 #11 2012-02-09 17:48
цэцэрлэгийн багшийн ажил хүнд хэцүү байдаг. бидний үр хүүхдүүдийн хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна шүү дээ. цаанаас эрхлэгчээс нь шаардаад байгаа юмыг эцэг эхчүүдэд дамжуулж байгаа хүмүүс. багш нар нь бол хувьдаа өөрийн ашиг сонирхлоо бодож хэзээ ч эцэг эхчүүдээс мөнгө татаж авдагүй. дээрээ бас дарга жанжинтай хүмүүс тэдний л захиргаан доор ажилладаг ш дээ
 
 
0 #10 2012-01-30 18:38
манай хүүхэд сүх баатар дүүргийн 109р цэцэрлэгт явдаг. тэдний цэцрлэг байнга л мөнгө нэхэх юм аа дрож авна ангидаа мөнгө бас тоглоомны мөнгө.хавар бас засварын мөнгө гээд л мөнгөгүй юм байхгүй. дуу хөгжмийн өрөөнд дрож авна гээд манай эрхлэгч хүүхэд бүрээс мөнгө ав гэсэн гээд л багш нар нь нэхнэ.энэ ер нь зөв үү.хоол нь аягүй бага бас. хүүхдүүд өлссөн амьтад л ирнэ. тэгээд ямар хоол идсэн гэхээр будаа эсвэл гоймон.гоё хоол идлээ гэхдээ л ганц бууз өөр юм байхгүй. бас байнга угаалга цэвэрлэгээний бодисоо авна. гулсын цэцэрлэг хөөрхий гэж бодоод өгөөд байсан чинь манай хамаатны хүүхдийн явдаг ЧДүүргийн цэцэрлэг болохоор тийм зүйл ер авдаггүй гэж байгаа бас хоол нь сайн хүүхдүүдэд байнга компот энэ тэр өгдөг гэж байгаа юм.ингээд бодохоор энэ төсөв мөнгө дөө биш эрхлэгч нартаа л байна.эсвэл нярав нягтлан даа. яулсын төсөвийг дүүрэг дүүргээр нь өөр өгнө гэж байхгүй ш дээ. шалгадаг газар нь шалгамаар л байна. хэлсэн нэг нь эцэст нь ад болно.яг үнэн зөв шалгадаг газраар нь шалгуулмаар байна.
 
 
0 #9 2012-01-30 18:30
цэцэрлэг араай дэндэж байнай.яагаад гэвэл бүх зүйлээ эцэг эхчүүдээс эвдаг. жишээ нь: хувин сав цэвэрлэгээний бодис тоглоом гээд л. бараг улс ингэж хоолны мөнгийг нь хөнгөлж байна гэчээд бараг жилийнх нь хоолны мөнгийг нэг дор буцаагаад авчихна. хавар засвар гэнэ бас. улсын дөсөв мөнгө өгдөг л гэх юм тэгсэн мөртлөө эрхлэгч нар нь мөнгө өгдөггүй гээд байх юм энэ ямар учиртай юм бэ. хэн нь идээд байдаг юм бэ. хариулж өгөхийг хүсэж байна.бас сар бүр багш нар нь хуримтлал гэж авна тэрийгээ өөрийнхөө хичээлийн төлөвлөгөө үзүүлэн тараах материал хийдэг гээд байгаа яагаад багш нарын хичээлийн хэрэгллийг хүүхдүүд бэлдэх ёстой юм бэ.юм заалгаж байгаагынхаа хариуд уу. энэ боловсорлын систем бүр алдаадтай. эхлэгч нярав нягтлан нар нь улсын мөнгөн дээр ажилна ингэсээр байтал хүүхдүүдэд яг аль хэсэг нь очих бэ.хоолны мөнгө өгөхгүй нэрээр хүүхдүүдэд байнга будаа гоймон өгнө аяганы тал.өдөр болгон гоймон будаа энэ чинь хэцүү л байна ш дээ.
 
 
0 #8 2012-01-27 02:06
Ulsiin tsetserlegt humuus huuhdee guij arai gej ogdog bolohoor etseg ehchuud bagsh naraas ni aigaad oligtoi yum ch heldeggyi yum bnale.tegeed bagsh nar ni bur davarchihsan gar haraad huviin tsetserleg ni arai deer yaj ch bodson .shileed ogvol goe tsetserleguud ih neegdsen bnale.
 
 
0 #7 2012-01-16 20:55
Цэцэрлэгийн багш хэцүү шүү дээ.бид нарын ажлыг ойлгодог нэг нь ойлгоно ойлгохгүй нэг ойлгохгүй ээ.цэцэрлэгийн башийн ажлын ойлгох хэрэгтэй шүү дээ
 

 
0 #6 2011-11-19 14:07
ulsiin tsetserleg huviin tsetserleg 2 hoorond mash tom yalgaa bdag ni unen
gehdee ene bagsh nas uursduu mergejilee songoj avaad ajillaj bgaa yum bizdee tiim bj l bidnii ajil hund hetsuu geed bhiig ni eruusuu oilgohgui hun bolgon l uuriin songoson mergejileeree hund hungun gelgui bugd ajilladag bolohoor tiim hachin balai yum yrihaa boli. chadahgui hetsuu bval uur ajil l hii l dee
 
 
0 #5 2011-11-19 11:23
bagsh naraa bi ug ni turd ajilladag turiin alban haagch gej boddog getel manai erhlegch huviinh ni tsetserlegt ajillaj bgaa yum shig aashlah yum jishee ni chi angia tohijuul ur zeel tavi bolohgui bol eemeg bugjuu lombard gej helj bh yum ene yu ve nadad heleed uguh hum bna uu ajilaa hiij chadahgui bol zail urguduluu ug gej daramtlah yum
 
 
0 #4 2011-10-28 15:40
хувиин цэцэрлэгүүд хоолны амт чанар муу хүрэлцээ муутаи баина жнь өдөр нэг амтгүи шөлтэи хоол орои нэг махгүи хоол дотор нь ажиллаж баигаа хүмүүс дугарах эрх баихгү хагас өлсөглөн баидаг том хүн тэгж өлсөж баигаа юм чинь хүүхэд оилгомжтои хоол ундны талаар ямарч хараа хяналт баихгүи болохоор тиимл баидаг гэж мэрэгжлиин бус эрхлэгч нар тэгж бодоодл мөнгииг хармаалдаг иим учираас үүн дээр анхаар үзмээр баина
 
 
0 #3 2011-10-28 15:31
mиимээ цэцэрлэгиин багш нар маш хүнд хэцүү ажил шүү уртасгасан цагтаи хүүхэдиин эрүүл мэнд аюулгүи баидал ,цалин бага дээр нь бичиг цаасны ажиллаар их дарах дарамт ихтэи хэцүү ажил шүү хиихгүи гээд яах цалин мөнгө нэмээсээ 2ээлжиин багштаи болоосои гэж хүсэх баина
 
 
0 #2 2011-10-03 15:19
дээрхи шалгалтаар илэрсэн зэрчил дутагдалтай зүйлүүд хот хөдөөгийн бүх цэцэрлэгт байгаа. Энэ хичээлийн жилд бага насны хүүхдийн тоо өссөнтэй уялдуулан 1бүлэгт байх хүхдийн тоо дундажаар 35-45 хүүхэд байна. Мөн хүүхдийн тоглоом наадгай, хатуу, зөөлөн эдлэлийн хүртээмж муу байгаа тул эрүүл ахуйн шаардлага хангахгүй тохиолдол байна. Мөн ажлын цаг дээр цэцэрлэгийн багш тасралтгүй 10-11 цаг ажиллаж байна гэтэл илүү цаг олгох боломжгүй байна.үүнийг бодолцож үзээд эртхэн шийдвэрлэх, багш ажилчдын ажлын ачааллыг багасгаж ээлжийн багштай болгох шаардлагатай байна. Хүүхэд гадаа тоглоомын талбайд тоглох нөхцөл байхгүй шинээр тоглоомжуулах төсөв хөрөнгө байдаггүй үүн дээр анхаарч үзэх шаардлагатай байна.
 
 
0 #1 bilgee 2011-10-02 15:13
goy bnoo

Архиваас, 2011 оны 8-р сарын 08


[ 15 ] хүн202.126.89.XXX
2014 оны 2 дугаар сарын 20
бид нар чинь хүн шүүдээ хүсээд сонгож авсан мэргэжил гэж бодоход нэг анги 25 хүүхдийн нормтой бол одоо хэдэн хүүхэд байгаа билээ дор хаяж 56 хүүхэд байна шүү дээ. хүний хараанй түвшин 25 хүүхэд харах байсан бол нэг дахин их хүүхэд харж байна гээд боддоо.
[ 14 ] нараа202.179.10.XXX
2013 оны 12 дугаар сарын 12
цэцэрлэгт удсан ажлаа хийж мэдэхгүй гал тогоогоор хоол хов жив хөөцөлдлөөд явж байдаг багш нар хүүхдүүдийг хохироож байна юу ч заахгүй хэрүүлээс өөр вм мэдэхгүй тэгээд бас болоогүй шинэ орсон вм хийж бүтээх гэсэн санаачлагтай багш нараа хавчиж дарамталдаг багш нар зөндөө бас дээрээс нь эрхлэгчээ дарамталдаг даварцан авгай байна
[ 13 ] 99660960216.185.35.XXX
2013 оны 10 дугаар сарын 17
Цэцэрлэгийн нэг хүүхдэд ноогдох талбайн хэмжээг баталсан стандарт норм байхгүйү анхаарах
Зочин
2014 оны 4 дүгээр сарын 14
neg huuhded 4.3m2 bdag yum
[ 12 ] nym202.55.191.XXX
2013 оны 10 дугаар сарын 2
ene arga zuich nar alihaa mectiig oilgooch hun shalgah ectoi ymuu zovlon tuclah ectoi ymuu neg l hudlaa hoocon tsaas barican humuuc bagsh naraar hamag ymaa hiilgene boliochee
[ 11 ] сарнай112.72.13.XXX
2013 оны 9 дүгээр сарын 30
зарим эрхлэгч нар арай дэндүү дарамтлах юмаа багш нараа. одоо чинь СОЦ нийгмийн үе биш шүү дээ.энэ дарамтнаас нь болоод ажиллах залуу хүчин ч олдохгүй байна шүү дээ.залуу багш нараа дэмжиж ажилламаар юм.тэгээ л дандаа хөгшин хөгшин багш нар.хөндлөнгөөс хархад л ийм байна шүү дээ.
[ 10 ] сарнай112.72.13.XXX
2013 оны 9 дүгээр сарын 30
яг зөв
[ 9 ] боогий 202.179.11.XXX
2013 оны 9 дүгээр сарын 30
хөөрхий цэцэрлэгийн баг нар ч өрөвдөлтэй юмаа гэр орон бүхий л амьдралаараа дэнчин тавьж л амьдарч байна шүү дээ , гэр орон ч үгүй түрээсийн байртай гэх мэт сэтгэл амар байх юм даан ч алга даа
[ 8 ] болороо202.179.11.XXX
2013 оны 9 дүгээр сарын 30
үнэн л юм бичих юмдаа хүн хүнээ л ойлгох хэрэгтэй нэг л амьдрах юм чинь
хүн
2014 оны 2 дугаар сарын 20
харин тиймээ цэцэрлэгийн багш тэр тусмаа өрөвдмөөр юм. сарын цалин 400000 гаруй түүнээс нь татаас аваад гар дээрээ 350000 авдаг гэсэн хүн үүгээр амьдарч чадах уу? хүүхдүүдийн хичээлийн үзүүлэн, тараах материал, хэрэглэгдэхүүн хийх гээд тэр багш мөнгө үлдэхгүй байна шүү цаана чинь сонсоод өрөмдөж байна .
[ 7 ] Hangal202.131.231.XXX
2013 оны 9 дүгээр сарын 5
tiim lag yum bol tsetserlegiin norm durem standart tawichaach harii
[ 6 ] багш122.201.18.XXX
2013 оны 5 дугаар сарын 10
цэцэрлэгт мөн сургалтын нэгдсэн хөтөлбөртэй байж л багш нар бичиг цааснаасаа салж, 2 ээлжийн багштай байж ахуй амьдралаа авч явахад зав чөлөөтэй болно гарна.үнэхээр чөлөө авья гэхээр өгөхгүй сүүлийн үед шинээр ирж байгаа мэргэжлийн бус дарга нар юм л бол арга хэмжээ авна гэж сүрдүүлнэ, арга хэмжээгээ аваад ч эхэлсэн,Багш үзэл бодлоо илэрхийлсэний төлөө арга хэмжээ авахуулж байна.
[ 5 ] нэргүй 182.160.7.XXX
2013 оны 5 дугаар сарын 9
цэцэрлэгийн эрхлэгч нар яагаад яагаад хууль дүрмээ мэддэггүй эрхлэгч нар ажлуулаад байгаа юм бэ? энийг тодруулж асуумаар байна. эсвэл дандаа арын хаалганы хүмүүс байдаг юм уу эсвэл зайлаараа өргөдлөө бичээд яваарай гэж хэлдэг ингэж болох уу? СӨб-ын хуулинд хүүхдийн тоо нь 20-25 хүүхэд авах дүрэм журам байдаг биз дээ.хүүхдүүдийг хэтрүүлж авч байна.
[ 4 ] сараа 182.160.7.XXX
2013 оны 5 дугаар сарын 9
СХД-ийн сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарыг солиоч ээ цэцэрлэгийн хоолны мөнгийг иддэг. дээр нь төсөв мөнгө гэх мэт энийг анхааралдаа аваач ээ. тэгээд дээр багш нараа бас дарамталдаг. төсвөөс орж ирсэн мөнгөө худлаа юм авсан гэж бичдэг. цэцэрлэгийн эрхлэгч нар өмхийрлөө солиоч ээ. хүүхдийн ачаалал 40-50 хүүхэдтэй ажилдаг. энэ арай л биш ээ.
[ 3 ] Сарантуяа202.179.10.XXX
2013 оны 3 дугаар сарын 22
Энэ бүгд үнэн шүү яг бодит амьдрал байна.Энэ бүгдийг эрхлэгч нар уншиж өөртөө дүгнэлт хийгээчээ
[ 2 ] Наранцэцэг202.179.10.XXX
2013 оны 3 дугаар сарын 22
Энэ бүгдийг дэмжиж байна.
[ 1 ] nantaa203.91.117.XXX
2012 оны 2 дугаар сарын 9
standartin barilgatai baih asuudlig BSShU yamtai /asuudal oruulah. shiidverleh/hamtran tomoohon ajliig irgediin sanal huselt. sain sudalgaand tulguurlan hiihgui bol barilgin asuudal ene l heveeree yavah bhoo
эрхлэгч
2013 оны 4 дүгээр сарын 8
хөдөөгийн цэцэрлэг нь хэлмэгдчих юм./авдаг өгдөгийн тухайд/Ер нь манай монголын т цэцэрлэгүүд зориулалтын барилгатай,хүүхдийн тоогоо байх ёстой хэмжээнд барьж ажиллаж байж л үйл ажиллагаа хэвийн сайхан явах боломжтой.Энэ асуудлаа шийдээгүй байгаа цагт эрхлэгч багш нарыг элдвээр хэлээд яахав.хаана ханаал хэцүү байна даа
ооооооооооооооооооооооооооо
2014 оны 2 дугаар сарын 24
дургүй хүргэсэн хүнийг цэцэрлэгийн багш бол гэж хараамаар санагддаг. бид бол номхон боол шүү дээ. цэвэрхэн нэртэй цэвэрлэгч. ажилдаа үнэнч ажиллах юм бол чи дарга болох байх. тэгэхийн тулд чи нөхөргүй, хүүхэдгүй л байх хэрэгтэй. байсан ч салах л байх доо. гэр бүлд зарцуулах цаг байхгүй ш дээ. Энэ мэргэжлийг сонгох гэж байгаа бол яг одоо боль. гэхдээ хүүхэд их хөөрхөн шүү 25 бол.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
багшийн үнэт зүйл
2014 оны 8 дугаар сарын 23
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
хүнсний ногоо
2014 оны 5 дугаар сарын 29
зочин
2014 оны 5 дугаар сарын 20
Solioch eeeeeeeee
2014 оны 5 дугаар сарын 9
зочин
2014 оны 5 дугаар сарын 6

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 16
Өнөөдөр 1793
Өчигдөр 3186
Энэ 7 хоногт 6035
Энэ сард 4979
Өнгөрсөн сард 81034
Нийт зочилсон 1996606

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Энэ жилийн хичээл нь бүр аймшигтай
    Шагай
    хөөрхөн болжээ. амжилт хүсье.
    доогий
    БЗД-т 3 бүлэгтэй хувийн цэцэрлэгт мэргэжлийн дадлага туршлагатай цэцэр...
    bagsh
    er ni surah bichig mash hangaltgui heweldeg boljee jishee bodlkuk ni t...
    zochin
    shan medeelel bna.blaa